Хумхын орд:Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бай

ХОНЬ (3/21-4/19)
Энэ сарын сүүлээр та бүх таагүй зүйлүүдээсээ салж алдсанаасаа илүүг олно. Мэдээлэл боловсруулах болон боловсролын салбарт ажилладаг хүмүүст таатай. Танд шинэ ажил санал болговол гэрээнд зоригтойгоор гарын үсэг зур. Хүчээ бүрэн зарцуулах боломжгүй хир нь чамгүй зарлага шаардсан ажлууд ундрах бололтой.

ҮХЭР (4/20-5/20)
Ажил хэрэг гэрээ хэлэлцээрт зарим нэгэн саад учирч магадгүй. Та магадгүй зарим нэгэн ажил, гэрээгээ биелүүлэх үеийг хүлээн, ямар нэгэн дорвитой өөрчлөлт гарахгүй байгаагаас болоод сэтгэл санаа түгшүүртэй байгаа. Бүх л төрлийн үл ойлголцол сэтгэлийг тань гонсойлгох боловч аливааг өөрчлөхийг хичээн маргаантай байдалд орохын оронд сайтар тунгаан бод. Өнөөдөр мөн судалгаа хийхэд тохиромжтой.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та хувийн ажил эсвэл албан тушаалаас болоод хайртай хүнээ хайхрахгуй орхисон бол одоо дутагдлаа засах цаг нь болжээ. Гэнэтийн бэлэг барих онцгой төлөвлөгөө боловсруулан түүндээ дотно бөгөөд энхрий ханд. Мөн ухаалаг тогтвортой байвал илүү зугаа цэнгэлийг авчирна. Уян зөөлөн чадвараа гаргах зайлшгүй хэрэгтэй. Шинэ төслөө орчин тойрондоо хэрэгжүүлэхэд амжилттай байж чадна. Гэвч зөвхөн амиа бодолгүй хэн нь хуучраад салах болсон хэн нь шинэ зүйлтэй зохицож чадахыг орчингоосоо мэдэр.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Өөрийн мөнгийг хэрэгтэй үедээ зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Зөв санаа бодлоор дүүрэн байна. Хэрвээ та ганц бие бол хүмүүстэй аялалд гарч, хэн нэгэнтэй бүжиглээрэй. Гэхдээ болгоомжтой бай. Оюун санааны хувьд өөртөө урам хайрлаж аливаа хурал цуглааныг орхигдуулахгүй бай. Бусдыг сонсож, нээлттэй байж, гэнэтийн үйл явдалд бэлэн бай.

АРСЛАН (7/23-8/22)
Өөрийн удирдлагандаа ажилчиддаа хатуу хянаж, жинхэнэ хөдөлмөрч чанараа харуулна. Ажлын ачаалал ихээс биеийн эрүүл мэнд бага зэрэг суларна. Том хэмжээний маркетинг эрхэлвэл ашигтай. Эдийн засгийн, худалдааны мэргэжилтэй хүмүүсийн ажил бүтэмжтэй байна.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр таны авъяас ур чадварт яг тохирсон боломжууд гарч ирнэ. Өдрийн эхэнд үл ойлгогдох тодорхойгүй төөрөгдөлд орох ч та өөртөө хэрэгтэй байгаа чухал харилцааг зөн билгээрээ мэдэрч чадвал даван туулна. Үйл ажиллагаанд оролцож сэтгэл тааламжтай ханамжтай байх нь эрүүл мэндэд сайн ба мөн та өөрийнхөө талаар арай илүү мэдрэх болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр од эрхсээс өгч буй бэлгийг жинлүүрийн ордныхон хүлээж авахад бэлэн байна. Од эрхэс өнөөдөр танд албан тушаал ахих болон бизнесийн дэвшлийг өгч байна. Өнөөдөр таны сэтгэл хөдлөл бусад өдрөөс илүү байх учир та тун идэвхитэй байна. Хэрэв та ажил дээрээ баяр хөөр, сэтгэл хөдлөлөөс ангид байдаг бол энэ өдөр шинэ боломж сонголтуудыг олж харах хэрэгтэй. Эргэн тойрноо сайтар ажигла. Ингэснээр таны урам зориг, баяр баясал нэмэгдэх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр ихэнх хилэнцийнхэн нэгэн зэрэг хэд хэдэн чиглэлд хөдлөх шаардлага гарна. Үлэмж ашигтай салбарт үр дүн гаргахын төлөө тэмүүлнэ. Мөнгөндөө гамтай хандаарай. Өөрийн зохион байгуулах болон уран бүтээлч авьяасаа харуулах гэж яарсны хэрэггүй. Уруу татагдахгүй байхыг хичээ.

НУМ (11/22-12/21)
Та энэ өдөр зугаалж аялах төлөвлөгөө гаргаж, өөрийн хүссэн жагсаалтаа гарга. Зарим нэг зорилго тань хүрэх газартаа хүрэхгүй байсан ч энэ нь хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт итгэ. Гадаадын соёлыг судлан өөр орны философи, хэл соёлоос суралц. Зарим гадаад дотоодын аялалын газруудыг судал. Бага сага хөрөнгө оруулалтын ажлууд нь танд илүү найдвартай байна. Эсвэл та ямар ч мэдэхгүй зүйл рүүгээ орж хүчээ үзэх болно.

МАТАР (12/22-1/19)
Өөрийн аз жаргал ирээдүйн урт хугацааны зорилгын талаар эргэцүүлэн бодох нь уран зөгнөл болоход хүргэнэ. Гэхдээ бүх мөрөөдлөө бүү үгүйсгэ. Мөрөөдлөө өөрийн тэмдэглэл дээрээ буулгаад, өдөр тутмын амьдралдаа хэрхэн үүнийгээ хэрэгжүүлж болох талаар бод. Бүтээлч байж өөрийгөө юу илэрхийлж байгаа талаар тунгаан бод. Утсаар их ярьж, хүмүүстэй мэйлээр харилцах нь таны ажил хэргийг саатуулна.

ХУМХ (1/20-2/18)
Зарим хумхын ордныхны гуниг гутрал удаан үргэлжлэхгүй. Учир нь амьдрал таны бодож байснаас ч илүү баялаг гэдгийг ухаарах болно. Өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бай. Нэг л өдөр аз жаргал таны хаалгыг тогших болно гэдэгт итгээрэй. Зугаа цэнгэл болон дэмий зүйлд мөнгөө үрэхээс зайлсхийж таны өмнө тулгарах аливаа саад бэрхшээлд бэлэн бай. Та ер бусын адал явдал, аялал зугаалга төлөвлөжээ. Тиймээс аялалд явах бэлтгэлээ одооноос эхэлж базаах хэрэгтэй.

ЗАГАС (2/19-3/20)
Үйл явдлаар дүүрэн өдөр. Од эрхэс танд аз тохиохыг билэгдэж байна. Энэ боломжийг ашиглах нь чухал. Та энэ өдөр том төлөвлөгөөгөө эхлүүл. Энэ талаар сайн бодож бэлдэх нь таныг хөл дээр бат зогсоход тусална. Та тэвчээртэй байх нь чухал, учир нь хэрүүл маргаан гарч болзошгүй байна. Найз нөхөдтэйгөө холбогдоход таатай.


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …