Хүний өдөөс олигтойхон ч дуугарч чаддаггүй байсан

  54cb27e264474deebigТ-Батаар үлэг гүрвэлийн олдворыг Чингисийн талбай дахь Үлэг гүрвэлийн түр музейд энэ оны зургадугаар сарын 8-наас байрлуулсан бөгөөд эхний нэг сард олдворыг үнэ төлбөргүй үзүүлсэн. Энэ хугацаанд 267 мянган хүн үзсэн байна.

Харин төлбөртэй үзүүлж эхэлсэн өнгөрсөн хоёр сарын хугацаанд 320 мянган хүн Т-Батаарыг үзжээ. Ингээд өнгөрсөн гурван сарын хугацаанд Т-Батаарын үзмэрээс нийт 120 сая 59 мянган төгрөгийн орлогыг улсын төсөвт орсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 30 ээж Т-Батаарын чихмэл тоглоом, бэлэг, дурсгалын зүйл хийж зургаан сая 900 мянган төгрөгийн орлого олжээ.

 Т.Батаарыг эргүүлж авчрах хүртэл монголчууд өв, соёлын чухал зүйлсээ дандаа гадагш алддаг, хулгайлуулдаг, эзэнгүй айл шиг байсан. Нэг ёсондоо энэ чинь манай юм гээд гадныхний өөдөөс олигтойхон ч дуугарч чаддаггүй байсан. Харин одоо бол эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэдгээр буруу гараар оруулж алдсан соёлын их өвөө Монгол улс эргүүлэн авч чадна гэдгээ харуулсан.

Нэг л өдөр Т.Батаар маань “би гэртээ ирлээ” гээд эх орондоо ирсэн шиг Т-Батаарын араас дахин 22 үлэг гүрвэлийн олдвор эх орондоо удахгүй ирэх гэж байгаа юм байна.  Тиймээс бид түүх, соёлын өв хөрөнгөө хамгаалж дэлхий нийтийн  анхааралыг татсан  сайхан музей байгуулах хэрэгтэй байна. Энэ нь  цаашдаа  жуулчдыг татаж сул орлого олох  асар том боломж болох юм.

Т-Батаар соёлын үнэт өвөө танин мэдэж үзэхийн хажуугаар ирээдүйд асар их орлого олох боломжтой  гэдгийг хоёр сарын хугацаанд олсон ашиг орлогоороо харуулж чадлаа.

Н.Ичинхорлоо

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …