Японд морин уралдаан хөгжиж байна

Морин уралдааны спорт Араб, Хойд Америк болон Европт хамгийн их хөгжсөн билээ. Тэгвэл сүүлийн үед Япон улс энэ салбарт хүч түрэн орж ирэх болжээ.

Японы Морин Уралдааны холбооноос “2016 онд манай улс 50,000 орчим уралдааны морьтой болсон ба зургаан сая гаруй хүнийг татаж чадсан” хэмээн мэдээлсэн. 2015 онд бооцооны сан өсч 22.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Морин уралдааны дасгалжуулагч Мицу Накаучида хэлэхдээ “Морин уралдааны салбар жил ирэх тусам хөгжсөөр байна. Жил бүр гадаадын орнуудаас азарга болон гүү худалдаж авах хүний тоо ихсэж байгаа” хэмээсэн.

Японд бооцоо тавьдаг цөөн спортын нэг нь өртөг өндөртэй морин уралдааны спорт юм. “Japan Cup”-д ялагчийн шагнал 2.6 сая ам.доллар.

 


Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …