Дэлхийн аварга П.Орхонд гурван өрөө байрны түлхүүр гардуулжээ

Гавьяат тамирчин П.Орхонд Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс “Алтан соёмбо” шагнал болон “Sunshine vilage” хотхонд байрлах 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүр гардуулсан байна.

Чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчин П.Орхон Францын Парис хотноо чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон билээ. Түүний гаргасан өндөр амжилтыг Монголын төр засаг үнэлж Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цол тэмдгээр шагнасан бол “Батсол” компани шинэхэн дэлхийн аваргыг “Ланд круизер-200” автомашинаар урамшуулсан билээ.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …