Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг зургаан том театрын балетын 20 гоцлооч Монголд ирэхээр болсон баяртай мэдээг дуулгая. Монгол, ОХУ-ын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Оросын балетын одод” тоглолтыг ДБЭТ удирдан зохион байгуулж байгаа бөгөөд ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллажээ.
Тоглолт ирэх аравдугаар сарын 19, 20-нд хоёрхон удаа ДБЭТ-т болох бөгөөд тоглолтонд ОХУ-ын “Большой театр”, “Марийнскийн театр”, К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр”, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Новосибирск хотын дуурь бүжгийн театр, Пермь хотын дуурь бүжгийн театраас нийт 20 уран бүтээлч хүрэлцэн ирж тоглох нь ээ. Тоглолтын хөтөлбөрт уламжлалт сонгодог балетуудын хэсгээс гадна, шинэ сонирхолтой үзүүлбэрүүд багтсан дуулгасан юм.
Сонирхуулахад, сонгодог урлагт хайртай хэн бүхний хүсэл, мөрөөдлийн өргөө болсон “Большой театр” өнөөдөр 238 дахь улиралын нээлтээ П.И. Чайковскийн “Пиковая дама” буюу “Гилийн хатан” дууриар нээх бол маргааш Л.Минкусын “Пахита” балетаар тайзнаа амилах нь ээ.
эх сурвалж: урлаг.мн