Сүмогийн холбоо Хакухо, Какүрюү нарт шийтгэл оноолоо


Ёкозуна Харумафүжи залуу бөхөд гэмтэл учруулсан асуудлаас болж зодог тайлах шийдвэр гаргасан. Тэгвэл өчигдөр түүний дэвжээний багш Исегахама Японы Сүмогийн холбооны захирлуудын зөвлөлийн гишүүнийн албаа хүлээлгэн өгсөн байна. Мөн зодооныг зогсоох арга хэмжээ аваагүй хэмээн хоёр Их аварга Хакухо, Какүрюү нарын цалинг хасах шийдвэр Сүмогийн холбоо гаргасан байна.

Холбооны хурал өчигдөр үдээс хойш болсон бөгөөд Хакухо 12 дугаар сарын цалингийн 50 хувийг хасуулж, нэгдүгээр сард цалин авахгүй. Харин Какүрюү нэгдүгээр сарын цалингаа хасуулжээ. Энэ талаар Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Китамура “Хакухо, Какурю нар маргааныг зогсоож чадаагүй.  Сүмочдын зөрчил ийм хурцадмал байдалтай байна” гэжээ.


Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …