90 дэх удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг кинонууд


Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарынхны гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал билээ. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Америкийн кино академийг өөрийг нь анх Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр сэдсэн байдаг. Тэгвэл 2018 онд зохион байгуулагдах 90 дэх удаагийн Оскарын наадамд өрсөлдөх шилдэг 12 кино тодорчээ. Ингээд эдгээрт ямар ямар бүтээл орсныг сонирхъё.

‘Mudbound’

Дэлхийн 2-р дайны үеийн Америкийн өмнөд хэсгийн хөдөөний амьдралыг харуулсан бүтээл.
‘Phantom Thread’

Нэгэн залуу амьдралд хайртай залуу бүсгүйтэй учирдаг романтик кино.
‘The Big Sick’

Цагаан арьстай бүсгүй Энэтхэг залууд дурладаг.
‘Darkest Hour’

Винстон Черчилль 1940 онд ерөнхий сайдад томилогдсон үеийг харуулсан бүтээл.
‘Call Me By Your Name’

Хоёр залуу бие биедээ хайртай болдог тухай гардаг.
‘Dunkirk’

Дэлхийн 2-р дайныг харуулсан түүхэн сэдэвтэй бүтээл.
‘Get Out’

Олны дунд хүлээлт үүсгэсэн хурц сэдэвтэй бүтээл.
‘The Florida Project’

Зургаан настай Мүүний эхийнхээ хамт зочид буудалд амьдран эргэн тойронд нь юу өрнөж буйг хардаг.
‘The Post’

Том Хэнкс, Мерил Стрип нар сэтгүүлчдэд дүр бүтээжээ.
‘The Shape of Water’

Сонсголгүй бүсгүй ажилладаг лабораторийнхаа загастай төстэй амьтанд сэтгэл алдардаг.

‘Three Billboards Outside Ebbing, Missouri’

Амьдардаг газрынх нь мөрдөгчид охиных нь хүчиндүүлж амиа алдсан хэргийн гогцоог тайлж чадахгүйд хүрэхэд эх нь хэрэг үйлдэгчийг барихаар шулууддаг.
‘Lady Bird’

Эмэгтэйчүүд бие биедээ урам болж буй талаар гардаг уг бүтээл кино шүүмжлэгчдийн таашаалд нийцжээ.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …