Ес эхэллээ

Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ.

Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. Мөн ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой.

ЕСӨН ЕС

Нэг есөд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө

Хоёр есөд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө

Гурван есөд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

Дөрвөн есөд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

Таван есөд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй

Зургаан есөд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна

Долоон есөд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно

Найман есөд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно

Есөн есөд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно


Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …