Өнөөдөр МУИС-ийн НШУС-ийн оюутнууд дадлагын тайлан хамгаалжээ

Өнөөдөр МУИС-ийн НШУС-ийн Нийгмийн ажил, Социологийн IV  курсын оюутнууд зуны дадлага ажлынхаа тайланг тэнхмийнхээ багш оюутнуудын өмнө хамгаалж байна. Энэ үеэр бид дадлагын тайлангаа амжилттай хамгаалсан Социологийн IV курсын оюутан н.Баасансүрэнтэй уулзаж цөөн асуулт асуусан юм.

IMG_4768

– Дадлангийн тайлангаа амжилттай хамгаалав уу, дадлага ажлаар  ангиараа хөдөө явсан гэсэн үү

– Манай тэнхим социологи, нийгмийн ажил гэсэн хоёр ангитай. Энэ хоёр ангийн оюутнууд 8 сарын 15-25-ны  хооронд 10 хоног  Хэнтий аймаг руу дадлагаар явсан. Чингис хааны төрсөн өлгий нутаг Хэнтий аймагруу дадлагаар явсандаа бид баяртай байна. Дадлагын ажлын гол зорилго бол  оюутан бидний хувьд  хичээлийн танхимд үзсэн онолын мэдлэгээ практикт  ашиглах, хүмүүстэй харилцаж сурах, судалгаа хийх явдал юм. Мөн орон нутагт ажиллаж амьдарч амьдарч байгаа иргэдийн  аж амьдралтай  танилцах боломжийг олгосноороо ач холбогдолтой юм. Дадлагын явцад оюутнууд  Зил-130 машинд суугаад хөдөө явж, майханд хоноглон, хоол хүнсээ өөрсдөө хийх, гал түлэх гэх  мэт хээрийн амьдралаар амьдарч олон зүйл хийж сурсан нь  сонирхолтой байсан.

–  Таны мэргэжлийн онцлог юу вэ, энэ мэргэжлийг эзэмшснээрээ нийгэмд  тустай юу хийж чадах вэ?

–   Миний хувьд  социологич мэргэжлээр суралцаж  байгаа.  Социологич мэргэжил гэдэг бол нийгэмд их хэрэгтэй мэргэжил юм.  Эмч  хүнийг эмчилдэг шиг, социологич  хүн нийгмийг эмчилдэг гэдэг. Нийгэмд тулгамдсан, болохгүй бүтэхгүй ямар асуудал байгааг социологич хүн олж судлаад,  тэрхүү тулгамдсан асуудлаас хэрхэн гарч болох шийдлийн загварыг  бий  болгодог. Барууны улс орнуудад социологийн салбар өндөр хөгжсөн байдаг. Жишээлбэл: АНУ-д социологийн судалгааны байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр судалгаа хийж, судалгааны үр дүнд тодорхой саналуудыг боловсруулан гаргадаг. Тэр саналд нь   тулгуурлан улс төрийн болон бусад шийдвэрүүд гарч байдаг. Харин манай улсад энэ чиглэлийн асуудал харьцангуй хоцрогдсон байна. Иймээс социологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлагатай гэж боддог.

–  Дадлагын явцад нийгэмд тулгамдсан гэмээр асуудал анзаарагдсан уу?

–  Бидний дадлагын явцад хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгараагүй. Харин орон нутгийн иргэдийн ярьж байсан зүйл бидний анхаарлыг их татсан. Сумын иргэд намын харьяалал, намчирхах үзэл хэтэрхий хавтгайраад байгааг бидэнд хэлж байсан. Үүнээс болж тухайн иргэний дэмждэг нам нь нь сонгуульд ялагдал хүлээх юм бол  олон иргэд ажилгүй болдог, ажилд авдаггүй явдал газар авсныг  иргэд ярьж байна лээ. Жишээ нь, Багануурын нэг иргэн хэлэхдээ: “ажилд авахдаа эхлээд ямар нам вэ гэж асуудаг, тухайн хүн ямар ч мэдлэг чадвартай байсан хамаагүй сөрөг намын дэмжигч бол ажилд авдаггүй” гэсэн. Иймээс нийгэмд тулгамдсан намчирхах үзлийн асуудлыг анхаарч үзэх цаг болсон мэт санагдсан.

–   Ярилцсанд баярлалаа

 IMG_4777 IMG_4766 IMG_4767 IMG_4765 IMG_4769IMG_4770 IMG_4771 IMG_4774

Ugluu-logo16 - Copy - Copy - Copy - Copy

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …