CNN:Монголын жүдогийн домог Найдангийн Түвшинбаяр

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингис хаан” одонт Н.Түвшинбаяр аваргыг  CNN агентлагаас  “Жүдогийн домог-Монголын Н.Түвшинбаяр” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

 Тус нийтлэлд Найдангийн Түвшинбаяр хэмээх залуу 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэнээр Монголын олимпийн анхны аварга болсон юм. Тус улсын Булган аймгийн малчны хүү Н.Түвшинбаяр хөдөө нутагтаа барилдаж, мал хариулж өссөн нэгэн. Тэрбээр телевизээр жүдогийн Азийн АШТ үзсэнийхаа дараа 18 настайдаа энэ спортод хөл тавьсан гэдэг.

Үүнээс ердөө зургаан жилийн дараа тэрбээр Бээжингийн олимпийн аварга болж, алдар нэрээ цуурайтуулсан билээ.Н.Түвшинбаяр Олимпийн аварга болсныхоо дараа тэрбээр “Хамгийн түрүүнд аав ээж, дасгалжуулагчаа бодсон”, “Монголын бүх хүн миний алтан медаль авсны баярыг тэмдэглэсэн” гэж хэлсэн” тухай бичсэн байна.

2008 оны олимпийн өмнө Монголд парламентын сонгууль болж, улс төрийн намууд талцаж, ард иргэд нь нийслэл Улаанбаатар хотынхоо төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, эмх замбараагүй байдал үүсээд байсан үед түүний ялалт монголчуудыг нэгтгэсэн юм.

“Лондон-2012” зуны олимпийн наадмын үеэр Н.Түвшинбаяр өвдгөндөө гэмтэлтэй байсан ч хэрхэн мөнгөн медаль хүртсэн.2017 онд Будапештийн Дэлхийн аваргын тэмцээнд 100+ жинд оролцож  амжилттай барилдаж хүрэл медаль авсан талаар онцолжээ.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …