Монголын хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон арван бүтээлүүдэд үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин, МУСТА Д.Баттөмөрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртээснийг өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өглөө.
Ард түмний дунд Банш Батаа хэмээн алдаршсан жүжигчин, МУСТА Д.Баттөмөр өмнө нь Сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулсан юм.