Загасны орд:Гадаад төрхөндөө анхаарал тавиарай

ХОНЬ (3/21-4/19)
Хосууд бие биедээ санал гомдлоо илэрхийлж, ширүүхэн маргалдах болно. Тэвчээртэй байвал хувийн амьдралд хүсэн хүлээсэн үйл явдал тохиолдоно. Өндөр настай хүмүүс эрүүл мэндээ сайтар хяна. Тансаг худалдан авалт хийх хүслээ барь. Эс бөгөөс та нэлээд удаан хугацаанд арвилан хэмнэх байдлаар амьдрах болно.

ҮХЭР (4/20-5/20)
Тогтмол хийж зуршил болсон зүйлсээ хийн найз нөхөд гэр бүлийнхнийхээ өөрт тань итгэх итгэлийг нэмэгдүүлэхийг хичээ. Хэрэв ингэхгүй бол таны эргэн тойрны хүмүүс аз жаргалгүй байгаагаас болж та өөртөө шаардлагагүй асуудлууд үүсгэж болзошгүй. Энэ үед та ажил гэр бүлээ зохицуулахад хэцүү байж болно. Хайртай хүнтэйгээ ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа тухайгаа гэр бүлдээ юуг зориулмаар байгаа тухайгаа ярилцаарай.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та хэр их хайрлуулахыг хүснэ төдий чинээгээр бусдыг хайрла. Гэр бүлдээ зориулах цагаа хэдэн өдөр сарын өмнөөс төлөвлө. Өдрийн сүүлээр танд бусдад хууртсан мэт, зүрх тань шархалсан мэт мэдрэмж төрж болзошгүй.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Ноцтой байдал өнөөдрийн уур амьсгалд нэвтэрнэ. Хэн нэгнийг үзэн ядаж, аливаа зүйлийг хийж чадахгүй юм шиг та тогтворгүй сэтгэлийн дарамтыг мэдэрнэ. Хэдий тийм боловч хайр дурлал тань энэ үед тайван тогтуун байна. Гэхдээ хэт шүүмжлэл гаргахаасаа болгоомжил. Тиймээс машинаа болгоомжтой жолоодож гай барцадаас холхон шиг яв. Сайхан нөхөрлөлтэй тул та тайвширч эрч хүчээ сэргээж чадна.

АРСЛАН (7/23-8/22)
Хийж гүйцэтгэсэн ажилдаа орж асуудлыг тодруулж ажил хэрэгч зохицуул. Өөрийн үзэл бодлыг хамгаалж гарч чадна. Гэвч ажил хэргийн ахиц зогсонги байдалд орно. Гэр ахуйн асуудалд хэт их анхаарснаас ч улбаатай. Санхүүгийн асуудалд ялна, эсвэл ялагдана. Хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг, халамжтай байна.

ОХИН (8/23-9/22)
Хийж дадсан зүйлээрээ оролдох нь өлзийтэй. Арилжаа наймааны ажилд идэвхийлэн зүтгэх, тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Өөрийн үзэл бодолд дүгнэлт хийж сайтар бодож үзэхийг зөвлөе. Өнөөдөр харилцаагаа сэргээхэд хамгийн таатай өдөр байх болно. Хайр дурлал, үерхэл нөхөрлөл ихээхэн таатай байх болно. Харилцаандаа бодитойгоор хандаж нэг нэгийгээ ойлгож хүндэл. Хэрвээ та хоёрын зорилго нэг бол зорилгодоо хүрэхийн тулд хамтдаа тэмц.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр дарга, хамт олон, үйлчлүүлэгчтэйгээ ямар нэг асуудлаар маргаж зөрчилдөх магадлал маш өндөр байна. Ажилдаа ямар нэг алдаа эндэгдэл гаргахаас сэргийл. Хэрвээ та ажилдаа анхаарал болгоомжтой байж, өөрийн зөн совиндоо итгэж чадвал асуудлыг маш амархан даван туулах болно. Өнөөдөр таны удирдан зохион байгуулах чадвар маш сайн байгаа хэдий ч энэ чадвараа хэтрүүлэхээс сэргийл. Хүмүүсийг удирдаж, хэт их заавар зөвлөгөө өгөх нь тэдэнд тийм ч их таалагдахгүй л болов уу.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Гаригуудын байрлал үндэслэл сайтай шийдвэр гаргахыг зөвлөж байна. Гэвч олонхид нь уран дүрслэл, төсөөлөл дутагдана. Оюутнууд шалгалтандаа тааруу дүн үзүүлэхгүйн тулд одооноос шаргуу хичээллэх хэрэгтэй. Амжилт багагүй хүчин чармайлт, хөдөлмөрөөр ирдэг. Ойр дотныхоо хүмүүсийн дунд байх нь таагүй явдлаас зайлахад хүргэнэ. Гэртээ жижиг баяр зохиогоорой.

НУМ (11/22-12/21)
Амьдралд тань юун сайн сайхан байгааг тунгааж чадвал эерэг эрч хүч урсан ирнэ. Холион бантан хутгалгүй өөрийн бодлыг ойлгомжтой илэрхийл. Анхны сэтгэгдэл чухал учир чадахаасаа чадахгүйг хүртэл хичээ. Заримдаа зоригтой эрс байдал өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж ажлын гүйцэтгэлийг сайжруулна.

МАТАР (12/22-1/19)
Хувийн арчилгаа, гадаад үзэмжээ сайжруулах өөрчлөлтүүд өөгүй сайхан хийгдэх ба өнөөдөр юм уу маргааш таны оролцох олон нийтийн ямар ч ажиллагаанд амжилт олоход чинь тусална. Хэд хоногийн турш засаг төр, шударга ёс, хууль зүйн системд холбоотой асуудалд оролцох болно.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр орчлон ертөнц эерэг хүчийг дамжуулна. Эвдэрсэн тоног төхөөрөмж засах эсвэл бүх л саатсан зүйлийг сайнаар шийдэхэд тохиромжтой. Ердийнхөөс илүү эрч хүчийг мэдрэх болно. Гэр бүлийн нууцууд задарна. Гэвч энэ нь чамд ашигтайгаар эргэнэ. Удирдагчийн чанарууд гэрэлтэх ба өөрийн эрх мэдлийн байдлыг үүсгэж чадна. Энгийн эсвэл албан ёсны хүмүүсийн дунд орох эсэх нь магадгүй хүндэтгэл олох эсвэл ойр дотны хэн нэгэнд таалагдана.

ЗАГАС (2/19-3/20)
Од гийсэн өдөр. Гадаад төрхөндөө анхаарал тавиарай. Бүхий л цагт сайн найзтайгаа ярих хэрэг гарна. Ажлын асуудал дээр тань шинэчлэл хийгдэнэ. Хувцасны дизайнертай харьцаж шинэ имижтэй болох тул өөрийн санааг үзүүлэхдээ бүү ич. Ямар ч үнээр хамаагүй стрессээс ангижир. Та дархлааныхаа системээ муутгаж, хүйтэнд ханиад томуунд дарлуулахыг хүсэхгүй байгаа бол тайван бай.


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …