Газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал гомдлыг хүлээн авна


Нийслэл, дүүргийн газрын албаны үйл ажиллагааг илүү ил тод нээлттэй, түргэн шуурхай болгох, иргэд оршин суугчдын санал гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 1 сарын 18-ны өдрийг хүртлэх хугацаанд НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авах захирамжийг НИТХ-ын дарга С.Амарсайхан гаргажээ.
Үүнтэй холбогдуулан иргэд та бүхэн дурьдсан хугацаанд газар өмчлөл, эзэмшил, шүүхийн шийдвэртэй холбоотой гомдол саналаа НИТХ-ын Ажлын алба болон дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төвд гаргаж болох юм байна.

Иргэдийн саналд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлгийг 2018 оны 1-дүгээр сард багтаан зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

Тиймээс нийслэлчүүд та бүхэн газрын харилцаатай холбоотой санал, гомдол, хүсэлтээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан дээр дурьдсан хугацаанд багтаан гаргаж болох юм байна гэж НИТХ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …