Олон улсын жүдо бөхийн холбооноос өнгөрөгч долоо хоногт жин тус бүрийн шинэчилсэн чансааг гаргасан. 2017 онд хамгийн олон оноо цуглуулсан тэргүүн 14 жүдочдод 50 мянган ам.долларыг олгодог. Тэгвэл энэхүү мөнгөн шагналыг манай жүдочдоос М.Уранцэцэг\48 кг\, Д.Сумъяа \57 кг\ нар хүртэх юм. Тэд хоёр жил дараалан жиндээ тэргүүлж, энэхүү шагналыг хүртэж байна. Мөн Д.Сумъяа чансааны оноогоо 7132-д хүргэж, рекорд амжилтын эзэн боллоо. Түүний хувьд Японы жүдоч Сойчи Хашимотогийн хамтаар 7100-с дээш оноо авсан анхны жүдоч болсон юм.
Олон улсын жүдо бөхийн холбооноос жин тус бүрийн тэргүүн бөхөд 10 мянган ам.долларыг олгодог байсан бол өнгөрсөн жилээс эхлэн 50 мянган болгон өсгөсөн билээ.