Аргын тоололын 9-р сарын 21-ны бямба гараг, бидгийн тоололын намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 17-ны хоёр цагаан мэнгэтэй, идэрийн барилдлагатай, балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр. Өдрийн наран 06:58 цагт мандаж, 18:58 цагт жаргана.
Эл өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатгыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй гэж дорнын зурхайд өгүүлжээ.
Мөн энэ өдөр гал гомотоо бадрааж хуримын үйл үйлдэхэд тухайн жилийн хамгийн сайн өдөр гэж зурхайд өгүүлдэг.