Нарантуул захад гарсан гал түймрийг унтраажээ

Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор Баялаг ундраа төвийн хойно цахилгаан барааны павьлион шатсан дуудлага 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.

Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллэв.

 

Санал болгох мэдээ

Алхах “эрх“-ээ алдсан нийслэлчүүд…

Улаанбаатар хотын төвөөр алхахад явган хүний замаар биш, саад тотгорын дундуур явж байгаа мэт мэдрэмж …