Арслангийн орд:Амжилттай өдөр


ХОНЬ (3/21-4/19)
Сэтгэл санаа өөдрөг байна. Ажлын эрч хүч маш их байна. Үр дүн ч их байна. Найз нөхөдтэйгөө уулзаж, тэдэнтэй хуваалцсан сайхан мэдээнүүд таны бие болоод сэтгэл санааг сэргээнэ. Бүтэлгүй, гутранги үзэлтэй хүмүүсээс зайлсхий.

ҮХЭР (4/20-5/20)
Нөхцөл байдал дажгүй байна. Мөнгөний хувьд боломжын байдалд орно. Өөрийн санаа бодлоо хэрэгтэй үед нь ил гаргавал та ялна. Хойшлуулалгүй хийх гэрийн ажлыг цаг гаргаж амжуул. Хүмүүсийн зөвлөгөөг авч байсан нөхцөл байдлыг дахин бодож үзээрэй. Түр зуур зогсож сайн бодож үзээрэй. Өнөөдөр мөнгө үрэлтээ багасга.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хийсэн бүтээснийхээ үр өгөөжийг хүртэх ба энергийн их долгион танд амьдралаас авч болох том, жижиг олон таашаалаас хүртэх эрч хүч, урам зоригийг өгөх болно. Хэн нэгний магтаалын үг таны урам зоригийг нэмэгдүүлж, баяр баясгаланг бий болгоно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Ойрын өдрүүдэд баяр болох гээд нэлээд завгүй байх тул өнөөдөр аль болох тайван байж амрахыг хичээ. Сайтар унтаж амар. Хайр дурлалын харилцаа тогтвортой байх бөгөөд хосууд аз жаргалтай байх болно. Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол хүмүүс танд туслахад хэзээд бэлэн байх болно гэдгийг сана. Авьяаслаг арслангууд өнөөдөр өөрт тохирох гайхалтай хэв маягийг бий болгох болно. Хэрвээ та баярын бүх бэлтгэл ажлаа дуусгачихсан бол гэрээсээ гарч, гадуур зугаалахыг хичээ.

АРСЛАН (7/23-8/22)
Амжилттай өдөр. Удирдах хүмүүсийн ажил амжилтаар эхэлнэ. Ажилдаа эзэн болсон хүнийг од эрхэс ивээлдээ авна. Нэр хүндтэй болж, гавъяагаа үнэлүүлнэ. Таны авъяасаа гаргах цаг нь болсон байна. Хүмүүсээс тусламж зөвлөгөө ав.

ОХИН (8/23-9/22)
Санхүүгийн бичиг баримт тооцоогоо хяна. Зугаа цэнгэл баярын архидалтанд илүү мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та үүндээ харамсах болно. Хэдийгээр түргэн бөгөөд шинийг санаачлагч сэтгэлгээ танд хүчтэй байгаа ч гэлээ хуурмаг хандлага гарч болох тул бүх ажил хэрэгтээ үнэнч шударга байгааг шалга. Бусадтай харьцах харилцаагаа шалгаж, гэрээнд гарын үсэг зурах эсвэл хэлэлцээ наймаагаа дуусгахаа хэд хоногтоо азна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Чухал хүнтэйгээ ярьж байхад сэтгэл хөдлөлөө нуух хэцүү байх ч энэ нь зөв алхам. Ярилцлага, уулзалт, шинэ ажилчид авах зэрэг нь амжилттай болж өнгөрнө. Гэхдээ ойр дотны хүмүүсээ өөрөөсөө түлхэх үйлдэл гаргахаас болгоомжил.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ өдөр олон уулзалт хийж магадгүй. Ямар нэгэн алдаа хийхээс болгоомжил. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчид рүүгээ анхаарлаа сарниулалгүй, учрах бэрхшээлд түүртэхгүй байхыг хичээ.

НУМ (11/22-12/21)
Оюун санааны захирах харилцаа холбоо тогтоох хүсэл тэнцвэртэй болно. Энэ үед магадгүй таны бие сульдах ба хэд хоногийн дараа хэвийн болно. Эргэн тойрны хамтран ажиллагсадтайгаа харилцаа сайтай байж оюун санааны урам өгнө. Таны шийдвэр гаргах бодох ярих нь хамтрагчтайгаа бэрхшээлийг шийдэж чадна. Бүх бэрхшээлийг зайлуулахын тулд хичээн ажиллах хэрэг гарна. Хэцүү байсан ч хайр сэтгэлийн асуудлаа зүрхээрээ жолоод.

МАТАР (12/22-1/19)
Удирдах чанар тань гэр бүлийн холбогдолтой шийдвэр гаргах хүч өгөх бөгөөд эерэг өөрчлөлт авчирна. Мөн таны дарга таныг харж байгаа ч байж магад. Сануулга авах нь тийм ч таатай биш. Ажилдаа яв. Гэрийнхээ ойролцоо явж байгаад удаан уулзаагүй найзтайгаа тааралдаж магадгүй.

ХУМХ (1/20-2/18)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Дэлгүүрийн урт дараалалд зогсож, дутуу зүйлээ гүйцээх гэж явсаар нэлээд ядрах болно. Хилийн чинадад амьдарч буй хамаатан садан, бизнесийн түншүүдтэйгээ холбоо тогтоо. Энэ нь танд удахгүй явах аяллаа төлөвлөхөд туслах болно. Өнөөдөр гадуур зугаалахад маш таатай өдөр байх болно.

ЗАГАС (2/19-3/20)
Ажил ба эрүүл мэндтэй холбоотой асуудлууд чухлаар тавигдана. Танд ажиллах таатай ажлын нөхцлийг бүрдэх ба таны ажлын үр бүтээл их байна. Хэрвээ та хамтран ажиллагчийнхаа хамт урагш алхах юм бол энэ өдөр нилээдгүй зүйлийг амжуулж чадна. Та ажлыг хөнгөлж чадах техник технологийн дэвшлийг ажилдаа хэрэгжүүлэхийг хичээ. Хэт олон нөлөөллүүд таны ашиг орлогыг тань хэдэн хэсэгт хуваах болно. Сайн төлөвлөж мөн зөв цагийг хүлээснээр та ашиг олох болно.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …