Бүтээлч аавын хөгжилтэй зургууд


Шолом Бер Соломоны уран бүтээлч сэтгэхүй, аавын зүгээс хийж буй хөгжилтэй зургууд нь Инстаграмд 13 мянган дагагчтай болгожээ. Энэ жил 36 настай Соломон 9 сартай охин Зое2 тойгоо хамтдаа маш олон дүрийг бүтээжээ. Соломон, Зое хоёр нэг зураг авахад дунджаар 20 минут зарцуулдаг бөгөөд зураг авахуулахаасаа өмнө тухайн дүрийн хувцаслалт, орчин бүрдүүлэх зэрэгт хагас өдөр шаардагддаг байна. Бүтээлч, хөгжилтэй аав Соломоны Инстаграм хуудас охиноо төрөхөөс өмнө ч бүтээлч сэдэвтэй хөгжилтэй зургуудаар дүүрэн байжээ.

Шолом Бер Соломоны гэр бүл АНУ-ын Калифорнид амьдарцгаадаг. Тэрээр  тавилгын дэлгүүр ажиллуулж, чөлөөт цагаараа охинтойгоо хамт олон янзын сэдвээр зураг авч, Инстаграм хуудсаа хөтөлдөг байна.

 

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …