“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нээлтээ хийлээ

  Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийнхээ нээлтийг өнөөдөр 11:40 цаг буюу морин цагт  хийлээ.

Жүжиг хүүхдүүдэд сургаал, сургамжит түүхийг сонсгож, сэтгэлийг нь баясгаж, ухааныг нь тэлж, урамаар тэтгэх бөгөөд эцэг эхийн сургааль хүний амьдралд ямар ач тустай байдаг вэ гэдгийг ойлгуулж байгаа юм байна.

Тоглолт эн сарын 22, 23, 24, 25-нд 12:00 цагаас тус тус тоглох юм. Харин тасалбарын үнэ 5000 төгрөг бөгөөд тасалбарыг 12 хуудас “Эрх цагаан унага” дууны үг, ноттой дэвтэр дагалдах аж. Мөн “Эрх цагаан унага” дуутай, үлгэртэй CD-тэй буддаг зурагтай ном худалдаалж байгаа ажээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …