Санта Клаусын хувцсаар гоёсон заан хүүхдүүдэд бэлэг тараажээ


Тайландын төв хэсэгт орших “Аютхая” мужид Санта Клаусын хувцсаар гоёсон 4 заан сургуулийн сурагчдад бэлэг гардуулан өгсөн байна. Тайланд улсад жил бүр бэлэг тараах үйл ажиллагааг зохион байгуулдаг онцлогтой.

Бэлэг гардуулах үйл ажиллагаанд оролцсон улаан өнгийн хувцсаар гангарсан заанууд бяцхан хүүхдүүдэд төрөл бүрийн тоглоом, үлээдэг бөмбөлөг болон бусад төрлийн тоглоом, амттан бүхий бэлгүүдийг өөрийн урт хошуугаараа гардуулж өгсөн юм байна.


 

Санал болгох мэдээ

Венесуэлийн эргээс газрын тосны танкерыг хураан авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт Венесуэлийн эргээс газрын тосны танкер хураан авсан тухай мэдэгдэв. …