ХОНЬ
Нохой жилд хонины ордныхныг олон гайхамшиг, адал явдал хүлээж байна. Тахиа жилд биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлөө ирэх жил биелүүлэх боломж гарч ирнэ. Нэг болон хоёрдугаар сард ажлынхаа үр дүнг тооцоолон гаргаж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Гуравдугаар сар гэхэд олон зорилтыг өмнөө тавьсан байна. Хонины ордныхон ирэх жил өрсөлдөгчидтэйгээ асуудлаа тайван замаар шийднэ. Тэд таныг хуурч мэхэлнэ гэж бүү ай. Ирэх жил хонины ордныхны хувьд бизнесийн салбарын бүхий л хаалга нээгдэнэ. Зун гэхэд муугүй амжилтанд хүрсэн байх бөгөөд нөлөө бүхий хүмүүс танд ашигтай санал тавина. Хувийн амьдрал өөрчлөлт, олон гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Долоодугаар сард гэхэд шинэ хүмүүстэй танилцаж, хайр дурлалын харилцаа үүсгэнэ. Ажил хэрэг өөдрөг байж, амрах ч завгүй ажиллах бөгөөд ашигтай хэлэлцээр, саналууд бизнесменүүд байнга ирнэ. Өмнөх жилүүдэд байгаагүй санхүүгийн амжилтанд хүрнэ. Өвлийн саруудад ч нөхцөл байдал таатай байна. Нохой жилд та амьдралд тань дорвитойхон өөрчлөлт авчрах мөнгөн хуримтлал үүсгэж чадна. Ганц бие хонины ордыхон хайр дурлалтайгаа учирч, ирээдүйн амьдралаа төлөвлөнө. Гэр бүлтэй хонины ордныхон гэр бүлийн гишүүддээ зориулан үе үе баярын ширээ засаарай, ингэснээр харилцаа сайжрахад тустай. Эрч хүчтэй, ажилсаг хонины ордныхон жилдээ ядаж ганц сар сайтар амрах хэрэгтэй. Амралтанд явахдаа зөөврийн компьютер, гар утас, найз нөхдөө аваад яв. Орчин өөрчлөгдөж, таатай уур амьсгал бүрдэхийн дээр ажлаа ч хойш тавихгүй сайхан боломж гарна.
ХАЙР ДУРЛАЛ
2018 он шинэ танил, хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай байна.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Ирэх жил та хайртай хүнээ зөв сонгож чадна. Гэхдээ зөн совин, саруул ухаанаа ажиллуулахаа мартав. Та ганц бие бол хайраа илчилсэн хүн аяндаа таны өмнө гарч ирнэ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд бүх зүйл хэвийн сайхан байна.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Таны сэтгэл татам байдал эсрэг хүйстнийнхнээ ихээр татна. Нүд ирмэх төдийд танд татагдаж, сэтгэлээ өгсөн хүмүүсийн тоо олширно. Тиймээс энэ чадвараа байнга ашиглах гээд хэрэггүй. Танд хань хэрэгтэй болохоос түр зуурын гал халуун харилцаа хэрэггүй шүү дээ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хардалт гэх таагүй зүйлтэй учирч мэднэ. Ийм шалтаг үүсгэхгүйн тулд ханьдаа нээлттэй бай.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жил таныг гонсойлгон орхихгүй. Амьдралын баяр баясгаланг мэдэр, сээтэгнэ, бусдыг өөртөө тат. Энэ зөвлөгөө ганц бие болон гэр бүлтэй бүх хүмүүст хамаатай. Ганц бие хүмүүс ханиа олж авах харин гэр бүлтэй хүмүүс харилцаагаа сэргээхэд энэ зөвлөгөө туслана. Ирэх жил эхэлсэн харилцаа дараагийн шатанд хурдан очиж, хурим хийх, хүүхэд төрүүлэхээр төлөвлөж мэднэ. 2018 онд төрсөн ххүүхдүүд ухаантай, сайн хүүхэд байх болно.
АЖИЛ, БИЗНЕС
Ирэх жил мөнгө санхүүгийн тал дээр амжилттай байна. Гагцхүү баруун солгойгүй үрэх биш мөнгөө хуримтлуулж сур.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Зурхайгаа уншаад өөртөө костюм худалдаж авахаар гар. Танд албан тушаал ахих боломж нээгдэнэ. Хямралын үе танд огтхон ч нөлөөлөхгүй. Ашигтай гэрээ хэлэлцээрийн санал авна. Хамгийн гол нь ашигтай холбоо харилцаа тогтоо.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Та маш аз одтой байна. Танд ашигтай санал олон ирэх тул сонголт хийх амаргүй байна. Эрсдэл хийхэд ч гэмгүй. Гэхдээ эрсдэл хийж байна гээд мөрийтэй тоглоомын газар руу зүглээд ч хэрэггүй гэдгийг санаарай. Харин сугалаанд аз таарч мэднэ. Эерэг эрч хүчтэй бай, ингэснээр мөнгөний амжилт таныг байнга дагалдана.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жилд та толгойдоо орсон санаа бүрийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой. Шинэ санаа хэдийд ч орж ирж мэдэх тул өөртөө үргэлж жижиг тэмдэглэлийн дэвтэр, эсвэл юм тэмдэглэх цаас авч явж бай. Мөнгөний амжилт чимээгүй байдалд дуртай гэдгийг санаж төлөвлөгөөгөө бусадтай хуваалцах гэсний хэрэггүй.
ГЭР БҮЛИЙН ЗУРХАЙ
Ирэх жилийг хайр дурлал, гэр бүл, үнэнч байдлын жил гэж нэрлэж болно. Ойр дотны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахад таатай үе.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Ханиа аль болох магт. Бусдыг шүүмжилснээр сайхан харилцаа үүсэх нь ховор. Энэ зөвлөгөө хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд ч хэрэг болно. Мөн гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг үе үе барьж байвал сайна.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. 2018 онд гэр бүлийн амьдрал гайхамшгаар дүүрэн байна. Хонины ордны зарим хүмүүс бүл нэмж мэднэ. Байр сууцаа засахаа мартав. Зочдыг хүлээн авах өрөөгөө гайхалтай засаж тохижуулах хэрэгтэй. Хуримын ой, төрсөн өдөр зэрэг гэр бүлийн баяруудаа ойр дотныхонтойгоо хуваалцан аль болох их зочин урь.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жилд та буулт хийж сурахаас аргагүй. Танай гэр бүлийн гишүүд эрх дураараа авирлан зөрүүдлэхгүй ч тэд маш эмзэг, гомдомтгой болно. Гэр бүлийнхэнтэйгээ хамт явган аялал, хотоос гарч зугаалах зэргийг цагийг хамтдаа өнгөрүүлээрэй.
ЭРҮҮЛ МЭНД
Эррүүл мэндийн тал дээр муугүй байна. Гэхдээ хорт зуршлаасаа салах цаг нь иржээ.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. 2018 онд та эрч хүчээ нөхнө. Энэ эрч хүчээ зөв гольдрилд нь оруулж, спортоор хичээллэ. Мөн хоол хүнсэндээ анхаараарай. Чипс түргэн хоол зэргийг бодоод ч хэрэггүй.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жилд гуниглаж, уйтгарлах цаг олдохгүй. Харин үүний оронд амарч тайвширч сур. Цэцгэн эмчилгээ, бясалгал зэрэг сүүлийн үед ихээхэн дэлгэрч буй эмчилгээний аргууд танд тохирно. Мөн амарч тайвширахад хөгжим тустай. Тэр дундаа сонгодог хөгжим илүүтэй тайвшруулна. Бах, Моцарт, Шубертын хөгжмүүд хэдхэн хормын дотор таны алжаалыг тайлна.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Танд ирэх жил өвчин хуучинд өртөх аюул ирэхгүй. Гэхдээ өдрийн горимыг баримталж байхыг од эрхэс зөвлөж байна. Өдөржин ажиллаад шөнө нойргүй интернэтээр хэсэх нь таныг улам ядрааж, улмаар хэт ядаргаа депрессд өртөж болзошгүй. Үүний оронд амьдралын хэв маяг баримтлан, спортоор хичээллэж, цэвэр агаарт өнгөрөө.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
Ирэх жил хонины ордны хүүхдүүд урьд өмнө байгаагүйгээр бие даасан байдалтай байна. Гэхдээ тэдний хувийн орон зайд халдалгүйгээр түүнийг хянах нь зүйтэй.
03 дугаар сарын 21-03 дугаар сарын 30-ны хооронд төрсөн хонины ордныхон. Ирэх жил таны бяцхан хүүхдүүд ихээхэн сониуч болно. Тоглоомоо задалж үзэн, саван, тоос сорогч хэрхэн хийдгийг ч сонирхоно. Түүний сониуч занг ашиглан танин мэдэхүйн өгүүллэг, зохиол уншиж өгөн ухаанаа тэлэхэд нь туслаарай.
03 дугаар сарын 31-04 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн хонины ордныхон. Таны хүүхдүүд ирэх жил гайхмаар идэвхитэй байна. Тэднийг хөгжмийн дугуйланд бүртгүүлээд үзээрэй. Нуугдсан авьяас илэрч мэднэ.
04 дүгээр сарын 11-04 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн хонины ордныхон. Нохой жилд таны хүүхдүүдийн жүжиглэх авьяас илэрнэ. Авьяаслаг, төсөөлөн бодох чадвар өндөртэй тэднийг жүжгийн дугуйланд хамруулж, эсвэл хамтдаа жүжиг үзээрэй. Мөн тэд бүхнийг сонирхож, өнөөдөр хуучин хувцсаар тоглоом хийх бол маргааш нь гэхэд цаг хугацааны машин бүтээнэ гэж сууж байж ч мэднэ. Эргэлзэх хэрэггүй, түүний бүтээлч чанар үр дүнгээ өгнө.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй хонины ордныхон. Хөнгөн хийсвэр хонины ордныхон 2018 онд төгс төгөлдрийг хайна. Нохой жилд танд сэтгэлээ илчилсэн, сонирхолтйо хүмүүс олон гарч ирэх ч сонголт хийхээр бүү яар. Олон болзоо, уулзалтанд явснаар гагцхүү таныг ядраахын дээр та зөвхөн гэртээ л бүгэхийг юу юунаас илүү хүснэ. Яг л ийм үед таны хүсэн хүлээсэн хүн гарч ирнэ. Өөрөөр хэлбэл таны хүлээж байсан хүн хажууханд тань байсан гэсэн үг. Хуримандаа бэлд, мөнгөө цуглуул.
Үхэр жилтэй хонины ордныхон. Нохой жил таныг бүтэн жилийн туршид ивээлдээ байлгана. Үхэр жилтэй хонины ордныхон мөнгө санхүү, хайр дурлалын тал дээр санаа зоволтгүй. Гол нь санаа муутай хүмүүсээс хол яв. Та харилцахад амар хүн ч гэлээ анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Ирэх жил ашигтай, урт хугацааны гэрээний санал авах боломжтой.
Бар жилтэй хонины ордныхон. Ирэх жил таныг олон гэнэтийн бэлэг хүлээж байна. 2018 онд танд дэмжлэг үзүүлэх хүмүүстэй харилцаа холбоо тогтооно. Үнэнч, нээлттэй бай, луйварчинтай ярихдаа ч тэдний нүд рүү нь хар. Хайр дурлалын тал дээр таатай байна.
Туулай жилтэй хонины ордныхон. Та ирэх жил өмнөө тулгарсан асуудал бүрийг нүд ирмэхийн зуур шийдэх бөгөөд нохой жил танд олон шинэ гэнэтийн бэлэг бэлджээ. Ажил хэргээсээ хөндийрөлгүй, гадаад үзэмждээ ч анхаарахыг од эрхэс зөвөж байна. Эсрэг хүйстнээ татах увдис ихтэй байна. Мөнгө санхүүгийн тал дээр зөн совингоо дага.
Луу жилтэй хонины ордныхон. Ирэх жил та аз жаргалаар дүүрэн байна. Танд байнга гайхалтай, шинэ санаанууд төрнө. Төлөвлөгөөгөө биелүүлж, өрсөлдөөнөөс бүү ай. Нохой жил таныг муу хүмүүсээс хамгаална.
Могой жилтэй хонины ордныхон. Та ухаантай, эргэцүүлэн тунгаах чадвартай. Ийм зан чанарт атаархахгүй байхын аргагүй. Нохой жил танд олон боломж, гарц гаргалгааг зааж өгнө. Бусдын үйлдлийг урьдчилан таамаглах чадвар өндөр байна. Харин хувийн амьдрал дээрээ энэ чадвараа ашиглаад хэрэггүй. Хайр дурлалыг урьдчилан таамаглаж, гэнэтийн бэлгийг үгүй хийх сайхан гэж үү?
Морь жилтэй хонины ордныхон. Нохой жил таныг аливаа таагүй бүхнээс хамгаална. Ирэх жил өөрийн гэсэн бизнесийг нээж, дуртай зүйлээ худалдан авах боломж гарч ирнэ. Нөлөө бүхий танилуудтай болсноор тэд танд дэмжлэг үзүүлнэ.
Хонь жилтэй хонины ордныхон. Хайр дурлал, гэр бүлийн тал дээр хардаж сэрдэхээс холхон яв. Ирэх жил хосуудын харилцаа сайн байна. Мөн гадаад үзэмж, хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй. Ажил хэргийн хүмүүстэй уулзахад зохицсон байдлаар биеэ сайхан авч явахыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс ирээдүйн ханьтайгаа учран хуримаа товлож магадгүй.
Бич жилтэй хонины ордныхон. Ирэх жил хүмүүстэй харилцахдаа тайван байдлаа алдахгүй байхыг хичээ. Энэ нь тийм амаргүй ч биеэ барьж сурснаар харилцаа илүү тогтуун байна. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зоволтгүй. Ганц бие хүмүүс шинэ, сонирхолтой танилуудтай болно.
Тахиа жилтэй хонины ордныхон. Ирэх жил аливаа асуудлаар яаран дүгнэлт гаргах хэрэггүй. Сайтар бодож, тунгаасан нүүдэл хий. Эрсдэл хиймээр байгаа бол бизнесийн салбарт эрсдэлтэй алхам хийгээд үз. Алдахаасаа онох нь их байх вий. Мөнгө хангалттай байх ч дэмий зүйлд биш харин үл хөдлөх хөрөнгөд зарцуулаарай.
Нохой жилтэй хонины ордныхон. Нохой жил танд ивээлээ өгч, бүхий л талбарт нөхцөл байдал сайн байна. Та томоохон компанид ажилладаг бол авьяасаа нээх цаг нь ирж. Албан тушаал ахих шат хэт өндөр ч оны дунд үеэр танд шат ахих боломж гарч ирнэ. Хувийн амьдралд гэнэтийн бэлэг дүүрэн байна. Гэр бүлтэй хүмүүс бүл нэмэж магадгүй.
Гахай жилтэй хонины ордныхон. Нохой жил таныг аливаа асуудлаас хамгаална. Хайр дурлалын тал дээр ганц бие хүмүүс гал халуун учралтай нүүр тулах бол гэр бүлтэй хүмүүсийн харилцаа сайжирна.
ҮХЭР
Тахиа жилд үхрийн ордныхон ихээхэн хөдөлмөрлөсөн. Үүний үр дүн нохой жилд гарах нь. Ирэх жил бүтээлч байдлаа илэрхийлэх хэрэгтэй бөгөөд хавар гэхэд л танд маш олон боломж гарч ирнэ. Аль ч салбарт өөрийгөө сориод үзэж болно. Санхүүгийн байдал тогтвортой байна. Харин зун гэхэд мөнгөний урсгал эрс нэмэгдэнэ. Наймдугаар сар хүртэл дуртай зүйлдээ мөнгө зарцуулж болно. Харин зуны сүүл, намрын эхэн үед хөрөнгөө хадгалах хэрэгтэй. Гэр бүлийн зардалд зарцуулах мөнгөө авч үлдээрэй. Ганц бие үхрийн ордныхон романтик адал явдалгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөхгүй нь. 2018 онд танд сэтгэлээ илчлэх хүмүүс олширч, өдөр бүр ч гэнэтийн бэлэг барьж мэднэ. Нохой жилд та хуримаа хийж, хүүхэд төрүүлэхэд тохиромжтой. 10 болон 11 дүгээр сард ажилсаг үхрийн ордныхон амрах манатай л ажиллах нь. Ажил хэргийн түншүүдээс ашигтай санал ирнэ. 2018 оны 12 дугаар сард амрахад тохиромжтой. Үхрийн ордныхон гэрсэг хүмүүс тул амралтаа хилийн чанадад биш гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг эрхэмлэнэ. Эрүүл мэндийн тал дээр санаа зовних зүйлгүй. Гагцхүү спортоор хичээллэхийг зөвлөж байна.
ХАЙР ДУРЛАЛ
Хайр дурлалын тал дээр гэнэтийн бэлгээр дүүрэн байх хэдий ч сонголтоо хийх хүндхэн сорилттой тулгарна.
04 дүгээр сарын 21-04 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Ирэх онд та хүссэнээрээ аашлах ч танд хайртай хүмүүс тун ч тэвчээртэй байх нь. Ганц бие үхрийн ордныхныг хайр дурлалын тэнгэр ивээнэ. Гэр бүлтэй хүмүүс хардалт гэх таагүй дайралттай учирч мэднэ. Гэлээ ч санаа зовних хэрэггүй, таны хайрласан хүн хэзээ ч таныг орхихгүй.
05 дугаар сарын 01-05 дугаар сарын 10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон хайрын бурхан нөхцөл байдлыг хяналтандаа авчээ. Тэр тань руу зөвхөн тохирох хүнийг л явуулна. Ирэх жил хуримаа хийхэд тохиромжтой. Мөн бүл нэмэх эсвэл бүл нэмэх сураг дуулж мэднэ.
05 дугаар сарын 11-05 дугаар сарын 20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Танд зүрх сэтгэлээ илчилсэн хүмүүсийн сул тал дээр бүү тогло. Тэд танд таалагдахаар байдаг чадлаараа хичээнэ. Нохой жилд та маш олон сонирхолтой хүмүүстэй танилцахын дээр удаан үргэлжлэх харилцаа ч тогтооно.
АЖИЛ, БИЗНЕС
Ирэх жил эрсдэл, адал явдлаар дүүрэн байна. Гэлээ ч та удаан нууж байсан авьяасаа нээн харуулах боломж гарч ирнэ.
04 дүгээр сарын 21-04 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Ирэх жил санхүүгийн амжилт дүүрэн байх бөгөөд мөнгөний урсгал таныг байнга дагалдана. Орлого нэмэгдсний зоргоор дэмий зүйлд мөнгө зарцуулах хэрэггүй. Харин хуримтлал үүсгэвэл оны сүүлээр өөрийн бизнесийг нээх, эсвэл томоохон худалдан авалт хийх мөнгөтэй болно.
05 дугаар сарын 01-05 дугаар сарын 10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Олз ашиг хайсан төрлийн ажилд ихээхэн тохиромжтой байх нь. Азаа үзэхэд гэмгүй. Гэхдээ зүгээр л цаг нартай ажлаа хийгээд суух нь илүү ашигтай ч мэднэ. Удирдлагын зүгээс танд ашигтай санал, гэрээ хэлэлцээр санал болгож мэднэ.
05 дугаар сарын 11-05 дугаар сарын 20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Танд мөнгө хангалтгүй байгаа бол ирэх жил ашиг орлогоо өсгөх тал дээр анхаар. Фэншүйгийн зөвлөгөө ч танд илүүдэхгүй.
ГЭР БҮЛ
Гэр бүлийн гишүүдийнхээ бодол санааг харгалзан аливаа асуудлыг шийдээрэй. Ингэж чадсан тохолдолд гэр бүлд баяр баясгалан, таатай уур амьсгал ноёлно.
04 дүгээр сарын 21-04 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Төгс гэр бүл гэж ямар байдгийг та ирэх жил л мэдэрнэ. Бүх зүйл тааламжтай сайхан байна. Гол нь ойр дотны хүмүүсээ аль болох бага шүүмжил. 2018 онд та хүүхдүүдээ өөр талаас нь харна. Таны хүүхдүүд авьяаслаг чадвартай гэдгийг та өмнө нь огт мэдээгүй байсан тул хүүхдүүдийнхээ чадварыг хараад та гайхан биширнэ.
05 дугаар сарын 01-05 дугаар сарын 10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Ирэх жил гэр бүлийн таатай уур амьсгал үүсгэх тал дээр нохой жил танд тусална. Гэр бүлээрээ хуралдан, хүн бүрийн бодол санааг сонс. Мөн хамтдаа аялах нь харилцаанд олон талаар ашиг тусаа өгнө.
05 дугаар сарын 11-05 дугаар сарын 20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Дүрэм журмын талаар мартаж, аз жаргалдаа бялх. Хаа сайгүй хувцас хөглөрч, баярын ширээний дараа угаагаагүй аяга таваг үлдэж л байг. Энэ бүхэн төгс харилцаанд саад болно гэж үү? Нохой жилд уйтгарлаж гунихгүй байх бөгөөд хайртай хүндээ романтик гэнэтийн бэлэг ойр ойрхон барьж бай.
ЭРҮҮЛ МЭНД
Нохой жил таныг аливаа асуудлаас хамгаалах ч эрүүл мэнддээ анхаар.
04 дүгээр сарын 21-04 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Ирэх жил эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахгүй ч биеийн байдлаа сайн байлгахын тулд хэдэн зөвлөгөөг дагахад гэмгүй. Инээмсэглэ, учир нь сэтгэл санааны байдал биед нөлөөлнө. Идэвхитэй бай. Бүхий л төрлийн спортоор хичээллэхэд тохиромжтой. Та гагцхүү өөрт тохирохоо л сонго.
05 дугаар сарын 01-05 дугаар сарын 10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Хэт ядрахаас зайлсхий. Та ажилсаг хүн хэдий ч дэлхийн бүх мөнгийг хамах гээгүй л бол амралтгүй ажиллах хэрэггүй. Амарч, дуртай хөгжмөө сонс. Та өөртөө анхаарал тавин, амарч чадвал эрүүл мэндтэй холбоотой ямар ч асуудал гарахгүй.
05 дугаар сарын 11-05 дугаар сарын 20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Нохой жилд өвдөж зовох шалтаг гарахгүй. Гэхдээ тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж байхад илүүдэхгүй. Мөн амин дэм хэрэглэхээ мартав. Хүнсний ногоо, жимсээр дамжуулан амин дэм, эрч хүчээ аваарай.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
Ирэх жил таны хүүхдүүд таныг гайхшруулна. Тэдний хурц ухааныг бахдахгүй байхын аргагүй.
04 дүгээр сарын 21-04 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Таны хүүхэд ирэх жил ихээхэн зөрүүд болно. Тэд цэцэрлэг сургуульдаа явахгүй гэж түмэн шалтгаан зохиож мэднэ. Тэдэнд ямар ч сайхан шалтгаан олж хэлээд нэмэргүй. Харин түүний оронд хүүхэдтэйгээ эелдгээр ярилцаад үзээрэй.
05 дугаар сарын 01-05 дугаар сарын 10-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Зорилго чиглэлтэй болмоор байна уу? тэгвэл хүүхдээсээ зөвлөгөө ав. Нохой жилд таны хүүхдүүд гайхмаар эмжх цэгцтэй байх бөгөөд тавьсан зорилго бүртээ хүрнэ. Тэд гэртээ шинэ тоглоом, гар утас бариад ирвэл бүү гайх. Тэд таны өгсөн мөнгийг хуримтлуулсан хэрэг.
05 дугаар сарын 11-05 дугаар сарын 20-ны хооронд төрсөн үхрийн ордныхон. Таны хүүхдүүд ямар ч асуултын хариуг мэднэ. Туршлагатай багш нар ч тэдний толгой сайтайг гайхан биширнэ. Тэдэнд хүүхдийн үлгэрийн оронд шатар, эсвэл хүүхдийн танин мэдэхүйд зориулсан сэтгүүлүүд авч өг. Тэд авч өгсөн болгоныг дорхноо уншаад ахисан түвшний ном зохиол нэхэх вий.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Ирэх жил санаагаа хэрэгжүүлэх бүтээлч хандлага болон хөдөлмөрч чанарынхаа ачаар албан тушаал ахиж мэднэ. Мөн та ганц бие бол гэрлэх санал авна.
Хулгана жилтэй үхрийн ордныхон. Нохой жилд төсөөлөн бодох чадвар өндөр байх тул үүнийгээ ашиглах хэрэгтэй. Бүтээлч хандлага дээр гайхалтай санаа нэмэгдснээр нь таны ажил хэрэг урагшилна. Мөн та хөдөлмөрч хүн тул удирдлагын зүгээс танд албан тушаал ахих санал тавина. Хайр сэтгэлээ илэрхийлсэн хүн олон байна. Гэрлэх санал ч хүлээн авч магадгүй.
Үхэр жилтэй үхрийн ордныхон. Хүссэндээ хүрэхийн тулд уулыг ч нурааж усыг ч эргүүлэхээр зүтгэдэг зөрүүд зан одоо л хэрэг болох нь. Ирэх жил та санхүүгийн салбар руу эрч хүчээ чиглүүлээрэй. Эхлээд мөнгө хуримтлуулж дараа нь түүнийгээ хүссэн зүйлдээ зарцуулж болно. Хайртай хүндээ зориулж амралтын сар төлөвлөөрэй. Та хоёрын харилцаанд хэн бүхэн атаархана.
Бар жилтэй үхрийн ордныхон. Үхрийн ордныхны бүхнийг татах чадварыг хэн ч сөрөн дийлж чадахгүй. Ажил хэрэг, мөнгө санхүүгийн тал дээр амжилттай байна. Ганц бие хүмүүст сэтгэлээ илэрхийлсэн хүн олон байх нь.
Туулай жилтэй үхрийн ордныхон. Ирэх жил хүнд нөхцлөөс гарах чадвар тань таны хамгийн гол давуу тал байх болно. Өрсөлдөгчидтэйгээ ширүүхэн өнгөөр харьцахад л тэд таны замаас бүгд холдоно. Харин энэ аргыг хувийн харилцаан дээр ашиглаж хэрхэвч болохгүй. Аядуу зөөлөн байхыг хичээгээрэй.
Луу жилтэй үхрийн ордныхон. Та энхрий зөөлөн хүн. Гэхдээ зарим үед хатуу чанга зан гаргахад гэмгүй. Ялангуяа эсрэг хүйстнийхэнтэйгээ харилцахдаа бага зэрэг ширүүлвэл тэд таны толгой дээр гарч суух гэж хичээхгүй.
Могой жилтэй үхрийн ордныхон. Уналт гэдэг үгийг та мэдэхгүй, хямралын талаар ч та огт сонсоогүй. Ирэх жил яг л энэ эрчээр явна. Зөн совиндоо итгэж шийдвэр гаргаарай. Сугалаа сугалж азаа үзэхэд азын тэнгэр ивээж мэднэ. Гэхдээ зугаа цэнгэл дэмий зүйлд мөнгө үрэх хэрэггүй. Ямар ч их мөнгө байлаа гэсэн эцсийн дүнд үрэгдэж дуусдаг шүү дээ.
Морь жилтэй үхрийн ордныхон. Ирэх жил таныг өөрийн болгох гэж хүмүүс тэмцэлдэн, танд атаархаагчид хаанаас гоёл чимэглэлээ авсныг тань мэдэх гэж хичээж, харин хайртай хань тань таныг хардаж сэрдэнэ. Энэ бүхэн таны мөнгөний асуудлаас л үүдэлтэй. Дуртай зүйлдээ зарцуулах мөнгөтэй болсноор олон хүний атаархлыг төрүүлж хайртай хүнээсээ хардалтын үг сонсож мэднэ.
Хонь жилтэй үхрийн ордныхон. Нохой жилд та өөрийн гэсэн бизнесийг нээх бололтой. Танд мэдрэмж, аввяас хангалттай байгаа тул санхүүгийн талын мэдлэг олоод авахад л болно. Энэ тал дээр нохой жил ивээлээ өгнө.
Бич жилтэй үхрийн ордныхон. Та үхрийн ордны яг энэ үед төрсөн бол ирэх жил алгаа ташин хөөрцөглөх олон шалтгаантай нүүр тулах нь. Та нохой жилд жинхэнэ аз одтой байх нь. Албан тушаал ахиж, атаархагчид замаас холдоно. Амьдралын сайхныг мэдрэн, ажилдаа ч мөн анхаарал тавь.
Тахиа жилтэй үхрийн ордныхон. Энэ ордны тахиа жилтнүүд ихээхэн мөрөөдөмтгий хүмүүс. Харин тэдний энэ мөрөөдлүүдээс олон нь чухамхүү нохой жилд биеллээ олох магадлалтай. Хувцаслалтандаа анхаарч, хурц тод, гэгээлэг өнгийн хувцас сонгоорой. Ингэснээр та амжилтыг өөртөө татна.
Нохой жилтэй үхрийн ордныхон. Оны эхэн үеэс л нохой жил танд ивээлээ өгнө. Нохой жил таныг тайван амгалан байлгахын тулд ихээхэн хичээх тул санаа зоволтгүй. Гэр бүлийн тал дээр орон байрандаа засвар хийх, мөнгөн хуримтлал үүсгэх, гэр бүлээрээ аялалд гарах гээд олон таатай өөрчлөлтүүд хүлээж байна.
Гахай жилтэй үхрийн ордныхон. Та ажил хэрэгтээ ихээхэн эмх цэгцтэй ханддаг хүн. Ирэх жил ажил, гэр аль алин дээр нь эмх цэгцийг баримтална. Үүний дүнд ажил хэрэг бүтэмжтэй, санхүүгийн байдал тогтвортой байна. Найзуудтайгаа уулзаж ялалт ололтоо хуваалцахаа бүү мартаарай.
ИХЭР
Тахиа жилд ихрийн ордныхон юунд ч санаа зовнихгүй амьдарч байсан бол Нохой жил гараад нөхцөл байдал бага зэрэг өөрчлөгдөх нь. Гэхдээ цочирдох хэрэггүй, таны бодсон шиг таагүй зүйл болохгүй. Өвлийн сүүлээр ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой үе. Ихрийн ордныхон хд хэдэн ирээдүйтэй хэлэлцээр, маш олон ашигтай, сонирхолтой санал хүлээн авна. Хаврын улиралд та ажил хэргийн түншүүд төдийгүй эсрэг хүйстнийхнийгээ татах ч увдистай байна. Мөнгө санхүүгийн тал дээр саадгүй. Гэхдээ таны мөнгийг луйвардаж авах гэсэн хүмүүсээс болгоомжил. Нохой жил 2018 онд шороон махбодтой байх тул зуслангийн газартай ихрийн ордныхонд ихээхэн ээлтэй байна. Энэ газартаа та багахан хэмжээний тариалалт эрхэлсэн ч болно.Ирэх жил хамгийн сонирхолтой үе нь 2018 оны зун байна. Өөрийн гэсэн ажил хэргээ нээж, бизнесийн салбарын амжилттай яваа хүмүүсийн нэг болно. Долоо эсвэл наймдугаар сард амралтаа төлөвлөх нь зүйтэй. Нохой жилд та санхүүгийн амжилтанд хүрээд зогсохгүй хувийн амьдрал ч таатай байна. Гэр бүлтэй ихрийн ордныхон ханьтайгаа харилцах харилцаагаа сэргээн, бүл нэмж, байр сууцаа томруулахаар ярилцана. Ганц бие ихрийн ордныхон хайртай хүнтэйгээ учирч, хуримын ёслолдоо ч бэлдэж эхлэх нь.
ХАЙР ДУРЛАЛ
Ирэх жил та хайр дурлалын адал явдлаар дүүрэн байна. Заримдаа та энэ олон романтик болзооноос залхаж ч мэднэ.
05 дугаар сарын 21-05 дугаар сарын 30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Ирэх жил сонирхолтой хүмүүстэй уулзан, танилцана. Гэлээ ч хайртай хүнээ олж авч чадахгүй бол танд сэтгэлээ нээсэн хүмүүст хандах хандлагаа өөрчлөх цаг нь болсон гэсэн үг. Ингэснээр хуримын өдрөө товлоход тун ойрхон байна.
05 дугаар сарын 31-06 дугаар сарын 10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Тууштай зангүй ихрийн ордныхон ирэх жил тун нухацтай нэгэн болно. Танд хэн нэгэн хайраа илчилж, та гэр бүлийн амьдрал зохиох тэр бүү хэл хүүхэдтэй болох талаар бодож эхлэнэ. Гэхдээ та гэрлэлтээ батлуулахыг хүсэхгүй байгаа бол хамтран амьдарч болно.
06 дугаар сарын 11-06 дугаар сарын 21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Та сэтгэл татам, дур булаам байх болно. Танд дурласан хүмүүс яах учраа ч олохгүй. Гэлээ ч ирэх нохой жилд та насан туршийн хайртайгаа учирж мэднэ.
АЖИЛ, БИЗНЕС
Мөнгөний аз таныг ивээнэ. Гэхдээ “ямааны мах халуун дээрээ” гэдэг үгийг санаж яваарай.
05 дугаар сарын 21-05 дугаар сарын 30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Санхүүгийн тал дээр амжилттай байна. Гэхдээ ямааны мах халуун дээрээ гэдэг үг байдаг даа. Аливаа ажлыг хойшлуулалгүй хий.
05 дугаар сарын 31-06 дугаар сарын 10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Шинэ санаа орж ирэх тусам сайн. Нохой жил таны аливаа эхлэл бүриийг дэмжинэ. Биелэшгүй мэт санагдах төлөвлөгөө ч бүтэмжтэй байж, гайхалтай үр дүнд хүрнэ. Үүний тулд аливаа эргэлзээгээ авч хаях хэрэгтэй.
06 дугаар сарын 11-06 дугаар сарын 21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Мөнгөний урсгалын хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Мөнгө тасралтгүй орж ирнэ. Оны эхээр л ажил хэрэг бүтэмжтэй байж санхүүгийн байдал сайжирна. Зээл болон өрийн тал дээр санаа зовних хэрэггүй.
ГЭР БҮЛ
Ихрийн ордныхон хөнгөн хийсвэр нэгэн ч гэлээ нохой жилд ухаалаг байж, гэрийнхэнтэйгээ харилцаагаа сайжруулахаар чармайна.
05 дугаар сарын 21-05 дугаар сарын 30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа сайн байж, хүүхдүүд дуулгавартай харин хань тань таны төлөө бүхнийг хийхэд бэлэн байна. Гэр бүлийн аз жаргалд багахан тэвчээр гаргаж, бусдыг шүүмжлэхгүй байхад л хангалттай.
05 дугаар сарын 31-06 дугаар сарын 10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Эмх журамтай үнэнч, сайхан сэтгэлтэй, шударга ихрийн ордныхон энэ л зангуудынхаа ачаар гэр бүлийн харилцааг хэвийн байлгана. Танайх бүл нэмэж магадгүй. Тиймээс хүүхдийн өрөө гаргаж, тохижуулахад мөнгө хуримтлуулж эхлээрэй.
06 дугаар сарын 11-06 дугаар сарын 21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Нохой жил танд жижиг ч гэлээ баярлах шалтаг олон өгнө. Гэхдээ хайртай хүмүүсээ жаргалтай байлгах нь сайхан ч гэлээ өөрийгөө хохироож болохгүй. Өөрийгөө ашиглуулах боломж бүү үг. Ирэх жил ганц бие хүмүүс тааламжтай хүмүүстэй танилцах бөгөөд гэр бүл зохиоход ч ойрхон байна.
ЭРҮҮЛ МЭНД
05 дугаар сарын 21-05 дугаар сарын 30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Ирэх нохой жилд ихрийн ордныхон өвчин хууч тусахгүй ч зарим дүрэм журмыг мөрдвөл өөрт нь л хэрэгтэй. Амттанг хэмжээг нь тааруулж, согтууруулах ундааг зөвхөн баяр ёслолоор хэрэглэн, харин бусад төрлийн хорт зуршлаа ор мөргүй март. Мөн цэвэр агаарт гүйвэл эрүүл мэндэд тустай.
05 дугаар сарын 31-06 дугаар сарын 10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Та эрч хүчтэй тэмүүлэлтэй хүн. Гэхдээ сэтгэл хөдлөлөө хянаж, дэмий зүйлд санаа зовнихгүй байж сур. Мөн эерэг хүмүүстэй уулзаж, атгаг муу санаатай хүмүүсээс хол яв.
06 дугаар сарын 11-06 дугаар сарын 21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Ирэх жил их хөдөл. Спортын хувцас, цана, тэшүүр худалдан аваад цэвэр агаарт гар. Ингэснээр та ханиад шуухнаа, үе мөчний өвчний талаар ам ангайхаа ч болино.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
05 дугаар сарын 21-05 дугаар сарын 30-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Таны хүүхэд ирэх жил өөрийнхөө чаддагаас ч ихийг амжуулдаг болно. Тэдний эрч хүч дийлдэхгүй мэт санагдах үед өрөөнд нь цоожлоод ямар ч хэрэггүй. Харин үүний оронд эрч хүчийг нь чиглүүлэх дугуйлан, секцэд бүртгүүлээрэй.
05 дугаар сарын 31-06 дугаар сарын 10-ны хооронд төрсөн ихрийн ордныхон. Өдөр бүр хэдэн мянган асуулт асууж, мөч бүр олон зуун хөдөлгөөн хийнэ. Тийм ээ энэ бол ихрийн ордны хүүхдүүд, тэднийг яалтай ч билээ. Тэвчээртэй занд сургах туйлын хэцүү, тэднийг унт гэж хэлэхэд л шууд эсэргүүцэж эхлэнэ. Тиймээс тэвчээртэй, сууж сургахын тулд бага багаар ажиллаарай.
06 дугаар сарын 11-06 дугаар сарын 21-ний хооронд төрсөн ихрийн ордныхон. Ирэх жил тэдний төсөөлөн бодох болон ярих чадвар дээд зэргээр илрэнэ. Тэдний зохиосон гайхалтай түүхүүдийг бичиж тэмдэглэж авахаа мартав аа. Гэхдээ хүүхдийнхээ төсөөлөн зөгнөх яриаг хязгаарлах хэрэгтэй. Үгүй бол тэд томчууд ч сонсоод бие арзаймаар түүхүүд зохиож, өөрсдөө ч түүндээ итгэн тавгүйрхэж мэднэ.
ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй ихрийн ордныхон. Нохой жилд та ихээхэн арвилан хэмнэгч нэгэн болно. Энэ чанарыг тань нохой жил ч ивээнэ. Гэхдээ хэрэгцээтэй зүйлд мөнгө зарцуул. Мөнгө санхүүгийн байдал ч таатай байна. Ирэх жил та сэтгэл татам байх тул танд сэтгэлээ илэрхийлсэн хүмүүс олширч, хэнтэй нь хувь заяагаа холбох талаар сонголт хийх хэрэгтэй болно.
Үхэр жилтэй ихрийн ордныхон. Ирэх жил та өөрийн чаддагаас ч илүү ихийг бүтээнэ. Таны мөрөөдөж байсан зүйл биелнэ. Өөртөө итгэлтэй байх чанар тань үүнд туслана. Хувийн амьдрал сонин содон үйл явдлаар дүүрэн. Ирэх жил та гэрлэх санал авч мэднэ.
Бар жилтэй ихрийн ордныхон. Энэ жил та жинхэнэ анчин шиг байна. Бизнес , хайр дурлал дээр аль алин дээр нь амжилттай байна. Амжилт, аз таны талд байх ч хэт аз сорьсон, эрс хөдөлгөөн хийх хэрэггүй.
Туулай жилтэй ихрийн ордныхон. Ирэх жил та ихээхэн аялах нь. Мөнгө санхүүгийн тал дээр айлтгүй, гэхдээ аз жаргалыг алс газраас хайх хэрэггүй. Цаг үрэхийн нэмэр. Гэр бүлийнхэндээ зориулан аялал зугаалга зохион байгуул. Тэд үүнд баяртай байхын дээр гэр бүлийн харилцаа ч сайжирна.
Луу жилтэй ихрийн ордныхон. Ирэх жил та ид шидтэн шиг байх болно. Гэхдээ танд муу санасан хүмүүсийг харцаараа шийтгэж, өрсөлдөгчөө хосвдоно гэсэн үг биш л дээ. Харин хайр дурлалын тал дээр яг л шидтэн шиг бусдыг татсаар байна. Хэн бүхний сэтгэлийг татахаар байх ч хяналтаа алдахгүй байхаа мартав.
Могой жилтэй ихрийн ордныхон. Та цэцэн ухаантай, болгоомжтой хүн. Ирэх жил алдрын оргилд хүрэх цаг чинь иржээ. Нохой жилд та аливаа асуудлыг шийдвэрлэх чадвартай байна. Гэр бүлийн тал дээр аливаад хүлээцтэй, буулт хийж сур. 2018 онд бүл нэмэх талаар бодолцоод үзээрэй.
Морь жилтэй ихрийн ордныхон. Ажил хэрэг бүтэмжтэй, гэр бүлийн харилцаа болон мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй. Ганц бие хүмүүс ханиа сонгохдоо анхаараарай. Мөн эрүүл мэнддээ анхаарч, шинэ ногоо жимсийг түлхүү хэрэглэ.
Хонь жилтэй ихрийн ордныхон. Нохой жил танд ивээлээ өгөх тул энэ боломжийг туйлын зорилгодоо ашиглаарай. Сэтгэл татам байдлаа ажил хэрэг дээр ч ашиглаж болно. Ингэснээр удирдлагын түвшнээс хандах хандлага өөр болно. Гэр бүлийн харилцаан дээр хүүхдүүддээ өгсөн амлалтаа биелүүлж сур.
Бич жилтэй ихрийн ордныхон. Ирэх жил дулаан орнуудаар аялах боломж гарна. Гэхдээ хол газар явахыг хүсэхгүй бол гэртээ үлдээд ч амралтаа өнгөрүүлж болно шүү дээ. Ирэх жил та олон шинэ ажлын эхлэлийг тавина. Гадаад хэл сурах тал дээр бодолцоод үзээрэй. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд танд хангалттай хэмжээний мөнгө байх болно.
Тахиа жилтэй ихрийн ордныхон. Ирэх жил тахиа жилтэй ихрийн ордныхны хувьд бүхий л хаалга нээгдэнэ. Гэхдээ та бизнесийн салбарт хэнд ч ялагдахгүй дайчин шиг хэрнээ хайр дурлалын харилцаан дээр хэт хойрго байна. Таныг гэсэн хүмүүсийн дундаас өөрт тохирох хүнээ сонгон гэр бүл зохиох шийдвэр гаргааарай.
Нохой жилтэй ихрийн ордныхон. Авьяаслаг, үнэнч шударга ихрийн ордныхон энэ зангаа хэзээ ч тавихгүй нэгэн. 2018 онд нохой жил танд ивээлээ өгнө. Жилийн турш анхаарлын төвд байж, амжилт ололтоор дүүрэн байх тул олны өмнө гарахад нүүр улайхгүйн тулд хэв маягаа өөрчлөөрэй. Хайр дурлалын тал дээр тааламжтай байна.
Гахай жилтэй ихрийн ордныхон. Итгэмтгий, сайхан сэтгэлтэй, шударга гэсэн тодорхойлолт танд яг тохирно. Гэхдээ итгэмтгий ч гэлээ таныг ирэх жил хэн ч гомдоож зүрхлэхгүй. Нохой жил таныг аливаа аюул, хар санаатны үйлдлээс хамгаална. Ирэх жил санхүүгийн тал дээр хамгийн таатай өөрчлөлтүүд гарна.
МЭЛХИЙ
Нохой жил танд олон гэнэтийн бэлэг барина. Хоёрдугаар сарын сүүлээр даргаасаа сонирхолтой санал хүлээн авах бол мэлхйин ордны зарим хүмүүс хаврыг өөрийн гэсэн оффисдоо угтана. Дөрөв болон тавдугаар сард эерэг өөрчлөлтүүд гарна. Харин зун бүхий л харилцаа таатай дулаан байна. Ажил дээр таны нэр хүнд өссөн байх бол дарга тань таныг байнга л хамт кофе уухыг урьж, таньтай илэн далангуй ярилцаж эхлэнэ. Хувийн амьдралын талбар ирэх онд гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Гэр бүлтэй мэлхийн ордныхон ахуйн асуудлаа зохицуулж, гэр бүл, хамаатан садантайгаа сайхан харилцаатай байна. Ахмад насны хүмүүстэйгээ ч сайхан харилцаа тогтоож, үл ялиг шалтгаанаар тэдэнтэй маргахаа болино. Бүл нэмэх талаар бодоод үзээрэй. Ганц бие мэлхийн ордныхон хуримын бэлтгэлээ базааж эхлэнэ. Намар ханиад шуухнаа хүрэх зэргээр эрүүл мэнд бага зэрэг муудаж мэдэх юм. Гэхдээ өвдөх зав гарахгүй, мөнгө ажил таныг хүлээж байна.11 дүгээр сард ч мөнгөний урсгал урьдын хэвээр байна. Та байр сууцаа солих талаар бодож эхлэнэ. Мэлхийн ордны зарим хүмүүс дүр төрхөө өөрчлөхөөр шийднэ. Гоёл чимэглэл, үнэтэй хувцас хунар худалдаж авах шаардлагатай хэдий ч илүүдэл зүйлд мөнгө зарах хэрэггүй. Таныг ихэмсэг, чансаатай харагдуулахуйц сонголт хий. Ирэх жил өрсөлдөгчид атаархахаар хэмжээний аз одтой байна.
ХАЙР ДУРЛАЛ
Хайр дурлал гэдэг хачин зүйл, гэхдээ мэлхийнхэн энгийн нэг хүмүс биш. Тэд сээтэгнэх урлагийг дээд зэргээр эзэмшсэн бөгөөд эсрэг хүйстнээ өөртөө татаж чадна.
06 дугаар сарын 22-07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. Та нохой жилд романтик адал явдалд ихээр татагдана. Нохой жил танд туслах хэдий ч эрс үйлдэл хийхээс сэрэмжлүүлж байна. Мэлхийн ордныхон уян зөөлөн хүмүүс бол тэдэнд дурласан хүмүүс ямар ч байж мэднэ. Гэр бүл зохиох шийдвэр гаргахад тун ойрхон байна.
07 дугаар сарын 02-07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. Таалагдсан хүнийхээ сэтгэл зүрхийг татахын тулд багахан зүйл хийхэд л болно. Дундын сонирхол байгаа эсэхийг олж мэд. Хоббигоор хязгаарлагдах хэрэггүй, сонгосон хүндээ харилцаагаа улам гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа харуул. Хамтдаа дэлгүүр хэсч, хайртай хүнийхээ гэр бүлтэй танилц.
07 дугаар сарын 12-07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн мэлхийн ордныхон. Хосоо хайж байгаа хүмүүс тайвширч болно. Нохой жилд та хайртай хүнтэйгээ учирна. Харин гэр бүлтэй хүмүүс харилцаандаа илүүтэй анхаарснаар харилцаа халуун дулаан байна. Бүл нэмэх талаар бодожж эхлэсэн бол таны шийдвэр үнэхээр зөв байх нь. 2018 онд төрсөн хүүхдүүд царайлаг, ухаантай байх болно.
БИЗНЕС, АЖИЛ ХЭРЭГ
Санхүүгийн нөхцөл байдал мэлхийнүүдийн идэвхээс хамаарна. Боломж бүрийг бүү алд. Юунаас ч битгий ай.
06 дугаар сарын 22-07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. Эргэж буцах хэрэг гарахгүй, хаа сайгүй амжилт хүлээж байна. Тиймээс боломжийг алдалгүй, мөнгө хуримтлуул. Өрсөлдөөний талаар мартах хэрэгтэй. Та ажилдаа эзэн болсон хүн. Тантай өрсөлдөнө гэж байж боломгүй зүйл.
07 дугаар сарын 02-07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. Мэлхийн ордныхон ялалтанд хүрнэ, үүнд нь ч нохой жил туслах болно. Хүндрэл бэрхшээл хаашаа ч алга болохгүй, гэхдээ таны зөн совин хэрэг болно. Зөн совиндоо итгэн сонголт хийснээр ашигтай хэлэлцээр хийнэ.
07 дугаар сарын 12-07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн мэлхийн ордныхон. Мөнгө санхүүгийн амжилт хаяанд ирсэн байна. Багахан хүч гаргахад л болно. Ашиг орлого нэмэгдэлнэ. Өөрийн ажил хэргийг нээх цаг нь ирсэн.
ГЭР БҮЛ
06 дугаар сарын 22-07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. Та аливаа асуудлын гогцоог тайлах чадвартай. Гэхдээ асуудлыг ээдэртэл нь удах хэрэггүй. Нохой жилд та гэр бүлийнхнийхээ хүслийг урьдчилан таах хэрэгтэй болно.
07 дугаар сарын 02-07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. 2018 онд нэн тэргүүнд хайрттайгаа харилцах харилцаа тавигдана. Үнэнч, найдвартай, нээлттэй бай. Хүүхдүүдэд тань ч таны хайр халамж хэрэгтэй. Хүүхдүүдээ эрүүл мэндэд нь хор учрулахайц компьютерээс хол байлгахын тулд тэдэнд анхаарал тавьж, хамтдаа тоглож, тэдэнтэй ярилц.
07 дугаар сарын 12-07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн мэлхийн ордныхон. Ирэх жил та шинэ санаагаар дүүрэн байна. Үүнийг Нохой жил ч дэмжинэ. Гэхдээ гэрийхнээсээ зөвлөгөө сонсоход гэмгүй. Тухайлбал гэртээ засвар хийхээр гэр бүлийн гишүүдтэйгээ зөвлө.
ЭРҮҮЛ МЭНД
06 дугаар сарын 22-07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. Ирэх жил амарч сурахыг зөвлөж байна. Цэвэр агаарт зугаалах, амралт чөлөөт цагаараа бясалгалаар хичээллэхэд гэмгүй.
07 дугаар сарын 02-07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. Ирэх жил эрүүл мэндэд ноцтой асуудал тулгарахгүй ч хэрэгэлж буй хүнснийхээ чанарт анхаарал хандуулахыг зөвлөж байна. Хоолны цэсээ тэнцвэртэй байлгаж, гимнастик хий. Зөв хооллож, хөдөлгөөнтэй байснаар таны бие эрүүл байна.
07 дугаар сарын 12-07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн мэлхийн ордныхон. Хээгүй байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ эрүүл мэнддээ хэт анхааралгүй хандуулна гэж байж болшгүй хэрэг. Хорт зуршлаасаа сал.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
06 дугаар сарын 22-07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. Таны хүүхэд ирэх жил мэдрэмтгий, зөн билгийн чадвар нь ихэд хөгжинө. Түүнийг зэмлэхийн оронд ярилцаад үз. Илэн далангуй, үнэн сэтгэлээсээ ярилц. Таныг хуурч байгааг тэр дорхноо л мэдчихнэ.
07 дугаар сарын 02-07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн мэлхийн ордныхон. Энэ үед төрсөн бяцхан жаалуудад тохирох зурхай олж уншаад ямар ч нэмэргүй. Зальтай, овжин тэд ямар ч одон оронч, сэтгэлзүйчийн толгойг эргүүлж дөнгөнө. Тэдний зуршил бүрийг шүүмжлэх хэрэггүй, харин үүний оронд нээлттэй ярилц. Тэд ирэх жил яг л насанд хүрсэн хүн шиг өөрийг нь хүндэлж, том хүн шиг хандахыг шаардана.
07 дугаар сарын 12-07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн мэлхийн ордныхон. Ирэх жил түүний ааш аяг хөдөлгөөн дийлдэнэ гэж бараг байхгүй. Өнөөдөр багш болон тоглож, харин мөчийн төдийд л сансрын нисгэгч болно гэж зүтгэнэ. Түүний хүсэл бүрийг хорих гээд таны хүч хүрэхгүй.
ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй мэлхийн ордныхон. Нохой жилд та урсгалаар хөвж, эргэж буцаж, эсвэл байрандаа зогсож ч мэднэ. Гэлээ гээд муу зүйл үгүй. Мөнгө санхүүгийн тал дээр хямрал нүүрлэнэ гэж айх хэрэггүй. Харин хайр дурлалын тал дээр танд сэтгэлээ илчилсэн хүн зорилгодоо хүрэх бөгөөд та хоёр гэрлэлтээ бүртгүүлэхээр шийднэ.
Үхэр жилтэй мэлхийн ордныхон. Тэвчээр болон тууштай зан таны үнэнч анд байх болно. Үхэр жилтэй мэлхийн ордныхон толгойд нь нэг л санаа орж ирвэл уулыг ч эргүүлэх хүчтэй. Тэднийг хэн ч зогсоож чадахгүй. Сугалаанд азаа үзэхэд гэмгүй. Хайр дурлалын тал дээр олон хүн сэтгэлээ илчлэх бөгөөд сонголт хйихэд амаргүй байх нь.
Бар жилтэй мэлхийн ордныхон. Бодит ертөнцөөс бүү тасар. Эргэн тойронд олон сонирхолтой зүйлс бий. Та бүхний өмнө бүхий л хаалга нээгджээ. Мөнгө санхүүгийн байдал сайжирснаар өөртөө үнэтэй, дэгжин хувцас авах боломжтой болно. Мөн удаан хүлээсэн хайртай хүнтэйгээ нохой жилд учирж мэднэ.
Туулай жилтэй мэлхийн ордныхон. Ирэх жил таны амьдрал элбэг хангалуун байна. Үүний тулд үйл ажиллагааны төрлөө тодорхойлох нь чухал. Уран бүтээлийн салбарт ажиллавал илүү ирээдүйтэй гэж од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалын тал дээр аз, одтой байна.
Луу жилтэй мэлхийн ордныхон. Луу жилтэй мэлхийн ордныхон зассан замаар явдаггүй, зорилго зорилтдоо хүрэхийн тулд үргэлж төвөгтэй зам, өвөрмөц шийдлийг хайж байдаг хүмүүс. 2018 онд хайр дурлалын тал дээр баярласандаа болоод нисмээр санагдах мөчтэй олон тохионо. Танд сэтгэл зүрхээ илэрхийлсэн хүмүүсийн дундаас ханиа сонгож, гэр бүл зохиох, түүгээр ч зогсохгүй хүүхэдтэй болохыг шийдэж магадгүй.
Могой жилтэй мэлхийн ордныхон. Биеэ сул тавьж, хөгжилдөж сур. Мэдээж ирэх жил ухаалаг цэцэн зан хэрэгтэй ч хэм хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Боловсрол, суу ухаанаараа тэмцээн дээр хүмүүстэй өрсөлдөж болох ч хувийн амьдрал дээр гэнэн дүр эсгэхэд нэг их буруудахгүй. Таныг хичнээн цэцэрхэж хүйтэн зан гаргасан ч хайртай хүн тань хажууд үлдэж, хуримаа товлоход бэлэн байна.
Морь жилтэй мэлхийн ордныхон. Ирэх жил таны бүх ажил хэрэг бүтэмжтэй байх бөгөөд заримдаа бүх зүйл амархан бүтээд байгаад залхаж ч мэднэ. Гэхдээ өрсөлдөгчид сэрүүн хэвээрээ байгаа гэдгийг санаарай. Хайр дурлалын тал дээр сонгосон хүнтэйгээ харилцаа сайн байна.
Хонь жилтэй мэлхийн ордныхон. Нохой жилд та зорилго чиглэлтэй нэгэн болж хувирна. Гэхдээ хэт улайран биеэ зовоохгүйн тулд бүхнийг төлөвлөгөөний дагуу хийж, амарч сур. Зугаацаж цэнгэх цаг хайран санагдаж байгаа бол шөнийн клуб ажиллуул. Ажиллаад бас зугаацаад авна. Гэхдээ ийм газраас ханиа хайна гэдэг дэмий бодол гэдгийг та сайн мэдэж байгаа байх.
Бич жилтэй мэлхийн ордныхон. Та ирэх жил хүссэнээрээ амарч, цэнгэж, зарлага гаргаж болно. Гэхдээ санхүүгийн байдал сайн байлаа гээд ажил хэргээсээ холдож болохгүй. Мөнгийг хайр гамгүй үрэхэд мөнгө үргэдэг. Мөн хувийн харилцаан дээр урсгал даган хөвөх хэрэггүй. Сээтэгнэл, халуухан учралуудад толгойгоо мэдүүлээд явах цаг нь биш. Харин халуун дулаан уур амьсгалтай гэр бүл бий болгох тал дээр анхаар.
Тахиа жилтэй мэлхийн ордныхон. Ирэх жил та эрч хүчээр дүүрэн байх бөгөөд үүнд нохой жил ч туслана. Тахиа жилтнийх бүл нэмэж магадгүй. Харин ганц бие хүмүүс ханиа олж, хуримаа төлөвлөж мэдэх нь.
Нохой жилтэй мэлхийн ордныхон. Танд зааж зөвлөх нь илүүц, та бол ухаантай хүн гэдгээ хэдийнэ харуулсан. Бизнесийн салбарт чадвараа харуулах цаг нь иржээ. Мөнгө санхүүгийн тал дээр айлтгүй ч дэмий зүйлд мөнгөө зарцуулах хэрэггүй. Хувийн амьдрал дээр ганц бие хүмүүс хуримынг чимээ сонсох бол гэр бүлтэй хүмүүс байр сууцаа солих боломжтой болох нь.
Гахай жилтэй мэлхийн ордныхон. Нохой жилд та улс төрийн салбар руу татагдах нь. Сайн хэрэг, гэхдээ энэ салбарт зүсэн зүйлийн хүн байдгийг санаарай. Нэгэнт улс төрийн салбар сонгосон бол үнэнч зангаараа авилгатай тэмцэх тэмцлийг ч эхлүүлж чадна. Хувийн амьдрал дээр таны сэтгэл зүрхийг эзэмдэх гэсэн олон хүн гарч ирнэ. Хэнийг сонгох тал дээр нухацтай бодож, зөв шийдвэр гаргаарай.
АРСЛАН
Хурц тод зан чанартай арслангийнхан тахиа жилд өөрийгөө илэрхийлж чадсан. Ирэх жил ч энэ байдлаа алдахгүй нь. Үнэнч, найдвартай, шударга зан нь бизнесийн салбарт ашиг тусаа өгөх бөгөөд хаврын эхэн гэхэд л чухал ажил хашдаг хүмүүс таныг хүлээн зөвшөөрч, тавдугаар сараас өмнө танд санал ирнэ. Ирэх жил таны хувьд бүхий л хаалга нээгдэнэ. Ажил хэрэгч, үргэлж завгүй байдаг арслангийн ордныхон хувийн асуудлуудаа шийдэх цаг зав ч гаргаж чадна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд гэрт нь халуун дулаан уур амьсгал ноёлно. Гэрээсээ ч хамраа цухуйлгамгүй сайхан байгаа ч ажлаа мартаж болохгүй. Мөн зун гэртээ засвар хийж, намар гэр бүлээрээ аль нэг тийш амрахаар яв. Намар ашигтай хэлэлцээрийн санал хүлээн авна. Санхүүгийн тал дээр одтой байна. Өвөл хүртэл арсланг од аз дагана. Зөн билгийн мэдрэмжээ сонс. Мөн мөнгөний асуудал тулгарахгүй ч хамаа замбараагүй үрэх биш харин мөнгөө хайрлаж сур. 12 дугаар сард та таатай мэдээ сонсоно. Танайх гэдэг айл бүл нэмэх нь ээ. Ирэх жил төрсөн хүүхдүүд гайхалтай хүүхэд байх хэдий ч нэр өгөхдөө анхаараарай. Хүүхдийн нэр хувь тавиланд нь нөлөөлдөг шүү дээ.
ХАЙР ДУРЛАЛ
07 дугаар сарын 24-08 дугаар сарын 02. Ирэх жил та ганцаардахгүй нь. Та үргэлж л адал явдал хайж явдаг хүн. Нохой жил анд хайр дурлал, эелдэг харилцаа, романтик гээд бүгдийг өгөх нь. Танд зүрх сэтгэлээ илэрхийлсэн хүн ганцаар тогтохгүй.
08 дугаар сарын 03-08 дугаар сарын 13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Та ирэх жил их л уян зөөлөн болох нь. Гэхдээ мелодрам үзээд уйлах хэрэггүй, таны хайртай хүн ойлохгүй ч юм билүү. Харин хайртай хүндээ сэтгэлээ илчилж, гэнэтийн бэлэг барь. Та ганц бие байгаа бол 2018 онд хосоо олох магадлал өндөр.
08 дугаар сарын 14-08 дугаар сарын 23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Ирэх жил танд илрэх сэтгэл хөдлөлүүдээ та өөрөө ч тогтоон барьж дийлэхгүй нь. Та өөрөө ч өөрийгөө ийм мэдрэмтгий хүн гэж бодож байгаагүй. Мөн ганц бие зарим хүн энэ жил хуримаа товлож мэдэх нь. Харин гэр бүлтэй хүмүүс бүл нэмэх чимээ дуулна.
АЖИЛ, БИЗНЕС
Өөрийн замаар яв, гайхалтай санаануудаа хэрэгжүүлэхээс бүү ай. Нохой жилд, хууль зөрчөөгүй л бол бүхий л хүсэл тань биелнэ.
07 дугаар сарын 24-08 дугаар сарын 02. Арслангууд айдас гэж мэддэггүй. Эрсдэл гаргаснаар та буруудахгүй, ихээхэн амжилтад хүрч мэднэ. Мөнгө санхүүгийн тал дээр ч одтой байна.
08 дугаар сарын 03-08 дугаар сарын 13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Та хурдтай бас мэриймтгий нэгэн. Арслангийн ордод төрсөн гэдэг нь харваас л илт. Харин амжилтын хажуугаар хурдтай давхин өнгөрчхөв өө. Амжилт таны хажуухан талд чимээгүйхэн зогсож байна. 2018 онд эхлүүлэх аливаа ажил хэрэг гайхалтай үр дүнд хүрнэ. Ингэснээр хамт олны дундах таны нэр хүнд эрс өснө.
08 дугаар сарын 14-08 дугаар сарын 23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Арслангийн ордныхон өөрт нь сонирхолтой санагдсан ажил шүүрч авбал өөр хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Гэхдээ ирэх жил эрсдэлтэй газраас холхон бай. Чухал хүмүүстэй танилцана, тэдгээр хүмүүс амжилтад хэрхэн хүрэхийг мэддэг тул тэдний зөвлөгөөг анхааралтай сонс.
ГЭР БҮЛ
Арслангууд хүмүүс тэдэнд зааж зааварлахад их дургүй. Гэхдээ ирэх жил тэвчиж сурах л хэрэгтэй болох нь.
07 дугаар сарын 24-08 дугаар сарын 02. Гэр бүлийн аз жаргалд ямар ч муу зүйл тохиодохгүй. Харин ээж аав, өөр ахмад настай хамаатан садандаа халамж анхаарал тавих хэрэгтэй болно. Таны хань өдөр бүр таныг баярлуулснаар та аахар шаахар төвөгтэй асуудлуудыг мартана.
08 дугаар сарын 03-08 дугаар сарын 13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Гэр бүлийн тал дээр асуудал үүсэхгүй. Хамгийн гол нь байнгын ийм амгалан байдлаас уйдахгүй байх хэрэгтэй. Гэр бүлдээ зориулан баяр зохион байгуулж, хүүхдүүдээ эрхлүүлэх ямар нэг зугаа, тоглоом бодож ол. Хайртай хүн чинь таныг хардаж мэднэ. Та өөрөө хардах шалтаг өгөөд байгаа юм биш биз?
08 дугаар сарын 14-08 дугаар сарын 23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Арслангийнхан ихэвчлэн анхаарлын төвд байдаг. Гэхдээ үргэлж тийм байхгүй нь. Ирэх жил танай гэр бүлийнхэн таныг аль болох гэртээ их цаг өнгөрүүлэхийг шаардана. Хардалт сэрдэлтэд ч өртөж мэднэ. Цаг алдалгүй гэр бүлээрээ ярилц. Мөн бүл нэмэх талаар бодож үзэхэд тохиромжтой үе.
ЭРҮҮЛ МЭНД
07 дугаар сарын 24-08 дугаар сарын 02. Хоолны дэглэм уйтгартай, эрүүл хэв маяг баримтална гэдгийг түүнээс ч долоон дор гэж та боддог. Гэхдээ нохой жилд зарим дүрэм журам баримтлахаас аргагүй болох нь дээ. Зугаацаж цэнгэж болно, гэхдээ өөрийгөө бодох хэрэгтэй. Гимнастикаар хичээллэ.
08 дугаар сарын 03-08 дугаар сарын 13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Арслангийн ордныхон орноосоо сугарах дургүй гэдгийг хүн бүр мэднэ. Харин энэ жил арай өөр байх нь. Та эрт босох хэвшилтэй болно. Өвчин зовлонгийн талаар дурсаад ч хэрэггүй.ирэх жил таны эрүүл мэндэд сөрөг зүйл огт тохиохгүй.
08 дугаар сарын 14-08 дугаар сарын 23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Ирэх жил эрүүл мэнддээ санаа зовних хэрэггүй. Цорын ганц асуудал нь залхуу зан байх нь. Үүнтэйгээ тэмц, өдөр бүр цэвэр агаарт зугаалж хэвш.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
07 дугаар сарын 24-08 дугаар сарын 02. Таны хүүхэд нэг л гунигтай суух болсон бол асрагч хөлсөлж, эсвэл алиалагч дуудах гэж яарсны хэрэггүй. Тэр илүү нухацтай зүйл бодон инээж цэнгэхээ мартсан хэрэг. Түүний энэ шийдлийг дагаж, шинжлэх ухааны холбогдолтой ном авч өгөөрэй. Энэ нь түүнд авьяасаа эрт нээхэд нь тусалж мэднэ.
08 дугаар сарын 03-08 дугаар сарын 13-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Таны хүүхэд нохой жилд гайхмаар сайхан сэтгэлтэй, өгөөмөр зантай болно. Түүнийг энэ жил бие даан худалдан авалт хийхэд сурга, тэр мөнгөө зохицуулж сурна.
08 дугаар сарын 14-08 дугаар сарын 23-ны хооронд төрсөн арслангийн ордныхон. Хэт их зүйл шаардаж байгаагийнх нь хариуд уурлаж, загнах хэрэггүй. Тэд одоогоор бага байна. Харин түүний оронд нэхсэн зүйлсээс нь чадал хүрэхээр хэсгүүдийг нь худалдан авч, хамтдаа тогло.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй арслангийн ордныхон. Нохой жилд та хүүхэд насны мөрөөдлөө эргэн санахад гэмгүй. Түүнийгээ хэрэгжүүлэх олон боломж гарч ирнэ. Бүтээлч хандлага, сэтгэлийн хат гаргаснаар та өмнө нь биелэх боломжгүй гэж бодож байсан мөрөөдлөө ч биелүүлж мэднэ. Хайр дурлалын тал дээр бүх зүйл таны талд. Та өөрт таалагдсан хүнээ өөртөө татаж чадна. Гэхдээ хэт их сээтэгнэх хэрэггүй. Ганц бие хүмүүс энэ жил гэрлэлтээ батлуулж мэднэ.
Үхэр жилтэй арслангийн ордныхон. Хөдөлмөрч болон ялалтад тэмүүлдэг зан ирэх жил таныг хүссэнээ биелүүлэхэд ихээхэн тусална. Үхэр жилтэй арслангийн ордныхон уран бүтээлд ч тэр, улс төрийн талбарт ч тэр амжилт олно. Үүнийг эсэргүүцэх гэсний хэрэггүй, нөхцөл байдал анхнаасаа л тааламжтай байна. Хайр дурлалын тал дээр сонголт хийх хүндхэн мөчтэй тулгарна.
Бар жилтэй арслангийн ордныхон. Жил нь бар орд нь арслан гэхээр бүх зүйл ойлгомжтой мэт. Ирэх жил та аз, одтой нэгэн байна. Боломж үргэлж таны өмнө нээлттэй байна. Тэнгэрээс мөнгөөр бороо орохгүй ч санхүүгийн нөхцөл байдал олон хүн атаархахаар сайхан байх нь. Харин хувийн амьдрал дээр ганц бие хүмүүс хосоо олох бол гэр бүлтэй хүмүүс бүл нэмж мэднэ.
Туулай жилтэй арслангийн ордныхон. Та сэтгэл татам, дээр нь өөдрөг үзэлтэй хүн. Энэ нь таныг амжилттай, одтой байхад тусална. Таны нэр хүнд өсөх ч таны хүрээлэлд луйварчин, бялдууч хүмүүс шургалсан байх вий. Тиймээс зөвхөн цаг хугацаагаар шалгарсан хүмүүстэй л харьц. Гэр бүлийн тухайд аз жаргалтай байх бөгөөд орон байраа шинэчилж магадгүй.
Луу жилтэй арслангийн ордныхон. Тэдэнд баяр хүргэж болно. Учир нь энэ ордны хүмүүс алдрын оргилд хүрч, өрсөлдөгчдөөсөө ч айх хэрэггүй болох нь. Таны амжилтад хүрч чадах хүн байхгүй ч сэтгэл ханаад байрандаа үлдэх хэрэггүй. Танд гэр бүлийнхэн болон хамаатан садан тусална.
Могой жилтэй арслангийн ордныхон. Ирэх жил ажил мундахгүй их. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэх нь танд таалагдахын дээр муугүй шагнал авна. Хайр дурлалын тал дээр та гол дүрд тоглоно. Арслангийн ордны зарим хүмүүсийн хувьд бүл нэмж мэдэх нь.
Морь жилтэй арслангийн ордныхон. Ирэх жил салбар бүрт авьяасаа гайхуулах боломж гарна. Сонголт хийхдээ зөн совиндоо итгэ. Таныг амжилтаа ахиулж байх зуур өрсөлдөгчид тань гараанаасаа ч гараагүй, таныг гүйцэж очно гэдэг итгэлээ хэдийн алдсан байна. Гэр бүлийн амьдрал ч сонирхолтой, сайхан үйл явдлаар дүүрэн. Нохой жилд танай гэр бүл гэртээ их засвар хийх, хамтдаа аялах гээд зав чөлөө муутай өнгөрөх нь.
Хонь жилтэй арслангийн ордныхон. Тааварлах аргагүй хүн гэж таныг л хэлнэ. Гэхдээ энэ байдал Нохой жилд ихээхэн тустай. Өрсөлдөгчид таныг үнэлнэ. Хайр дурлалын тал дээр адал явдал, романтик учралаар дүүрэн байна. Ганц бие арслангийнхан олон хүнтэй учир ургуулж, сонголтоо хийлгүй хэсэг зугаацна.
Бич жилтэй арслангийн ордныхон. Таны бүтээлч чадварт хязгаар үгүй. Нохой жилд та өөрийн чаддагаас ч илүү бүтээнэ. Ашигтай хэлэлцээр, сонирхолтой томилолт гээд ирэх жил гэнэтийн бэлгээр дүүрэн. Гэр бүлээ мартаж болохгүй, ажил хэргээ түр хойш тавьж гэр бүлээрээ амрахаа мартав аа.
Тахиа жилтэй арслангийн ордныхон. Та төрөлхийн удирдагч, ийм эгэл бус хүмүүст Нохой жил ч эргэлтгүй тусална. Энэ жил албан тушаал ахих болом гарч ирнэ. Ийм боломж хайр дурлалын тал дээр ч би болно. Таны зам дээр хөндөлсөж байсан хүмүүс хэдийн холдож, та сонгосон хүнтэйгээ гэр бүл батлуулахаар шийднэ.
Нохой жилтэй арслангийн ордныхон. Ирэх жил амжилт ололтоор дүүрэн байж, үүнийг дагаад санхүүгийн байдал ч сайжирна. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Байр сууцаа өөрчлөх талаар ч ярилцаж магадгүй.
Гахай жилтэй арслангийн ордныхон. Бэрхшээл саадыг ажрахгүйгээр ажиллаж чадна. Нохой жил таны замыг сайтар засах нь. Эрсдэл гаргаж болно, гэхдээ ухаантай хандаарай. Хэлэлцээр амжилттай байна. Гэхдээ амжилт одтой жил байна гээд мөрийтэй тоглоом болон бусад эргэлзээтэй аргаар мөнгө олох гэж хичээсний хэрэггүй. Хувийн амьдралд бүх зүйл сайхан байна.
ОХИН
Охины ордныхон нямбай, болгоомжтой хүмүүс. Тиймдээ ч энэ зан чанарынхаа ачаар тахиа жилд сайн үр дүнд хүрсэн. Ирэх жил ч мөн амжилтаар дүүрэн байна. Хоёрдугаар сарын сүүл үеэс эхлэн амжилт таныг дагалдаж, хавар гэхэд л аз амжилт таны нэрийн хуудас байх болно. Ажил бизнесийн тал дээр олон хаалга нээгдэнэ. Ажил хэргийн түншүүдээс ашигтай санал олон ирнэ. Гурав болон дөрөвдүгээр сард та ажлын амжилтаараа бахархах бол тавдугаар сард хувийн амьдралаа бодох шаардлагатай. Гэр бүлдээ цаг зав гаргаснаар гэр доторх уур амьсгал тааламжтай байна. Ганц бие охины ордныхон хаврын сүүл хүртэл хэн нэгнийг хайж явах бол, зун таныг Хайрын бурхан ивээлдээ авна. Сэтгэл зүрхээ нээсэн олон хүмүүс дундаас өөрт тохирох нэгийг сонгон, гэр бүлээ зохиоход таатай үе ирж байна. Мөн бүл нэмэхэд ч тохиромжтой. Нохой жилд төрсөн хүүхдүүд маш гайхалтай, ухаалаг хүүхэд байна гэж од эрхэс зөвлөж байна. Зуны саруудад амрахаа мартав. Амрахын тулд аль ч сарыг сонгож болох ч наймдугаар сард амарч, эрч хүчээ нөхөхөд тун тохиромжтой. Намар ажилдаа эргэн орж, ажилдаа төвлөр. Энэ үеэр ашигтай хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй. 12 дугаар сард амьдралын бүхий л талбарт тогтвортой байдал ноёлно. Оны сүүлээр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж мэдэх нь. Ирэх жил өөрийгөө хэт шүүмжилдгээ боль, та бүхнийг чадна, даруу байх гэж хэт хичээхгүй байх хэрэгтэй.
ХАЙР ДУРЛАЛ
Нохой жилд охины ордныхныг хүмүүс хайрлаж, бас үнэлнэ. Хариу сэтгэлээ илэрхийлж сурах цаг нь иржээ.
08 дугаар сарын 24-09 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн охины ордныхон. Та ирэх жил гайхалтай даруу төлөв, сэтгэл татам байна. Таны сэтгэлийг эзэмдэхийн төлөө олон хүн хамаг аргаа хэрэглэнэ. Гэрлэлтээ батлуулах гэж яарсны хэрэггүй. Тэглээ ч сонголт хийхэд хүнд байх нь. Харин гэр бүлтэй хүмүүс ханийнхаа үгийг сонс.
09 дүгээр сарын 03-09 дүгээр сарын 13-ны хооронд төрсөн охины ордныхон. Ааш омог тань шиг сэтгэл татам хүмүүст огт тохирохгүй. Биеэ барь, үүний хариуд та л хожно. Гэхдээ үүнийг бусад хүмүүс буруугаар ашиглахгүй байх хэрэгтэй гэдгийг санаарай. Элдэв төлөвлөгөө хэрэггүй, сэтгэлдээ бодож байгаа бүхнээ хий.
09 дүгээр сарын 14- 09 дүгээр сарын 23-ны хооронд төрсөн охины ордныхон. Тэвчээртэй бай, та ханиа олно. Гэхдээ таны сонгосон хүн таныг их л удаан ажиглаж тандах нь. Гэхдээ л та хоёр учраа ололцон, хуримын зараа бусдад түгээн суух вий.
АЖИЛ ХЭРЭГ, БИЗНЕС
08 дугаар сарын 24-09 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн охины ордныхон. Хэд хэдэн хувилбар ажлын талбарт гарч ирнэ. Ажлын байрандаа суугаад ажлаа ажилтнууддаа даалгах, эсвэл бүтээлч авьяасаа гайхуулж, та юу чаддаг гэдгийг бусдад харуулах гэсэн хоёр сонголт таны өмнө байна. Аль ч хувилбарыг сонгосон байлаа гэсэн мөнгө санхүүгийн тал дээр ашиг орлого ихтэй байна.
09 дүгээр сарын 03-09 дүгээр сарын 13-ны хооронд төрсөн охины ордныхон. 2018 онд та хариу үйлдэл үзүүлэхдээ маш хурдтайгаараа бусдыг гайхуулна. Ирэх жил бусдын нүдийг орой дээр гаргам амжилт таныг хүлээж байна.
09 дүгээр сарын 14- 09 дүгээр сарын 23-ны хооронд төрсөн охины ордныхон. Зарим хүмүүс таныг итгэлгүй хүн гэж бодох байх. Гэхдээ тийм биш. Амжилттай гэрээ хэлэлцээр хийх чадварынхаа ачаар өрсөлдөгчид тань ч тантай хамтран ажиллах хүсэлт тавина.
ГЭР БҮЛ
08 дугаар сарын 24-09 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн охины ордныхон. Төрөл төрөгсөд тань төдийгүй та ч өөрөө өөрийгөө гайхна. Та гэр бүл доторх асуудлуудыг гайхалтай шийдвэрлэж, харилцааг хурцдуулахгүй таатай уур амьсгал бий болгож чадна.
09 дүгээр сарын 03-09 дүгээр сарын 13-ны хооронд төрсөн охины ордныхон. Ирэх жил гэр бүлийн амьдрал аз жаргал дүүрэн үлгэртэй адил байна. Гэхдээ үлгэр бүрт л хар санаат шидтэн байдаг шүү дээ. Танай гэр бүлд Хардалт гэх хар шидтэн үүрлэж мэднэ. Таны сэтгэл татам байдал, сэтгэлээ илэрхийлэн гүйлдэх хүмүүсээс болж хань ижил тань хардаж таагүй уур амьсгал үүсэж мэднэ. Хуримын бөгжөө гэртээ марталгүй, гэр бүлийнхээ зургийг байнга өөртөө авч явж бай.
09 дүгээр сарын 14- 09 дүгээр сарын 23-ны хооронд төрсөн охины ордныхон. Охины ордныхон бусдыг удирдах дуртай. Гэхдээ нохой жилд хүүхдүүдээ шүүмжилж, голохоос илүү тэдний өөрчлөлт бүрийг дэмжин урамшуул. Охины ордны зарим хүмүүс ирэх жил бүл нэмж мэдэх нь.
ЭРҮҮЛ МЭНД
08 дугаар сарын 24-09 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн охины ордныхон. Ирэх жил та сэргэлэн цовоо эрч хүчээр дүүрэн байна. Ядрах, сэтгэл санаагаар унах зэрэг шинж тэмдгүүдээс аль нь ч танд илрэхгүй. Гагцхүү энэ өөдрөг байдал эрүүл мэндэд тань сайнаар нөлөөлж, эрүүл мэнд ямар ч асуудалгүй байна.
09 дүгээр сарын 03-09 дүгээр сарын 13-ны хооронд төрсөн охины ордныхон. Ирэх жил эрүүл мэндэд санаа зовоохоор асуудал гарахгүй ч зөв хооллоход гэмгүй. Эрүүл хоолонд их мөнгө ч шаардагдахгүй, шинэ ногоо жимс нөөцлөөд ав.
09 дүгээр сарын 14- 09 дүгээр сарын 23-ны хооронд төрсөн охины ордныхон. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахгүй ч амарч сур. Учир нь нойргүйдэж мэднэ. Олон нийтийн сүлжээнээс зөвлөгөө хайгаад ч хэрэггүй. Интернетэд цагийг өнгөрүүлж, улам ядрахын нэмэр. Элдэв зүйл бодолгүй унтаж амарч сурвал ирэх жил эрүүл мэндэд заналхийлэх зүйл нэгээхэн ч үгүй.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
08 дугаар сарын 24-09 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн охины ордныхон. Охины ордныхон өөрчлөлтөд дургүй ч таны хүүхэд огт өөр. Тэд яг л аялахад зориулагдан төрсөн юм шиг. Тэд хоол хүнс хийсэн үүргэвч базаан, аяллын чиглэл заах газрын зураг танаас шаардаж мэднэ. Хэлсэн үгэнд нь орж, хотоос гадагш гарж бяцхан аялал зохиогоорой.
09 дүгээр сарын 03-09 дүгээр сарын 13-ны хооронд төрсөн охины ордныхон. Гэнэт л хүүхэд тань хэт амгалан болсонд гайхширч байна уу. Үгүй дээ тэд одоо л шуугиан дэгдээх нь. Тэдний эрч хүчийг зөв зүйлд зарцуулах тал дээр ханьтайгаа ярилцаж шийдээрэй.
09 дүгээр сарын 14- 09 дүгээр сарын 23-ны хооронд төрсөн охины ордныхон. Тэвчээртэй, тайван хүүхэд тань гэнэт л солигдчихсон юм шиг хөдөлгөөнтэй дүрсгүй болно. Ердөө л түүнд эрч хүчээ зарцуулах зүйл байхгүй тул ийнхүү дүрсгүйтэж эхэлж байгаа хэрэг. Тиймээс түүнийг спортоор хичээллүүл. Илүүдээд байгаа эрч хүчийг нь зарцуулах хамгийн зөв зам нь энэ байна.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй охины ордныхон. Та ирэх онд анхааралтай, төсөөлөн бодох чадвартай байна. Ирэх жил хамтран ажиллах санал олноор ирэх бөгөөд өрсөлдөгчид хүртэл танд туслахыг хүснэ. Гэхдээ тэнгэрээс мөнгөөр бороо ордоггүй гэдгийг санаж, хувь тавилангаас өгсөн боломжийг ашиглан, сайн ажиллах хэрэгтэй. Хайр дурлалын тал дээр ганц бие хүмүүс гэр бүл зохионо.
Үхэр жилтэй охины ордныхон. Зөрүүд занг таниас салгах аргагүй. Гэхдээ тэвчээртэй зан ирэх жил ихээхэн хэрэгтэй болох нь. Санхүүгийн тал дээр амжилттай байна. Харин дэмий тансаглалд мөнгө үрэх хэрэггүй.
Бар жилтэй охины ордныхон. Та байгалиасаа л тэмцэгч хүмүүс. Энэ зан ч ирэх жил ашиг усаа өгнө. Дотоод зөн совингоо сонсож сур. Таны эргэн тойронд сайхан сэтгэлтэй, итгэлтэй хамтрагчид дүүрэн байна. Хайр дурлалын тал дээр ч тааламжтай байх бөгөөд бүл нэмэх талаар бодолцож үзэх хэрэгтэй.
Туулай жилтэй охины ордныхон. Ирэх жил туулай жилтнүүдэд бүх талаар төгс гэж хэлж болохоор он байна. Уран бүтээлч хүмүүс ихээхэн одтой байна. Урилга заллагад дарагдаж мэдэх ч гэрийн ажлаа мартаж болохгүй. Гэрт тань хийх зүйл маш олон, учир нь танайх бүл нэмж мэдэх нь.
Луу жилтэй охины ордныхон. Харахад сүрдэм ч гэлээ та үнэхээр романтик хүн. Нохой жилд аз жаргал, хайр дурлалаар дүүрэн байна. Луу жилтэй охины ордныхон сэтгэл татам энхрий байх болно. Та одоо хүртэл ганц бие хэвээр бол 2018 онд хостойгоо учирна. Магадгүй, зүрх сэтгэлдээ таарсан тэр л хүнийг олсноор хуримаа зараа түгээж мэднэ.
Могой жилтэй охины ордныхон. Ирэх жил аз жаргалаасаа болоод дүүлэн ниснэ. Бусадтай багаар ажиллах хамтын ажиллагаагаа эрчимжүүл. Албан тушаал ахиж, гэр бүл зохиож ч мэдэх нь.
Морь жилтэй охины ордныхон. Та ирэх жил аль ч салбарт амжилт олно. Тиймээс сэтгэлдээ ойр салбарыг сонгон, амжилтын өөдөөс зоригтой алх. Амралтын талаар мартаж болохгүй. Ирэх жил мөнгө санхүүгийн байдал сайн байх тул амралтын газарт амрахад санаа зовох зүйлгүй. Хайр дурлалын тал дээр өөрчлөлт гарна. Танаас хайр хүлээж залхсан хүмүүс өөр зүйл сэдэж байгаа бололтойдог.
Хонь жилтэй охины ордныхон. Ашигтай хэлэлцээр, ирээдүйтэй гэрээ. Энэ бүхэн ирэх жил таныг хүлээж байна. Та суусан газраасаа шороо атган мөнгө болгож чаддаг хүн. Хувийн амьдрал яг л анх учирсан шиг халуухан, романтик байна.
Бич жилтэй охины ордныхон. Ирэх жил та карьер хөөнө. Гэхдээ дайсан болон атаархагч таны ойр байхгүй. Албан тушаалын замаар өгсөн, бүхнийг зохих ёсны дагуу гүйцэтгэнэ. 2018 онд санхүүгийн хүндрэл гарахгүй. Та цалингаас цалингийн хооронд амьдрах биш харин хэрэгцээтэй зүйлдээ мөнгөө зарцуулдаг, үүндээ ч гар татахгүй амьдарна.
Тахиа жилтэй охины ордныхон. Нөлөө бүхий хүмүүсээс санал тавьж магадгүй. Хайр дурлалын тал дээр бүх зүйл гайхалтай сайхан байна. Ганц бие хүмүүс хүсэн хүлээсэн сүйт бүсгүй, сүйт залуутайгаа учирна.
Нохой жилтэй охины ордныхон. Өгөөмөр сэтгэл, шударга зангаараа бусдаас ялгардаг. Энэ чанар ч ирэх жил ихээхэн хэрэг болно. Танд албан тушаал ахих боломж гарч ирнэ. Сандал суудалд шигдэхийг хүсэхгүй бол өөрийн ажил хэргээ нээ. Хайр дурлалын тал дээр гэр бүлтэй хүмүүс шинэ хүнээ угтах сайхан мэдээ сонсоно. Харин ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнтэйгээ учирч мэднэ.
Гахай жилтэй охины ордныхон. Та төгс төгөлдөрт тэмүүлдэг. Амьдралаа төгс болгоход тань нохой жил олон боломж өгөх нь. Энэ ордны хүмүүс ядрах туйлдах гэдгийг мэддэггүй, тиймдээ ч түүний энэ шаргуу зан үр дүнгээ өгнө. Санхүүгийн нөхцөл байдал сайн байна. Хайр дурлалын тал дээр ч бүх зүйл хэвийн, санаа зовниод байх зүйлгүй.
ЖИНЛҮҮР
Жинлүүрийнхэн нохой жилд элдэв асуудалд санаа зовохгүй байж болно. Тэр дундаа санхүүгийн салбарт одтой байна. Гуравдугаар сараас эхлэн мөнгөөр бороо орох шиг л болно. Хэлэлцээр, гэрээ, ашигтай саналууд олноор ирнэ. Хайр дурлалын тал дээр адал явдлаар дүүрэн байна. Ганц бие жинлүүрийнхэн ханиа сонгох мөчтэй тулгарна. Нохой жилд зохиосон гэр бүл ат бэх, нөхөрсөг байхын дээр, нохой үнэнч, итгэлтэй амьтан тул энэ жил зохиосон гэр бүл яг л энэ жилийн шинжийг өөртөө агуулсан байна. Харин гэр бүлтэй жинлүүрийнхэн өөр гэнэтийн бэлгүүдтэй. Хүүхдийн өрөөгөө тохижуулах барилгын материал худалдаж аваарай. Танайх бүл нэмж мэдэх нь. Та хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй эсвэл хэдийнээ, ач зээтэй болсон бол эрч хүчээ гэрийнхэндээ зарцуул. Зун болон хаврын гэр бүлийн харилцаанд ихээхэн завгүй, гэхдээ тун тааламжтай үйл явдлаар дүүрэн өнгөрөх бол 9 дүгээр сард ажил хэргээ бодох цаг нь ирнэ. Таны араар өрсөлдөгчид идэвхэжсэн байх нь. Гэхдээ жинлүүрийнхний хувьд энэ нь том асуудал биш, холбоо харилцаа сайтай тул тэднийг хэчнээн чухал, эрхэм хүмүүс ивээж байдгийг харсан ямар ч өрсөлдөгч дуу алдана. Ээлжийн амралтаа өвөл хүртэл хойшлуулах хэрэгтэй болох нь. 10 болон 11 дүгээр саруудад жинлүүрийнхэн зөгий шиг ажиллах хэрэгтэй болно. Оффис худалдаж авах, шинэ байранд засвар хийх, ажил хэргийн түншүүдээ дайлж цайлах гээд амрахтай манатай л ажиллана. Мөнгөөр бороо орох нь зогсоно. Гэхдээ санаа зовних хэрэггүй. Та үүнийг анзаарах ч сөхөөгүй хуримтлуулсан хөрөнгөө хадгалах найдвартай банк хайж явах болно. 12 дугаар сард та хадгалуулсан мөнгөнийхөө хүүгээр амьдарч, гэр бүлийн зардалд зарцуулан, үлдсэнээр нь тэнгис далайн эргээр аялах ч боломжтой. 2018 оны сүүлээр зарим жинлүүрийнхэн гайхалтай үр дүнд хүрнэ.
ХАЙР ДУРЛАЛ
Энэ жил жинлүүрийн ордныхонд татагдах хүн хангалттай олон байх нь.
09 дүгээр сарын 24-10 дугаар сарын 03-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Хайр дурлалын тал дээр таатай уур амьсгал зонхилох хэдий ч зарим үед таагүй сэтгэгдэл төрж мэднэ. Энэ нь хардалттай холбоотой. Таныг хардаж сэрдвэл тоох хэрэггүй, хайр халамжаараа бүхнийг ойлгуул. Ирэх жил таныг гэсэн хүн олон байх нь.
10 дугаар сарын 04-10 дугаар сарын 13-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. 2018 онд таны амьдрал яг л олон ангит кино шиг байна. Романтик болзоо, гайхалтай учралуудаар дүүрэн энэ жил та ханиа сонгож мэднэ.
10дугаар сарын 14-10 дугаар сарын 23-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Таны цаг үе хэдийнээ иржээ. Сээтгэнэх, бусдыг өөртөө татах чадвар дээд зэрэгт байх нь. Мөн л ханиа сонгоход өргөн сонголт гарахын дээр зөв сонголт хийвэл хуримын марш эгшиглэнэ.
АЖИЛ ХЭРЭГ, БИЗНЕС
Мөнгөний чимээ сонсогдож байна уу даа? Тийм ээ, та үүнд бэлэн бай, мөнгөөр бороо цутгах шиг л болно.
09 дүгээр сарын 24-10 дугаар сарын 03-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Энэ жил та ажил хэрэгч хүн болсон тул зиндаандаа нийцүүлэн хувцаслах хэрэгтэй. Хөрөнгөө хяна, нохой жилд жинлүүрийнхэн ашигтай хэлэлцээр хийх тал дээр одтой байх ч луйварчидтай учирч мэднэ. Гэхдээ өрсөлдөгчдийг жинлүүрийнхэнтэй харьцуулбал ухаан суугаагүй хүүхдүүд шиг л. Та бол бизнесийн жинхэнэ акул.
10 дугаар сарын 04-10 дугаар сарын 13-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. 2018 онд та тун сонирхолтой салбараас нэмэлт орлого олно. Огт өөр, шинэ үйл ажиллагаанд авьяасаа сорих цаг нь иржээ. Зун хүртэл мөнгөө хуримтлуулж, харин дараа нь хэсэг амсхийн мөнгөө үрж болно. Олон хүн атаархахаар хэмжээний мөнгөтэй байна. Мөнгөө бусадтай хуваалц.
10дугаар сарын 14-10 дугаар сарын 23-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Баялаг хаана байна тэнд л жинлүүрийнхэн байна. Ирэх жилд зөн билэг хүчтэй байж, олон ч хүн танаас зөвлөмж хүснэ. Гэхдээ бизнес бол бизнес. Ашигтай хэлэлцээрийг баруун солгойгүй цацах хэрэггүй.
ГЭР БҮЛ
Гэр бүл жинлүүрийнхний хувьд нэгдүгээрт байна, мөн та гэрийнхэнтэйгээ харилцаа сайтай байхын тулд бүхий л зүйлийг хийнэ.
09 дүгээр сарын 24-10 дугаар сарын 03-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Гэр бүлийн харилцаа таатай байна. Таны хайртай хүн хүсэл бүхнийг чинь биелүүлэхээр хичээх бол хүүхдүүд тань ихээхэн дуулгавартай болно.
10 дугаар сарын 04-10 дугаар сарын 13-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Та шаардлага өндөртэй хүн. Гэхдээ ирэх жил өөртөө ч шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Дутагдлаа илрүүлж, үүнийгээ засах тал дээр анхаар. Таны энэ шийдвэр гэр бүлийнхэнд тань таалагдаж, гэр бүлийн нөхцөл байдал тогтворжин, харилцаа харьцангуй дулаан болно. Бүл нэмэхэд бэлдээрэй, ирэх жил та хүүхдэдээ дүү төрүүлж өгөхөөр шийдэж мэднэ.
10 дугаар сарын 14-10 дугаар сарын 23-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн . Нохой жилд энэ үед төрсөн хүмүүсийн хувьд цорын ганц асуудал гарна. Тэр нь орон сууцны засвар. Хайртай хүн тань өвөрмөц хэв маягаар засвар хийхийг хүсч, хүүхдүүд тань үлгэрийн цамхаг төөрдөг байшин хийхийг шаардаж, харин гэр бүлийн ахмад гишүүд дулаахан тавтай орчин бүрдүүлэхийг хүснэ. Тэдний хооронд “алтан дундаж”-ийг олохыг хичээ. Таны үгийг бүгд сонсоно.
ЭРҮҮЛ МЭНД
Өөрийгөө анагаахын тал дээр хангалттай мэдлэгтэй гэж бодохоо больж, мэргэжлийн хүмүүст л ханд.
09 дүгээр сарын 24-10 дугаар сарын 03-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн.Нохой жилд зөвхөн хүйтний улиралд гэлтгүй дархлаагаа сайжруул. Жимс, ногоо ихээр хэрэглэ, амин дэм хэрэглэснээр эрүүл мэнд муудна гэж үгүй.
10 дугаар сарын 04-10 дугаар сарын 13-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Хүмүүс хоолны дэглэм баримталж, зарим нь спорт танхимаас хамраа ч цухуйлгахгүй байхад жинлүүрийнхэн огт өөр зүйлд цагаа зарцуулна. Учир нь тэд үргэлж л хэвийн бие галбиртай байдаг. Гэхдээ та амарч чаддаггүй. Буйдан дээр хэвтэж амарна гэдэг залхуучуудын л хийдэг ажил. Тиймээс гэрийн тэжээмэл амьтан тэжээж, цэцэг ургуулж, хатгамал хатгаж сур. Энэ бол чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн зөв сонголт байна.
10 дугаар сарын 14-10 дугаар сарын 23-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Ажил амралтын горимыг тохируулах гэдэг нь зүгээр нэг хоосон үгс биш. Ажлынхаа дараа амттан авахаар дэлгүүр гүйхийн оронд байгальд гарч, цэвэр агаар амьсгалбал аливаа өвчин хуучнаас сална. Мөн гүйх, спортоор хичээллэхэд тустай. Ирэх жил эерэг хандлагаас эрүүл мэнд шалтгаална.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
09 дүгээр сарын 24-10 дугаар сарын 03-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Таны хүүхдүүд яг л бяцхан Шерлок Холмс шиг байна. Тэднээс чихэр жимсээ нуух нь тусаа өгөхгүй л болов уу. Харин үүний оронд алга болсон машины түлхүүр, зурагтын удирдлагаа хайлгавал тэд ч дуртай байна. Тэдний авьяасыг хөгжүүл, ирээдүйд мэргэшсэн мөрдөгч болох ч юм билүү.
10 дугаар сарын 04-10 дугаар сарын 13-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Таны хүүхдэд санхүүчийн авьяас илэрнэ. Түүнийг дэлгүүр дагуулаад явахад хариулт мөнгөн дээр хэн ч “ажиллаж” чадахгүй. Энэ хариулт мөнгийг тэдэнд халаасны мөнгө болгон өг. Тэд оны сүүл гэхэд өөртөө тоглоом худалдаж авах хэмжээний мөнгө хуримтлуулсан байх вий.
10 дугаар сарын 14-10 дугаар сарын 23-ны хооронд төрсөн жинлүүрийнхэн. Ирэх жил таны хүүхэд сэргэлэн цовоо байдлаараа таныг гайхшруулна. Гадаа аадар бороо, цасан шуурга орж байсан ч тэд зугаалахаар гарна. Тэд ойр тойрноо шинжин судлахаар шийдсэн нь энэ. Тэдэнд дэлхийн газрын зураг авч өгөн, газарзүйн мэдлэгт нь тусахуйц ном, сэтгүүл хамтдаа уншаарай.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй жинлүүрийн ордныхон. Нохой жил таны үнэнч анд туслах чинь байна. Санхүүгийн тал дээр бусдаас илүү аз, одтой байх нь. Орлого нэмэгдсэнээр зардал дагаад өснө. Гэлээ ч хэрэгцээтэй зүйлсээ авахад гар татахгүй байх боломжоор дүүрэн байх нь. Чинээлэг байж сур, барилга худалдаж авах боломж байсаар байтал ажлын байр түрээслэх хэрэг юу байна?
Үхэр жилтэй жинлүүрийн ордныхон. Ирэх жил эерэг өөрчлөлтөөр дүүрэн байна. Эрч хүчтэй өөдрөг таныг харсан өрсөлдөгчид ч таны талд орж, хамгийн үнэнч хамтрагч болж мэднэ. Хувийн амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн. Мэдээж хэрэг сайхан бэлэг шүү дээ.
Бар жилтэй жинлүүрийн ордныхон. Та юу хүсч байгаагаа мэддэг хүн. Үүнийг тань нохой жил үнэлнэ. Албан тушаал ахиж, даргын суудалд залрах ч та үүнээс амархан залхана. Тиймээс өөрийн ажил хэргээ нээ. Өөрөө өөртөө эзэн байх шиг сайхан зүйл байхгүй. Ажил хэргээс болоод хувийн амьдралд зарцуулах цаг зав багасна.
Туулай жилтэй жинлүүрийн ордныхон. Дээдсийн хүрээлэлд орохдоо бэлд. Таныг олон үдэшлэг, цэнгүүнд урина. Та ганц бие бол ийм арга хэмжээнээс хосоо олж магадгүй. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувьд зугаа цэнгээнд толгойгоо мэдүүлэх хэрэггүй. Таныг гэрт тань халуун хоол хүлээж байгаа гэдгийг санаарай. Мөнгө санхүү дээр санаа зовних зүйлгүй.
Луу жилтэй жинлүүрийн ордныхон. Нохой жилд та маш уян зөөлөн, мэдрэмтгий байна. Үүнийг тань харсан найзууд таныг хамгаалахад хэзээ ч бэлэн байна. Гэхдээ таныг хэн нэгнээс аврах шаардлага гарахгүй. Албан тушаал ахиж магадгүй.
Могой жилтэй жинлүүрийн ордныхон. Ирэх жил олон салбарт авьяасаа илрүүлэх боломж гарна. Тэр дундаа уран бүтээлч хүмүүсийн хувьд илүүтэй амжилттай байх нь. Гол нь өөрийн уран зөгнөлт санаагаа бусдад дэлгэхээс бүү ай. Бүхий л суутнууд л бусдад жигтэй хүн мэт хаагддаг шүү дээ. Хайр дурлалын тал дээр муугүй байна. Гэхдээ бусдын сэтгэл зүрхээр тоглохгүй байхыг хичээ.
Морь жилтэй жинлүүрийн ордныхон. Таны хувьд амьдрал бол сонирхолтой тоглоом. Энэ нь ч нохой жилд илүүтэй илэрнэ. Морь жилтэй жинлүүрийн ордныхон бүхий л өрсөлдөгчдөө ардаа орхино. Гэхдээ энд нэг аюул байна. Хэн нэгэн таны нэр хүндэд халдахаар муу санаа өвөрлөнө. Нөлөө бүхий танилуудтай бол, тэд таны ажилд тусална.
Хонь жилтэй жинлүүрийн ордныхон. Зөрүүд бас хөнгөн хийсвэр гэж таныг л хэлнэ. Аль аль нь тийм ч муу зан биш. Хэм хэмжээг нь тааруул. Зарим хүмүүс таныг зальтай гэх ч үнэн хэрэгтээ жинлүүрийнхэн ердөө л нөхцөл байдалд гайхалтай дасан зохицож чаддаг хүмүүс. Ганц бие жинлүүрийнхэн хуримын зардалдаа зориулж мөнгө хуримтлуулж эхлээрэй.
Бич жилтэй жинлүүрийн ордныхон. Ирэх жил мөнгө санхүү, ажил хэргийн тал дээр амжилттай байна. Албан тушаал ахих магадлалтай. Хувийн амьдрал дээр ч олон гэнэтийн бэлэг тохионо. Таны хос хажууханд чинь байна.
Тахиа жилтэй жинлүүрийн ордныхон. Ирэх жил таны амьдрал яг л үлгэр шиг байна. Тав тухтай орон сууц, чамин ганган гоёл чимэглэл авах гээд олон боломж нээгдэх нь. Хайр дурлалын тал дээр өөрөө л бүхнийг шийд. Хүүхэдтэй болохоор төлөвлөхөд яг тохиромжтой үе нь.
Нохой жилтэй жинлүүрийн ордныхон. Ирэх жил нохой жилтэй жинлүүрийн ордныхны амьдрал үлгэр мэт байна. Тохилог дулаахан гэр орон, элдэв гоёлд зарцуулах мөнгө төгрөг гээд олон таатай өөрчлөлтийг нохой жил танд өгнө. Хайр дурлалын тал дээр танд сэтгэл зүрхээ илчлэх хүмүүс багагүй гарна. Харин гэр бүлтэй хүмүүс хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй. Бүл нэмэх талаар бодолцоход илүүдэхгүй.
Гахай жилтэй жинлүүрийн ордныхон. Та багахан зүйлд сэтгэл хангалуун байж чаддаг нэгэн. Гэхдээ ирэх жил энэ чанар хэрэггүй. Илүү ихийг хүс. Ажил, мөнгө их байна. Танд зүрх сэтгэлээ нээх хүмүүс ч мундахгүй. Тиймээс амралтын талаар бодох л үлдэж байх шив. Дотооддоо тойрон аялал хийх үү, гадаад улс орон уруу аялж шинэ соёлтой танилцах уу гэдэг нь таны л шийдэх хэрэг.
ХИЛЭНЦ
Зурхай уншаад гайхширдаг хүмүүс хилэнцийнхэн биш. Тэд өөрсдөө өөрийнхөө ирээдүйг зөгнөчихдөг чадвартай хүмүүс. Гэлээ ч зурхайнаас шинэ содон санаа гарах ч юм билүү. Нохой жил хавраас эхлээд л танд ивээлээ өгнө. Та од эрхсийн зөвлөгөөг дагаж чадвал аливаа асуудлыг хялбархан шийдэж чадна. Зөн мэдрэмж хэд дахин нэмэгдэх тул та элдэв асуудлаас зайлсхийж чадахын дээр хөрөнгө мөнгө ч цуглуулж чадна. Хайр дурлалын тал дээр гайхамшигтай уулзалтууд, толгой эргэм учралын улмаас та болгоомжтой зангаа гээнэ. Ирээдүйн талаар санаа зовних хэрэггүй, болзоо учралаасаа таашаал ав. Зун гэхэд та сонгосон хүнтэйгээ хамт хуримдаа хэнийг урих талаар зөвлөлдөөд суух вий. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд хамаатан садантайгаа ойр байна. Бүл нэмж магадгүй. Гэр бүл хайр дурлалын тал дээр хэт их анхаарснаас болоод ажил албанаасаа хөндийрч мэднэ. Намар гэхэд өрсөлдөгчийнхөө ард орчихсон байж мэднэ. Гэхдээ санаа бүү зов, алдаагаа хурдан залруулахыг хичээ. 2018 оны 10 дугаар сард бизнесийн салбарын санаагаа хэрэгжүүлэхэд тохиромжтой. 11 болон 12 дугаар сар нисэх мэт л өнгөрнө. Амралтаа бодох цаг хэдийнээ иржээ.
ХАЙР ДУРЛАЛ
Ирэх жил та ганцаардахын зовлон үзэхгүй. Таныг гэсэн олон хүн гарч ирнэ.
10 дугаар сарын 24-11 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Хайр дурлалын тал дээр Нохой жил ээлээ өгнө. Бусдыг татах, сээтгэнэх тал дээр таныг гүйцэх хүн байхгүй нь.
11 дүгээр сарын 03-11 дүгээр сарын 12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Олон хүнтэй болзож, учирч явах цаг хэдийнээ ард хоцорч. Одоо илүү дотно харилцаа, гэр бүл зохиох талаар бодох үе иржээ.
11 дүгээр сарын 13-11 дүгээр сарын 22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Таны зүрх сэтгэлд хүндтэй байр эзлэхийг хүсэгчид хангалттай олон байна. Тэдний дундаас өөрт тохирохоо сонгож ав. Бусдад тавьдаг шаардлагаа багасгаад үз. Таны хайртай хүн тантай тун ойр байгаа ч та яагаад ч юм анзаарахгүй байна.
АЖИЛ ХЭРЭГ, БИЗНЕС
Ирэх жил мөнгө санхүүгийн тал дээр одтой байж хуримтлал үүсгэх боломжтой болно.
10 дугаар сарын 24-11 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Тань шиг авьяастай хүн гуйлгачин болно гэж байхгүй. Ирэх жил хичээн ажиллавал санхүүгийн амжилт дүүрэн байхыг од эрхэс зөгнөж байна.
11 дүгээр сарын 03-11 дүгээр сарын 12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Нохой жилд уран бүтээлч чадвараа хэрэгжүүлэхэд таатай байна. Ялангуяа уран бүтээлийн салбарын хүмүүс санхүүгийн тал дээр ихээхэн одтой байх нь.
11 дүгээр сарын 13-11 дүгээр сарын 22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Цалингаа нэмүүлэх, шинэ ажил олох гээд хүссэн бүхэн тань биелэх үе. Авьяас чадвараа ашиглан ажилласнаар санхүүгийн тал дээр амжилттай байна.
ГЭР БҮЛ
10 дугаар сарын 24-11 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Энэ жил та гэр бүлийн бүхий л асуудлыг шийднэ. Ирэх онд аз жаргалтай байхын нууц тун энгийн. Хайртай хүнийхээ сонирхдог зүйлийг хамтдаа сонирх.
11 дүгээр сарын 03-11 дүгээр сарын 12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Төрөл бүрийн баяр, ёслол зохион байгуулах хэмжээний хөрөнгө мөнгөтэй байх тул үүнийг гэр бүлийн уламжлал болгочход ч гэмгүй. Мөн баярлах цэнгэх шалтгаан ч олон тохиох нь. Танайд шинэ хүн мэндэлж мэднэ. Харилцаагаа сэвтүүлэхгүйн тулд хардалтаа багасга.
11 дүгээр сарын 13-11 дүгээр сарын 22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Ирэх жил та өөрөөрөө болон гэр бүлийнхээ гишүүдээр бахархаж болно. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байна. Таны үгийг тэд сонсоно. Ирэх жил аялж зугаалахад тохиромжтой. Тэр дундаа хайртай хүнтэйгээ гадаад улс руу аялахад таатай байх нь.
ЭРҮҮЛ МЭНД
10 дугаар сарын 24-11 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Нохой жил таныг ивээлдээ авах бөгөөд танд ганцхан л зөвлөгөө өгч байна. Хэт их хоолны дэглэм, биеийн ачааллаар өөрийгөө зовоохоо боль. Бүх юм хэм хэмжээндээ байх нь тохиромжтой. Хорт зуршлаасаа салахаар шийдсэн ч нэг л өдөр бүхнийг шийдэх гэ оролдоод хэрэггүй. Бүхнийг зугуухан өөрчил.
11 дүгээр сарын 03-11 дүгээр сарын 12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Ардын бор эмчилгээ үр дүнтэй ч ирэх жил мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагахыг нохой жил танд зөвлөж байна. Арьс амраах маск хэрхэн бэлтгэх талаар фейсбүүкээс найзуудаасаа асууж мэдэж болох ч өвчин хуучаа эдгээхэд тэдний зөвлөгөө хэрэг болохгүй. Амрах хүсэлтэй бол буйдан дээр өдөржин хэвтэх биш харин ямар нэг төрлийн спортоор хичээллэж, аялбал илүү ашиг тустай.
11 дүгээр сарын 13-11 дүгээр сарын 22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Гадаад үзэмждээ анхаарах үе. Гоо сайхандаа анхааран аливаа үйлдэл сайн үр дүнтэй. Мөн жимс, ногоо ихээр хэрэглэхээ мартав аа.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
10 дугаар сарын 24-11 дүгээр сарын 02-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Энэ үед төрсөн хүүхдүүдийн “батарей дуусдаггүй” юм шиг л байна. Энэ их эрч хүчийг спортоор хичээллэж зарцуулахыг зөвлөөрэй. Ингэснээр хүүхэд тань олон шинэ танилтай болно.
11 дүгээр сарын 03-11 дүгээр сарын 12-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Компьютерын мэдлэг чадвар нь эрс сайжирч, бараг л хакерын дайтай болно. Гэхдээ компьютер дээр хэт ажиллах нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тул сонирхолтой ном авч өг. Тэд маш зөрүүд, тиймээс худалдаж авсан номоо унш гээд өгөх хэрэггүй, тэд өөрсдөө л номын сан дээрээс олж уншиг.
11 дүгээр сарын 13-11 дүгээр сарын 22-ны хооронд төрсөн хилэнцийн ордныхон. Ирэх жил таны хүүхдэд тулгарах цорын ганц асуудал нь сахилга батгүй байх явдал. Тэдэнтэй хамт байлдаж тогло, түүнийг цэргийн дарга болго. Ингэснээр хэсэг хугацааны дараа та хүүхдээ жинхэнээс нь ойлгох болно.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй хилэнцийн ордныхон. Аз одоор дүүрэн жил байж, Нохой жил танд олон гэнэтийн бэлэг барих нь. Улс төрийн салбарт хүчээ үзэхэд гэмгүй. Хайр дурлалын талбар дээр асуудал гарахгүй. Хамгийн хүйтэн сэтгэлтнийг ч уяраах чадал танд бий.
Үхэр жилтэй хилэнцийн ордныхон. Хүслээ биелүүлэх боломжоор дүүрэн байна. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовних шалтаг гарахгүй. Хайр дурлалын тал дээр ч мөн л адил. Энэ жил та хайртай хүнтэйгээ хамт хуримаа хэрхэн зохион байгуулах талаар ярилцана.
Бар жилтэй хилэнцийн ордныхон. Та гайхмаар сэргэлэн, өөдрөг хүн. Ирэх жил танд ашигтай саналууд их ирнэ. Өрсөлдөгчдийн талаар март. Тэд таны нэрийг сонсоод л эмээж эхэлнэ. Хувийн амьдрал дээр нөхцөл байдал тийм ч хялбар байхгүй нь. Таны хос таныг улам л хардана. Шүтэн бишрэгчид тань найрсаг үгс бичсэн гэрэл зургуудаа олон нийтийн сүлжээнээс устгачих ад гэмгүй, ээлжит нэг хардалтын шалтаг болох ч юм билүү.
Туулай жилтэй хилэнцийн ордныхон. Ажил хэргийн тал дээр асуудлаа шийд. Залхуутай санагдах болсон ажлаа орхиж, томоохон компани, байгууллагад хүчээ сориод үзэх цаг нь иржээ. Хайр дурлалын тал дээр аз, одтой байж, гэр бүлтэй хүмүүс шинэ хүнтэй болж мэдэх нь.
Луу жилтэй хилэнцийн ордныхон. Нохой жилд од эрхэс таны нөхцөл байдлыг хяналтдаа авна. Аливаа асуудал шийдвэрлэхэд ээлтэй. Бүтээлч эрч хүчээ ухаалгаар зарцуул. Таны санааг биелүүлэхэд туслах ашигтай хүмүүст төлөвлөгөөгөө танилцуул. Санхүүгийн тусламж гуйх хэрэг гарахгүй.
Могой жилтэй хилэнцийн ордныхон. Таны тууштай, зөрүүд зан энэ жил олон амжилтад хүргэнэ. Гэхдээ амжилтад хүрлээ гээд санаа амран суух хэрэггүй. Зальжин өрсөлдөгчид тун ойр байх тул болгоомжтой байгаарай. Хайр дурлалын тал дээр бүх зүйл гайхалтай сайхан байна. Нохой жилд та амьдралынхаа ханиа ол чадна.
Морь жилтэй хилэнцийн ордныхон. Албан тушаалын шатаар эрчтэй өгсөнө. Албан тушаал ахих нь сайхан хэрэг ч энэ нь тун хариуцлагатай ажил гэдгийг санаарай. Тиймээс зугаа цэнгээнд зарцуулах цаг эрс хомстоно. Гэр бүлтэй хүмүүс бүл нэмнэ.
Хонь жилтэй хилэнцийн ордныхон. Дайсагнасан хүмүүстэй учирна гэж айх хэрэггүй. Та сэтгэл татам, найрсаг зангаараа хэн бүхнийг уярааж чадахгүй тул хамгийн атгаг санаатай хүмүүс ч танд хор хүргэхээсээ ичнэ. Боломжийг ашиглаж өөрийн гэсэн ажил хэргээ нээ. Гэр бүлийн амьдрал бүх талаар сайн байна.
Бич жилтэй хилэнцийн ордныхон. Ирэх жил улам их эрч хүчтэй байх нь. Хэт их ажиллаж эрч хүчээ үрэх хэрэггүй, учир нь нохой жилд таныг илүү том ажил хэрэг хүлээж байна. Албан тушаал ахих, бусдыг удирдах боломж олдвол энэ боломжийг бүү алд. Гэр бүлийн тал дээр бүх зүйл сайхан байна.
Тахиа жилтэй хилэнцийн ордныхон. Амжилт дүүрэн байх хэдий ч үүнийгээ хүн бүхэнд зарлаж, өрсөлдөгчдөө сэрээх хэрэггүй. Таныг мөнгө олж, ажиллаж байх зуур тэд унтаж л байг. Санхүүгийн тал дээр өөртөө гоёл чимэглэл авахаас эхлээд шинэ байр сууц худалдаж авах хэмжээний ч мөнгөтэй болно. Хайр дурлалын тал дээр зөөлөн байхгүй бол таныг гэсэн хүмүүс таныг хүлээж залхах шинжтэй.
Нохой жилтэй хилэнцийн ордныхон. Ямар ч эргэлзээгүй ирэх жил та азтай байна. Мөнгө санхүүгийн тал дээр гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Танаас мөнгө зээлээд удсан хүмүүс өрөө буцааж өгөх, хамаатан саднаас ашигтай байдлаар хамтарч ажиллах санал тавих зэргээр олон боломж гарч ирэх нь. Хайр дурлалын тал дээр амжилттай одтой байна.
Гахай жилтэй хилэнцийн ордныхон. Ирэх жил танд шинэ хариуцлага гарч ирнэ. Боломж дүүрэн байх тул тэдгээрийг ашигла. Өөртөө итгэлтэй байж хамгийн шилдэг хувилбарыг сонгон ав. Удирдах албан тушаалын санал ойрхон байна. Хайр дурлалын тал дээр бэрхшээл гарч ирнэ. Гэхдээ үүнд санаа зовних хэрэггүй, зөв хүнээ сонгох тал дээр анхааралтай хандаарай.
НУМ
Тахиа жил нумын ордныхныг ивээлдээ авч байсан, нохой жил гарсан ч эхний сард тахиа таныг уйтгар гунигаас хамгаалан ивээлдээ авсаар байх нь.Нохой жил ч мөн танд ээлээ өгнө. Нумын ордны зарим хүмүүс бизнесийн авьяасаа нээх бөгөөд найзууд тань ч таны амжилтын талаар мэдмэгцээ гайхширна. Гэхдээ мөнгөө үрэх гэж яарах хэрэггүй. Бүх зүйлд цаг хугацаа байдаг болохоор хавар гэхэд хувийн амьдралаа өөрчлөх үе ирнэ. Гурав болон дөрөвдүгээр сард хайр дурлалын талбарт олон гэнэтийн бэлэг хүлээж байна. Гэр бүлтэй хосууд хайртай хүнтэйгээ төдийгүй хүүхдүүд, аав ээжээ аван өнөр бүлээрээ аялал зугаалгад гарна. Харин ганц бие хүмүүс энэ жил хайртай хүнтэйгээ учирна. Мөн зарим нь хүүхэдтэй болохоор ч шийднэ. Зургаадугаар сард санхүүгийн талбарт ээлжит өөрчлөлтүүд гарна. 11 дүгээр сард хөнгөн хийсвэл нумынхан адал явдлын араас хөөцөлдөнө. Олон шинэ хүнтэй танилцана. Шинэ найзуудын дунд таны авьяас билгийг хүндэлсэн, таныг шүтэн биширсэн гээд олон хүн байна.
ХАЙР ДУРЛАЛ
Нохой жилд та сэтгэл татам, дур булаам байна.
11 дүгээр сарын 23-12 дугаар сарын 01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Нохой жилд хуучин болон шинэ шүтэн бишрэгчдийнхээ хоорондын заагийг тогтоох шаардлага гарна. Романтик болзоо шинэ харилцаа гээд толгой эргэм адал явдлууд их байна. Энэ бүхнээ зогсоож, сонголтоо хийх цаг нь ирнэ. Хуримаа товлоход нохой жил таатай.
12 дугаар сарын 02-12 дугаар сарын 12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Ирэх жилд зарим хүмүүс эрх чөлөөт, хөнгөмсөг амьдралаасаа залхаж эхэлнэ. Ханиа сонгох нас хэдийнээ ирсэн тул ойрын хүрээллээсээ хосоо хай. Энэ жил хүүхэдтэй болж ч мэднэ.
12 дугаар сарын 13-12 дугаар сарын 21-ний хооронд төрсөн нумын ордныхон. Таны амьдралд адал явдал маш их тохионо. Танд сэтгэлээ нээсэн хүмүүс таны гайхширлыг төрүүлж, сэтгэлийг татахын тулд бүхий л чадлаараа хичээнэ.
БИЗНЕС, АЖИЛ ХЭРЭГ
Нохой жил ивээлээ өгч, мөнгө санхүүгийн амжилттай байна. Хамгийн гол нь мөнгөө зөв зарцуулах нь чухал.
11 дүгээр сарын 23-12 дугаар сарын 01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Санхүүгийн тал дээрх амжилт зөвхөн таны сэтгэл санааны байдлаас болно. Их мөнгө хүсэж байвал ажилдаа анхаарлаа хандуул. Уран бүтээлийн авьяасаа нээнэ. Ирэх жил луйварчидтай нүүр тулж мэднэ. Гэхдээ та тэдэнтэй сайхан сэтгэлээр л тэмц, тэд ичгүүр сонжуургүй авираасаа ичиж, ёс суртахууны хохирлынхоо төлөөсийг амсаад сууж байгаа.
12 дугаар сарын 02-12 дугаар сарын 12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Нохой жил таны өмнө маш олон зорилго зорилт тавих нь. Гэхдээ амжуулж чадна. Ирэх жил уулыг ч эргүүлэхээр эрч хүчтэй байна.
12 дугаар сарын 13-12 дугаар сарын 21-ний хооронд төрсөн нумын ордныхон. Ирэх жил санхүүгийн тал дээр ихээхэн арвич хямгач, хяналттай бай. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй, буяны үйлсэд ч хандив өргөх боломжтой болох ч анхааралтай бай. Мөнгөтэй хүмүүсийн хажууд үргэлж л өөрийгөө ядуу гуйлгачин мэтээр харуулах гэсэн залхуучууд хүрээлж байдаг.
ГЭР БҮЛ
Нохой жилд Нумын ордныхон буулт хийх чадвартай болно. Олон хүн үүнийг гайхаж хүлээн авах хэдий ч таны энэ чадварын ачаар гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёлно.
11 дүгээр сарын 23-12 дугаар сарын 01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Та ихээхэн бүтээлч хүн. Тиймдээ ч ирэх жил гэр бүлийнхээ хүрээнд хоббигоо хөгжүүлнэ. Гэхдээ гэр бүлийнхэндээ зориулж амралт зохион байгуулахаа мартав аа.
12 дугаар сарын 02-12 дугаар сарын 12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Оны эхээр хамаатан садныхаа хэрэгцээнд мөнгө зарцуулахын тулд гэр бүлийнхээ төсвийг хэлэлцэх шаардлагатай болно. Та шинэ машин худалдаж авах гэж байхад танай гэр бүлийн гишүүний нэг нь байр сууцаа өөрчлөх гэж хичээнэ. Хамаатан саднаасаа тусламж хүсэхэд буруудахгүй.
12 дугаар сарын 13-12 дугаар сарын 21-ний хооронд төрсөн нумын ордныхон. Баярын ширээ бэлтгэж, хамаатан садандаа шинэ мэдээ дуулгахад бэлд. Танайх бүл нэмэх нь. Хайртай хүнтэй харилцах харилцаа тань гайхалтай байна.
ЭРҮҮЛ МЭНД
Ирэх жил шаардлагатай тохиолдол гармагц эмчид ханд. Эмч таныг хазчихгүй, харин ч таны хамгийн том туслагч болно.
11 дүгээр сарын 23-12 дугаар сарын 01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Ирэх жил хорт зуршлаасаа салахад хялбар байна. Итгэхгүй байна уу? Оролдоод л үз. Тамхиа хая, амттан ихээр идэх хэрэггүй.
12 дугаар сарын 02-12 дугаар сарын 12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Хоолны цэсээ өөрчлөхийг хичээ. Чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзаж, харин ногоо, жимс ихээр хэрэглэснээр эрүүл мэнд, тэр дундаа ходоод гэдэс сайжирна. Өөрийн гэсэн хоолны дэглэм зохиоход ч гэмгүй.
12 дугаар сарын 13-12 дугаар сарын 21-ний хооронд төрсөн нумын ордныхон. Фейсбүүкээс найзуудаасаа зөвлөгөө авсаар л сууна уу. Оновчтой зөвлөгөө өгөх нэгэн нь байж болох ч мэргэжлийн байгууллагад хандсан нь дээргүй юу. Төлөвлөгөөт үзлэгт хамрагдаж бай. Ирэх жил залхуурал таны гол асуудал байх нь. Спортоор хичээллэхээс залхуураад байгаа бол өглөө оройдоо гүйгээд л сурчих.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
11 дүгээр сарын 23-12 дугаар сарын 01-ний хооронд төрсөн нумын ордныхон. Ирэх жил хүүхдийнхээ зан байдал, үйлдэл бүрийг анхааралтай ажигла. Тэд янз бүрийн хэрэг тарьж мэдэх нь.
12 дугаар сарын 02-12 дугаар сарын 12-ны хооронд төрсөн нумын ордныхон. Энэ үед төрсөн хүүхдүүд Нохой жилд эрч хүчээр дүүрэн байна. Олон санал санаачилга гаргаж, таныг татгалзахын аргагүй байдалд оруулна.
12 дугаар сарын 13-12 дугаар сарын 21-ний хооронд төрсөн нумын ордныхон. Тэвчээртэй, дуулгавартай гэдэг тодорхойлолтод таны хүүхэд таарахгүй. Таны хүүхэд үргэлж л адал явдал илэрхийлж, зөгнөлт түүхэнд шимтэн дурлана. Тэднийг жүжгийн дугуйланд бүртгүүлээрэй.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй нумын ордныхон. Нохой жилд та сүүдрээс гарч чадна. Үүрэндээ нуугдаад байх тийм сайхан гэж үү. Бизнес болон хайр дурлалын талбар дээр бүтээлч сэтгэлгээгээр ханд. Энэ жил хайртай хүнээ олно, хуримаа төлөвлөж ч магадгүй.
Үхэр жилтэй нумын ордныхон. Таныг тойрон хүрээлж байгаа хүмүүс таныг яаж ингэж үргэлж өөдрөг, эерэг эрч хүч цацаж байдгийг гайхна. Хайр дурлалын тал дээр ч адал явдал дүүрэн байна. Танд сэтгэлээ илэрхийлсэн хүмүүс дунд бизнесмен, чинээлэг хүмүүс байх нь. Хувь заяагаа ч зохиож, мөнгөний асуудлаа ч шийдэх боломж гарч мэднэ. Гэхдээ сонголт хийхдээ сайтар тунгаагаарай.
Бар жилтэй нумын ордныхон. Нохой жилд та өрсөлдөгч болон танд муу санадаг хүмүүсээсээ сална. Бизнес эрхлэх, авьяасаа ашиглан уран бүтээлийн талбарт гялалзахыг хүсвэл аль алин нь таны өмнө нээлттэй. Хувийн амьдрал дээр ч амжилттай байх нь. Ирэх жил бүл нэмж мэднэ.
Туулай жилтэй нумын ордныхон. Нохой жил танд бэлэглэж буй бүхнийг ав. Өрсөлдөгчид танд атаархаж, таныг харын шидтэй гэж ярилцах үе ч гарна. Хайр дурлалын тал дээр таныг гэсэн хүн олон байна.
Могой жилтэй нумын ордныхон. Нохой жилд таны зөн билэг танд хэрэгтэй үед байнга дохио өгөх болно. Тиймээс зүүдээ мана, зүүдээр дамжуулан олон мэдээллийг өгнө. Ирээдүйн ханиа ч зүүдээрээ дамжуулан харж мэдэх нь. Мөнгөний тал дээр бүх зүйл сайхан байна.
Морь жилтэй нумын ордныхон. Ирэх жил та анхаарлын төвд байна. Таныг нэр хүнд бүхий уулзалт, үдэшлэгт урих нь олшрох ч ажил хэгээ хойш тавьж болохгүй. Сэтгэлдээ нийцсэн ажил хэргээ нээнэ. Мөнгө их олох ч дэмий тансаглалд мөнгө үрэх хэрэггүй. Хайр дурлалын тал дээр азтай байна.
Хонь жилтэй нумын ордныхон. Сахилга бат алдагдаж эхэлсэн бол эргэн тойрныхноо өөрчлөх цаг нь ирж. Хариуцлагатай, дэг журамтай найзуудаасаа туслалцаа ав. Хариуцлагатай хүрээллээр өөрийгөө тойруулсан цагт ашигтай гэрээ хэлэлцээр хэдийнээ таных болсон гэж бод.
Бич жилтэй нумын ордныхон. Өөрийнхөөрөө л бай, ингэсэн цагт хүмүүс танд татагдана. Бич жилтэй нумын ордныхон санхүүгийн талбарт урьд байгаагүй амжилтад хүрч чадна. Хувийн амьдралаа зохиож, хүүхэд төрүүлэх талаар бодож үзээрэй.
Тахиа жилтэй нумын ордныхон. Ирэх жил таныг хүмүүс хайрлаж, мөнгө ч таныг дагалдана. Ашиг орлоготой байлаа гээд гарын салаагаар урсгаад байх хэрэггүй. Харин барилгад хөрөнгө оруул. Эсвэл оффис, орон сууц барихад ч гэмгүй. Ганц бие нумынхан хосоо олж, хуримаа төлөвлөнө.
Нохой жилтэй нумын ордныхон. Ирэх жил танд хувь тавилан олон бэлэг өгөх ч үүнийг буруугаар ашиглах хэрэггүй. Албан тушаал ахиж мэднэ. Мөн гэрлэх санал хүлээн авна. Хурим ч тун удахгүй болох нь. Гэрлэсэн даруйдаа хүүхэдтэй болохоор төлөвлөх вий.
Гахай жилтэй нумын ордныхон. Адал явдал эрэлхийлдэг, хошин мэдрэмж сайтай нумын ордныхон бүхнийг сайн талаас нь харж чаддаг. Аливаа ажил эрхлэхэд таатай, нөхцөл байдлыг ашигла. Харин хайртай хүнтэйгээ харилцахдаа хошин зангаа дарж байгаарай. Амьдралын чухал асуудал яригдаж байхад алиалж хошигноод байх нь тийм ч зөв үйлдэл биш.
Матар
Ирэх оны хаврын улирал хүртэлх хугацаанд Санчир гаригийн нөлөөллөөр бүхий л ажил хэргээ дуусгаж, ажлын асуудлуудаа цэгцлэн, гуравдугаар сар гэхэд амжилтын чимээ сонсоно. Мөнгө санхүүгээр гачигдахгүйн тулд овсгоотой зан гаргах хэрэгтэй болох нь. Аливаа салбарын ажил дээр сэргэлэн, овсгоотой байх хэрэгтэй. Тавдугаар сараас өмнө сонирхолтой, гол нь ашигтай саналыг ажил хэргийн түншүүдээсээ авна. Зуны эхээр албан тушаал ахиж магадгүй. Санхүү болон ажлын амжилтын хажуугаар хувийн амьдралаа мартаж болохгүй. Энэ онд холын болон ойрын хамаатнууд танайхаар их айлчилж, завгүй ч гэлээ тааламжтай өдрүүдийг өнгөрүүлнэ. Матрын ордны ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирч, хуримаа товлож мэднэ. Хаврын улирлаас эхлэн таныг гэсэн олон хүн сэтгэлээ илчлэх бол зуны дунд үеэс романтик болзоо тогтоож эхэлнэ. Матрын ордныхны хувьд ихээхэн халуун болж өнгөрөх нь. Цаг агаар сэрүүссэн ч ажил хэргээ шинээр нээж, эсвэл удирдлагадаа санал болгосноор албан тушаалаа ахиулах гээд амжилт дүүрэн дулаахан улирал болох нь. Завгүй ажлын дундуур амрах хэрэгтэй болох ч яарах хэрэггүй. Амралтаа түр хойшлуулан өрсөлдөгчидтэйгөө учраа ололцон тэднийг өөрийнхөө талд татах хэрэгтэй. Үүний дараа амрахад оройтохгүй шүү дээ. Өвөл хүртэл мэргэжлийн салбар дахь ялалтаараа бахархаж, ашиг орлогоо тооцоолон, ашиг тустай холбоо харилцаандаа баярлана. Оны сүүлээр ч та уйдахгүй.
ХАЙР ДУРЛАЛ
Хайртай хүн тань санасандаа хүрч, хурим хийхээр танаар зөвшөөрүүлнэ.
12 дугаар сарын 22-12-31-ний хооронд төрсөн матрын ордныхон. Хайр дурлал дээр бүхий л ордныхон азтай байх ч матрын ордныхон илүүтэй одтой байна. Хаа сайгүй л танд сэтгэлээ илчилсэн хүмүүс таарна. Ирэх жил танд тохирсон тэр л хүн гарч ирнэ гэдэгт итгээрэй.
01 дүгээр сарын 01-01 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Таны сэтгэл татам байдал ирэх жил маш өндөр түвшинд байна. Хаа сайгүй танд зүрх сэтгэлээ илчилсэн хүмүүс таарна. Хайртай хүндээ тавих шаардлагаа багасга. Төгс хүн гэж үгүй. Та далавчтай сахиусан тэнгэр бол төгс хүнийг хайж болох л доо.
01 дүгээр сарын 11-01 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс бүү ич. Ирэх жил аль болох нээлттэй байвал танд л ашигтай. Мэдээж нээлттэй байлаа гээд талбай дээр гараад хайр дурлалынхаа талаар хашхичаад явбал сэтгэцийн эмнэлэг рүү хүргэгдэх вий. Харин сонгосон хүндээ сэтгэлээ нээж, тэдний хандлагыг ч мэдэж ав.
БИЗНЕС
Нохой жилд та мөрөөдлийнхөө ажлыг олох эсвэл өөрийн ажил хэргийг нээх боломжтой болох бөгөөд тууштай, шаргуу матрын ордныхон маш хялбархан орлого ашиг ихтэй болно.
12 дугаар сарын 22-12-31-ний хооронд төрсөн матрын ордныхон. Үнэ өсөж, цалин буурсаар л. Шинэ зүйлийн талаар бодох болоогүй гэж үү? Матрын ордныхонд санаа оноо маш олон байна. Тэднийгээ хэрэгжүүлж эхлэх цаг нь иржээ. Та бол маш авьяаслаг хүн, өрсөлдөгчид тань ч үүнтэй санал нэг. Гэлээ гээд хэт аз туршсан, мөрийтэй тоглоом гэх зэрэгт цаг мөнгөө үрж хэрэггүй.
01 дүгээр сарын 01-01 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Хариуцлагаас бүү ай. Нохой жилд бүх хүн танд итгэж, мөнгө төгрөгөө хадгалуулахад ч бэлэн байна. Мэдээж бусдын мөнгийг гудсан доороо хийж хадгалахын оронд хөрөнгө оруулалт тал дээр ажилла. Та бизнес эрхлэх авьяастай. Энэ авьяасаа хөгжүүлснээр ашиг орлого ихтэй байна.
01 дүгээр сарын 11-01 дүгээр сарын 20 хооронд төрсөн матрын ордныхон. Нохой жил гармагц санхүүгийн тал дээр ахиц гарч эхэлнэ. Цаашлаад яг л мөнгөөр бороо орж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Ирэх жил тантай өрсөлдөөд байх хүн гарахгүй, учир нь та маш үнэнч хүн, өрсөлдөн дайсагнах хүн ч өөрийн өөдгүй санаанаасаа ичнэ.
ГЭР БҮЛ
Засвар хийх эсвэл байраа томруулах үе иржээ. Гэр бүлийн үдэшлэг зохион байгуулж, найз нөхөд хамаатан саднаа уриарай.
12 дугаар сарын 22-12-31-ний хооронд төрсөн матрын ордныхон. Нохой жилд таны гэр бүлийн амьдрал хурц тод, гэрэл гэгээтэй байна. Та өдөр бүр хайртай хүнээ гайхшруулан, эрхлүүлж, үүний хариуд маш их хайр халамж хүртэнэ. Ахуйн асуудлууд аандаа л шийдэгдэнэ.
01 дүгээр сарын 01-01 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Таны гэр бүлийн амьдралын тэнгэр бараг л үүлгүй, цэлмэг байх нь. Бараг л гэсний учир нь та үзэсгэлэнтэй, сэтгэл татам учир хайртай хүн тань ихээхэн хардана.
01 дүгээр сарын 11-01 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Та одоо хэр нь ганцаараа явсан бол нохой жилд танд олон шүтэн бишрэгч гарч ирж, романтик болзоо тогтооно. Хуримаа хийх мөнгөө эртхэн хуримтлуулж байсан нь дээр. Харин гэр бүлтэй хүмүүс бүл нэмж мэднэ.
ЭРҮҮЛ МЭНД
Нохой жилд эрүүл мэнд дээр ноцтой асуудал гарахгүй ч сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нь чухал.
12 дугаар сарын 22-12-31-ний хооронд төрсөн матрын ордныхон. Нохой жилд та биеийн галбиртаа анхаарч эхэлнэ. Илүүдэл жинтэй бол гүйж жингээ хассан нь зүгээр. Мөн усан санд хичээллээрэй.
01 дүгээр сарын 01-01 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Ирэх жилд та ихээхэн тэвчээртэй байх нь. Өдөржин спортоор хичээллэсэн ч ядрахгүй. Эрч хүчээр дүүрэн он болох нь.
01 дүгээр сарын 11-01 дүгээр сарын 20-ны хооронд төрсөн матрын ордныхон. Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэсэн үг байх ч мэдэмхийрсэн бүхнээс зөвлөгөө авах хэрэггүй. Тэр тусмаа, мэрэгч төлөгч, домч гэж өөрийгөө нэрийдсэн хүмүүсээс холхон бай. Нохой жилд бясалгал, йогоор хичээллэвэл сэтгэл санааны байдал эрс дээшилнэ.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
Матрын ордны хүүхдүүд ирэх жил машид сониуч болно “Яагаад, ямар учраас” гэдэг үгийг та өдөрт хэдэн зуун удаа ч сонсож мэдэх вий.
12 дугаар сарын 22-12-31-ны хооронд төрсөн матрын ордныхон. Таны хүүхэд үл хамааралтай байхыг хүснэ. Зугаалахаар гарсан бол хаашаа гарах гэж байгааг нь битгий асуу. Харин түүний оронд мөрдөгч болж, харь гаригийнхныг илрүүлэн тогло. Мөн тэд өөрийн адил сэтгэлгээтэй хүүхдүүдтэй илүүтэй нөхөрлөнө. Тэдэнтэй хамт дэлхийг эзлэх төлөвлөгөө ч гаргаж мэднэ.
01 дүгээр сарын 01-01 дүгээр сарын 10-ны хооронд төрсөн матрын ордныхон. Энэ жил цорын ганц зөв санаа нь таны хүүхдийнх л байх нь. Тэдэнтэй маргаад ямар ч ашиггүй. Тэд эрхлэн аашилж, хөлөө дэвслэн, газар савж унахгүй. Зүгээр л мөрөө хавчин, өөрийнхөө санаан дээр бат зогсоно. Энэ байдлыг өөрчлөх боломжтой. Тэдэнд ном авч өгөн, сэтгэхүйд нь тохирсон кино үзүүл.
01 дүгээр сарын 11-01 дүгээр сарын 20 хооронд төрсөн матрын ордныхон. Тэд гэнэт л юунд ч баярлаж хөгжихгүй болно. Сэтгэл зовох хэрэггүй. Тэд ердөө л илүү чухал зүйлийг бодон, дэмий зүйлд анхаарлаа хандуулахгүй байгаа нь тэр. Тэд ганцаараа байхыг хүсвэл өрөөгөө өөрийнхөө хүссэнээр тохижуулахыг зөвшөөр.
ТӨРСӨН ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй матрын ордныхон. Ирэх жил гайхалтай амжилтад хүрнэ. Үүрэнд орох хаалга ганцхан байдаг бол гарах гарц хэдэн саяараа бий. Хайр дурлалын тал дээр одтой байх ч жинхэнэ аз жаргал цорын ганц хайртай хүнтэйгээ байх үед тохиодог болохоос өөрийгөө шүтэн бишрэгчээр хүрээлүүлснээр аз жаргалтай байна гэж үгүй. Ирэх жил бүл нэмж мэднэ.
Үхэр жилтэй матрын ордныхон. Төрсөн жил болон ордоороо та төрөлхийн тууштай, тэвчээртэй хүн. Гэхдээ ирэх жил хэт зөрүүдлэн зүтгэх хэрэг гарахгүй нь . өрсөлдөгчид танд өөрийн эрхгүй зам тавьж өгнө. Хайр дурлалын тал дээр нөхцөл байдал арай өөр. Таны зам дээр хөндөлсөх хүн бишгүй гарч ирэх бөгөөд хайртаараа сонгосон хүнийхээ нүдэнд өртөхийн тулд багагүй хөдөлмөрлөх нь дээ.
Бар жилтэй матрын ордныхон. Сөрөг бүхнийг та эерэг болгож чаддаг. Ийм сэтгэгдэлтэй хүнд ямар ч асуудал хүндрэлтэй биш. Харин “саад бэрхшээл” гэдэг үг таны үгийн санд орж ирэхгүй нь. Хайр дурлалын тал дээр одтой байж, ганц бие байсан хүмүүс хань ижлээ олно.
Туулай жилтэй матрын ордныхон. Нохой жилд өөрийн чадлаас давсан зүйлийг амжуулж, та харилцааны тал дээр ихээхэн найрсаг нийтэч байх бөгөөд тантай хамт дээдсийн хүрээллийн хүлээн авалтад оролцсон ч ичихээргүй байна. Нөлөө бүхий хүмүүстэй танилцахдаа өөрийн давтагдашгүй чанарыг санаж яв. Та бол суутан, үүнтэй маргах хэрэггүй. Хайр дурлалын тал дээр романтик болзоо, адал явдлаар дүүрэн.
Луу жилтэй матрын ордныхон. Нохой жилд таны өмнө өргөн боломж нээгдэнэ. Орон нутгийн төдийгүй гадаад улс орнууд руу олноор томилогдож, очсон газар бүрт таныг найрсгаар угтан авна.
Могой жилтэй матрын ордныхон. Нохой жил хамгийн түрүүнд танд аз жаргал бэлэглэнэ. Танд таагүй ханддаг хүмүүсээс зугтах гэсний хэрэггүй, хэнээс ч юунаас ч айх шаардлага гарахгүй. Мөнгө санхүүгийн тал дээр санаа зовних хэрэггүй. Мөнгөөр бороо орж буй мэт л байна. Гагцхүү энэ бороо хаанаас орж байгааг буюу мөнгөний урсгалаа татах гарцаа олж хараарай.
Морь жилтэй матрын ордныхон. Морь жилтнүүд амжилтын араас эрчтэй урагшилна. Зарим тохиолдолд сонирхолтой зүйлсийг орхигдуулахгүйн тулд зогсолт хийх шаардлага гарна. Өрсөлдөгчид хэдийнээ ард үлдсэн. Хайр дурлалын тал дээр хэний ч сэтгэлийг татна. Хамгийн гол нь хэнийг ч толгой дээрээ гаргах хэрэггүй.
Хонь жилтэй матрын ордныхон. Ирэх жил та ихээхэн яриасаг мөн дипломат зантай байна. Хайр дурлалын тал дээр хэт их хичээх хэрэггүй. Санхүү мөнгөний асуудал таныг зовоохгүй. Гол нь хаанаас хэрхэн мөнгө олох вэ гэдгээ сайтар анзаарах хэрэгтэй.
Бич жилтэй матрын ордныхон. Бусад ордныхон зурхайгаа уншиж суух зуур бич жилтэй матрын ордныхон “Аз жаргал” гэдэг нэртэй улс руу явах тасалбар захиалж сууна. Нохой жилд та энэхүү үлгэрийн газар хүрч чадахын дээр “хайр дурлал” “баялаг” гэсэн газруудаар ч аялна.
Тахиа жилтэй матрын ордныхон. Ирэх жилд танд олон чухал ажил хүлээж байна. Хэлэлцээр, гэрээнүүд байгуулахын завсар зайнд өөртөө анхаарал тавь. Ирэх жил ганц бие хүмүүс хуримаа товлож мэднэ.
Нохой жилтэй матрын ордныхон. Ажил хэрэг санхүүгийн тал дээр тааламжтай. Хайр дурлал дээр ч олон сонирхолтой хүмүүстэй учирна. Ажил хэргийн хамтрагчаас эхлээд энгийн нэгэн танил ч танд сэтгэлээ илэрхийлж мэднэ. Гол нь энэ олон харилцаа, болзоог үнэхээр хайр сэтгэлийнх үү эсвэл санхүүгээр холбогдсон уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.
Гахай жилтэй матрын ордныхон. Таныг найзууд тань гэнэн, харин өрсөлдөгчид хэт итгэмтгий гэж боддог бол шүтэн бишрэгчид тань таны сэтгэлийг эзэмдэх амархан гэж бодно. Гэхдээ гахай жилтэй матрын ордныхон овжин нэгэн. Яг энэ жилээрээ үргэлжлүүл. Жилийн дунд үе гэхэд та өөрийн гэсэн харштай, танд сэтгэлээ нээсэн олон хүнтэй болчихсон байх вий. Энэ жил та гэрлэх санал авна.
БУМБА/ХУМХ
Бумбын ордныхон жилийн аль ч улиралд сэтгэл хангалуун байж чаддаг. Гадаа халуун хүйтэн аль нь байх нь тэдэнд огт хамаагүй. Харин жилийн эзэн ямар амьтан байх вэ гэдэг нь л тэдэнд сонин. Тахиа жил бумбын ордныхонд ээлээ өгсөн бол Нохой жил ч танд таатай хандана. Санхүүгийн тал дээр гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Танилын хүрээгээ тэлж, хилийн чанадад авьяас чадвараа сориод үзэхэд гэмгүй. Хувийн амьдралд таатай жил болно. Гэр бүлтэй бумбынхан ханьтайгаа харилцах харилцаа нь төгс байх бол ганц бие хүмүүс наймдугаар сард хосоо олно. Бумбын ордны олон хүн ид шид, зөн билэгт итгэдэг. Энэ нь ч зарим талаар тэдний зөв. Зүүд нь биелж, санаандгүй хэлсэн үг нь зөнтэй байх вий. 11 дүгээр сард зөн мэдрэмж сайн байна. Энэ чадвараа ашиглан ажил хэргээ төлөвлөөрэй. Мэдээж 2018 онд ямар ч асуудал гарахгүй байна гэж үгүй. Асуудал бэрхшээл гарах ч бүгд эергээр шийдэгдэнэ.
ХАЙР ДУРЛАЛ
Хайр дурлал гэдэг нарийн төвөгтэй зүйл. Гэхдээ бумбын ордныхны хувьд огт өөр. Зүрхээ сонс, таны мөрөөдөж байсан тэр л хүн Нохой жилд тантай учирна.
12 дугаар сарын 01-01 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн бумбын ордныхон. Энэ онд та олон адал явдалтай учирна. Гэхдээ сэтгэл хөдлөлөө хяна. Буруу сонголт хийснээ ч мэдэлгүй гэр бүл зохиохоор шийдэх вий.
01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 09-ний хооронд төрсөн бумбын ордныхон. Ирэх жилжин сээтэн хаяж, аальгүйтэж явах хэрэг гарахгүй нь. Оны эхээр л та хосоо олно. Бусдаас зөвлөгөө авах хэрэггүй, танд тохирох тэр л хүн мөн гэдгийг зүрх тань хэлж өгнө.
02 дугаар сарын 10-02 дугаар сарын 19-ний хооронд төрсөн бумбын ордныхон. Хайр дурлалын тал дээр адал явдал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Хурим, хүүхэд гээд олон өөрчлөлт хувийн амьдралд тань гарах нь.
БИЗНЕС, АЖИЛ ХЭРЭГ
Олон тооны гэрээ хэлэлцээр, саналаар дүүрэн харин өрсөлдөгч байхгүй жил болох нь. Өөрийн гэсэн бизнесийг нээ. Амжилт олох магадлал өндөр байна.
12 дугаар сарын 01-01 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн бумбын ордныхон. Чансаатай машин сонго. Таныг түншүүдтэйгээ ярилцах газарт хүргэх жолооч хөлсөлж авахаа ч мартав. Байр сууц, унаа тэрэг гээд олон зүйлээ шинэчлэх санхүүгийн боломжтой болно.
01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 09-ний хооронд төрсөн бумбын ордныхон. Ажиллах чадвар өндөр, бусадтай харилцах харилцаа хэвийн байгаа ч мөнгөгүй суусаар л байна уу? тэгвэл Нохой жил танд санхүүгийн тал дээр олон гэнэтийн бэлэг барих нь. Та шинэ санаагаа хэрэгжүүлж байх зуур мөнгө аажимдаа урсан орж ирэх болно. Бумбын ордныхон ирээдүйтэй мэргэжилтнүүд, өрсөлдөгчид ч үүнийг мэддэг тул таниас тусламж хүсч мэднэ.
02 дугаар сарын 10-02 дугаар сарын 19-ний хооронд төрсөн бумбын ордныхон. Өөртөө итгэх итгэл, тууштай байдал, харилцаа холбоо сайтай байх гэсэн чанарууд хэдхэн сарын дотор таны санхүүгийн нөхцөл байдлыг эрс сайжруулна. Нохой жил танд ивээлээ өгч, гадаадын түншүүдээс ашигтай санал авч мэднэ.
ГЭР БҮЛ
Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байна. Энэ жил байраа шинэчлэх, томруулахад тааламжтай.
12 дугаар сарын 01-01 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн бумбын ордныхон. Бумбынханд дутагдал гэж бараг л үгүй. Гэхдээ гэр бүлийнхнийгээ байнга шүүмжлэх хэрэггүй. Хүн бүр төгс болчихвол амьдрал уйтгартай, сонирхолгүй шүү дээ. Хүлээн авалт, ёслолын арга хэмжээ зохион байгуул. Ингэснээр гэр бүл, хамаатан садны харилцаа улам сайжирна.
01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 09-ний хооронд төрсөн бумбын ордныхон . Нохой жилд бусдыг халамжлахад ихээхэн цаг зарцуулах нь. Таниас зөвлөгөө дэмжлэг авахаар гэр бүл, хамаатан садан олноор цуглана.
02 дугаар сарын 10-02 дугаар сарын 19-ний хооронд төрсөн бумбын ордныхон. Гэр бүлд таатай уур амьсгал ноёлж, хань болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа сайн байна. Гэр бүлээрээ амралт зугаалгаар явбал энэ харилцаа улам бэхжинэ гэдгийг санаарай.
ЭРҮҮЛ МЭНД
Ирэх жил нойргүйдлээс болж ихээхэн хямарч болзошгүй. Тиймээс аливаа асуудалд хэт шаналахаа больж, мөн оройн цагаар интернэтээр аялж цагаа үрэхийн оронд цэвэр агаарт гүй.
12 дугаар сарын 01-01 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн бумбын ордныхон. Энэ жил бие галбираа сайхнаар нь хадгалахын тулд усанд сэлэх, гүйлтээр хичээлэхийг зөвлөж байна. Жимс идэж, тостой хоолоос зайлсхий. Энэ нь ходоод гэдсэнд тустай. Мөн согтууруулах ундаа хэрэглэхдээ ч болгоомжтой ханд.
01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 09-ний хооронд төрсөн бумбын ордныхон. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарахгүй ч та хэт мэдрэг байна. Өөдрөг, эерэг хүмүүстэй ойр байж, тэдэнтэй цөөхөн хором ярилцахад л тэд танд долоо хоног хүрэлцэхүйц хэмжээний эрч хүч өгнө. Мөн сайн үйлс бүтээвэл сэтгэл санаа хямрахгүй, өөдрөг байна.
02 дугаар сарын 10-02 дугаар сарын 19-ний хооронд төрсөн бумбын ордныхон. Уйтгар гунигтай үе ирвэл гэрийн тэжээмэл амьтантай бол. Тэд таны сэтгэл санааны байдлыг өргөнө. Гол нь харшилтай эсэхээ сайтар мэдэж байж амьтан тэжээгээрэй. Мөн ямар ч ашиг тусгүй, илүүдэл зардал гаргадаг хорт зуршлуудаасаа салахаа мартав.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
Ухаантай, хичээнгүй бумбынхан ирэх жил өөрийн чадвараас давсан зүйлүүдийг хийж таныг гайхшруулна.
12 дугаар сарын 01-01 дүгээр сарын 30-ны хооронд төрсөн бумбын ордныхон. Энэ үед төрсөн хүүхдүүд бүхий л зүйлд тэмүүлж, өнөөдөр намгаар аялахыг хүсэх бол маргааш нь л гэхэд хөлөг онгоц, ахмадын диплом таниас нэхнэ. Түүний хүсэлтийг дагахаас аргагүй, хамтдаа далайчин болж тоглон, мөрөөдлийг нь биелүүлэх тоглоом авч өгөөрэй.
01 дүгээр сарын 31-02 дугаар сарын 09-ний хооронд төрсөн бумбын ордныхон. Нохой жилд энэ үед төрсөн хүүхдүүд их мартамхай болно. Гэхдээ эмчид хандах гэж яарах хэрэггүй. Тэд ердөө л сонирхсон ажилдаа хэт татагдан бусад зүйлсийг мартчихаад бчайгаа хэрэг. Та тэдний сэтгэл санаа, сонирхлыг ойлгож чадвал тэднээс ямар гайхалтай авьяас билэг гарахыг гайхан биширнэ.
02 дугаар сарын 10-02 дугаар сарын 19-ний хооронд төрсөн бумбын ордныхон. Энэ үед төрсөн хүүхдүүд тань ирэх жил гэнэтийн бэлэг барина. Төрөлхийн удирдагч, манлайлагч чанартай таны хүүхэд өдөр бүр шинэ найзуудаа гэртээ авчирж, хамтдаа янз бүрийн зүйл хийнэ. Хүүхдээ дугуйлан секцэд хамруулаарай.
ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилтэй бумбын ордныхон. Харанхуйд ч харж, 100 алхмын цаадахыг хардаг тэд олон зүйлийг амжуулна. Хувийн амьдрал дээр өрсөлдөгч олон байх ч таныг гэх хүмүүс түүнээс олон байна. Жилийн туршид л болзоо уулзалтаар дүүрэн байна.
Үхэр жилтэй бумбын ордныхон. Зарим хүмүүс таныг хэт аажуу тайван гэх ч үнэндээ тийм биш. Бумбын ордны үхэр жилтнүүд алхам бүрээ тооцоолон, бараг л алдаа гаргадаггүй. Нохой жилд та зарчмаасаа хазайн, эрсдэл гаргаж болно. Ингэснээр юу ч алдахгүй. Санхүүгийн алдагдал хүлээхгүй, харин ч эрсдлээс ашиг олох магадлал өндөр. Хайр дурлалын тал дээр ч одтой байна.
Бар жилтэй бумбын ордныхон. Хувьсгал эргэлт хийчихмээр ч юм шиг эрч хүч таны дотор буцлаад байна уу? Талбай дээр ухуулга хуудас барьж жагсах биш харин өөртөө , хувийн амьдралдаа эрс өөрчлөлт хийхийг од эрхэс зөвлөж байна. Даргадаа шаардлага тавихаас эхлэ, таныг ойлгохгүй бол шинэ ажил хай. Хаана ч таныг дуртайяа авна. Хайр дурлалын тал дээр бүх зүйл сайхан байж, гэр бүлээ зохион, хуримаа хийж ч мэднэ. Бүл нэмж ч магадгүй.
Туулай жилтэй бумбын ордныхон. Нохой жилд таны амьдрал дээд зэргээр өөрчлөгдөнө. Туулай жилтэй бумбын ордныхон хайр халамж, гайхамшигтай хайр энэрлээр хүрээлүүлнэ. Ажил хэргийн түншээс эхлээд таныг шүтэн бишрэгч, хөршүүд тань ч танд тааламжтай хандана. Ганц бие хүмүүс энэ жил жинхэнэ хайртайгаа учирна.
Луу жилтэй бумбын ордныхон. Таныг энэ жил шидтэн, харсан бүхнээ золионд гаргадаг гэж муучилна. Гэхдээ ойр тойрныхноо сайтар тайвшруул, та бусдад хор хүргээд байх нэгэн биш, ердөө л зөн билгийн далд чадвартай нэгэн. Ажил хэргийн талбарт амжилттай, ашигтай гэрээ хэлэлцээрээр дүүрэн байна. Хайр дурлалын тал дээр өөрөө илүү санаачилгатай бай. Гэр бүлтэй хүмүүс энэ жил бүл нэмэж магадгүй.
Могой жилтэй бумбын ордныхон. Зарим хүмүүс таныг нарны эрчим хүчээр тэжээгддэг байх гэж бодно. Үгүй л юм бол өдөржин шөнөжин ажил дээрээ сууж, хоол цай ч хоолойгоороо давуулахгүй эрч хүчтэй байгааг хэрхэн тайлбарлах вэ дээ. Ажиллах чадвар ийм өндөр байхад амжилтанд хүрэх нь дамжиггүй. Хувийн амьдралын тал дээр ч таатай байж хайртай хүнтэйгээ учирна.
Морь жилтэй бумбын ордныхон. Өнөөдөр та ширэнгэн ойд маргааш гэхэд л хадан хясаан дээрээс ховор цэцэг олохоор явах зэргээр хаа сайгүй л аялах болно. Хайр дурлалын тал дээр ганц бие хүмүүс хосоо олно.
Хонь жилтэй бумбын ордныхон. Таныг гэрээсээ цухуйдаггүй гэж боддог хүмүүсийн бодол энэ жилд өөрчлөгдөнө. Хонь жилтэй бумбын ордныхон аж ахуйн ажил эрхлэхдээ дуртай ч бизнесийн тал дээр ч сайн өрсөлдөгч. Ажил хэргээ нээ, бусдын ажил хэргийг дэмжин ажиллаж болсон. Хайр дурлалын тал дээр та хайртай хүндээ хэт эрхэлж, элдвийг тэр бүү хэл байж болшгүй зүйлийг шаардана. Харин таны хайртай хүн танд ухаангүй дурласан тул баатарлаг үйл бүтээхэд ч бэлэн байна.
Бич жилтэй бумбын ордныхон. Азтай тохиолдлуудаар дүүрэн байна. Амжилт ололтоор дүүрэн ажилласныхаа төлөөх шагналыг та хүртэнэ. Хайр дурлалын тал дээр таныг гэсэн эсрэг хүйстнийхэн дэндүү олон байх нь.
Тахиа жилтэй бумбын ордныхон. Та итгэл төгс дүүрэн алхаж, ямар ч саад бэрхшээл олж харахгүй нь. Өрсөлдөгчид таны энэ гайхам амжилтын учир шалтгааныг олохыг хичээх ч тэдний хүсэл талаар болно. Гэхдээ өрсөлдөгчдөө өөртөө тат. Өрсөлдөгч хамгийн найдвартай хамтран ажиллагч болно. Харин хосоо сонгохдоо ихээхэн тунгаан бодоорой.
Нохой жилтэй бумбын ордныхон. Ирэх жил танд тун хурдан хүрэх үр дүн хэрэгтэй. Өрсөлдөгч тань таниас хавьгүй хүчтэй байсан ч та тулаанд ороход бэлэн байна. Гэхдээ үүний тулд хуульч санхүүч зэрэг мэргэжилтнүүдтэй холбоо харилцаа тогтоох нь илүүдэхгүй. Эдгээр мэргэжилтнүүд гэрлэлтийн гэрээ байгуулахад хэрэг болох ч юм билүү. Гэхдээ хайртай хүнээрээ сонгосон хүн чинь таныг хуурч мэхлэхгүй, чухамхүү таны мөрөөдөж байсн тэр л хүн байна.
Гахай жилтэй бумбын ордныхон. Жилийн эзэн бол нохой, үнэнч, мөн энхийг эрхэмлэгч амьтан. Яг л энэ амьтны шинжийг шингээн та найрсаг, нөхөрсөг байх болно. Бүтээлч чадвар нэмэгдэнэ. Хайр дурлалын тал дээр ирэх он мөн л ивээлээ өгөх бөгөөд хайртай хүн тань таныг биширч, хувь тавиландаа талархана.
ЗАГАС
Загасны ордныхон тахиа жилд маш удаан, тэвчээртэйгээр аз хайсан. Харин тэр хайсан аз амжилт нь энэ жил гарч ирэх нь. Нэн тэргүүнд, нохой жилд загасны ордныхон шинэ сонирхолтой ажилтай болох нь. Ялангуяа уран бүтээлийн чиглэлд илүүтэй амжилттай байна. Гэр бүлтэй загасны ордныхон гэрийнхэнтэйгээ харилцах харилцаа сайн байна. Зуны турш орон сууцны асуудлаа шийдэхээр ажиллах бол намар гэхэд зарим нь шинэ, тухтай сууцанд нүүн орно. Ганц бие загасны ордныхон олон шүтэн бишрэгчтэй, олон болзоо учраатай байх нь. Энэ харилцаанаас өөрт тохиромжтой нэгнийг олж, гүнзгий харилцаа үүсгэн үр хүүхэдтэй болохыг төлөвлөж ч мэднэ. 2018 оны намар ажил хэргийн тал дээр ихээхэн одтой байна. Томоохон албан тушаалтнууд танд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 12 дугаар сард амрах хэрэгтэй. Цэвэр агаарт цана чаргаар гулгаж өнгөрөөгөөрэй.
ХАЙР ДУРЛАЛ
Өөрт тань татагдсан хүмүүсийг гадна үзэмжээр нь бүү дүгнэ, харин дотоод сэтгэл рүү нь өнгийх хэрэгтэй.
02 дугаар сарын 20-02 дугаар сарын 28-ны хооронд төрсөн загасныхан. Нохой жилд энэ үед төрсөн загасны ордныхон хайр дурлалын зовлон амсахгүй нь. Таныг гэсэн хүн олон байж, хосоо тун ойроос олж мэднэ.
03 дугаар сарын 01-03 дугаар сарын 10-ны хооронд төрсөн загасныхан. Нохой жилд таны амьдралд олон шинэ сонирхолтой хүмүүс гарч ирнэ. Хайр дурлалын сахиусан тэнгэр таньтай ойрхон байж, сэтгэлийн утсыг тань хөндөх олон учрал бэлэглэх бөгөөд та хуримаа хийхээр төлөвлөж ч мэднэ. Зөн билэгтээ итгэ, зөв хүнээ олох үед дотоод дуу хоолой тань зөвлөгөө өгнө.
03 дугаар сарын 11-03 дугаар сарын 20-ны хооронд төрсөн загасныхан. Энэ хугацаанд төрсөн загасныхан хайрын тэнгист сэлнэ. Энэ жаргалтай аялал хуримаар үргэлжилж, та бат бэх, аз жаргалтай гэр бүл бүтээж чадна.
БИЗНЕС, АЖИЛ ХЭРЭГ
Аз жаргал мөнгөнд биш, харин мөнгөний хэмжээнд байдаг гэж олон хүн наргидаг. Гэхдээ наргианы 80% үнэнтэй гэдэг байх аа. Ирэх жил загасны ордныхны санхүүгийн нөхцөл байдал гайхалтай байна. Гэхдээ олсон мөнгөө баруун солгойгүй цацах хэрэггүй.
02 дугаар сарын 20-02 дугаар сарын 28-ны хооронд төрсөн загасныхан. Энэ жил таны дээрээс мөнгөөр бороо орохгүй, харин газраар мөнгө хөглөрч байх болно. Хувь тавилан бэлэглэсэн боломж бүрийг алдахгүйг хичээ. Таны санхүүгийн байдлыг ашиглахыг санаархдаг тааламжгүй танилуудаасаа хол бай. Ирэх жил буяны үйлс хий гэж төлөвлөж байгаа бол хүүхдийн асрах газрыг сонго. Хийсэн буян тань хэд дахин үржин ирнэ.
03 дугаар сарын 01-03 дугаа сарын 10-ны хооронд төрсөн загасныхан. Мөнгөний тал дээр азтай байна гэдэгтээ итгэж болно. Гэлээ гээд гараа хумхиад суувал юу ч олохгүй шүү дээ. Энэ жил зөн билэгтээ итгэж чадвал санхүүгийн асуудлаа дээшлүүлэх олон гарцыг олно.
03 дугаар сарын 11-03 дугаар сарын 20-ны хооронд төрсөн загасныхан. Эргэлзээ айдсаа ардаа орхиж, ажил хэрэгтээ ханцуй шамлан ор. Та ямар ч ажил эрхэлсэн байлаа санхүүгийн амжилтанд зайлшгүй хүрнэ. Гэхдээ холбоо харилцаагаа шинэчлэх хэрэгтэй. Мэдээж хуучны шалгарсан андуудтай байх сайхан ч мөнгөтэй, эрх мэдэлтэй шинэ танилууд огт илүүдэхгүй.
ГЭР БҮЛ
Харилцаагаа эрхэмлэж, түрхэн зуурын зугаа цэнгэлийн төлөө эрсдэл бүү хий. Бал сараа эргэн нэг санаж, ханиа энхрийлэл, хайраар баярлуул.
02 дугаар сарын 20-02 дугаар сарын 28-ны хооронд төрсөн загасныхан. Таны гэр бол таны үүр, бат бэх хэрэм байна. Гэр бүлийнхэн тань тухтай, тайван амгалан байдлыг эндээс л мэдрэх бол танд таагүй санаа өвөрлөж явдаг нэгэн таны ыгэр орон руу ойртож ч зүрхлэхгүй. Нохой жилд гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах харилцаа төгс байж, бүгдтэй нь ойлголцож чадна.
03 дугаар сарын 01-03 дугаар сарын 10-ны хооронд төрсөн загасныхан. Та болон таны гэр бүл найрсаг нэг баг шиг байна. Нохой жилд бүл нэмж магадгүй. Гэрт элбэг хангалуун байж, орсон гарсанд цайтай хоолтой найрсаг уур амьсгал бүрдэх нь. Аялал зугаалгаар явахад тохиромжтой, гэр бүлийнхэнтэйгээ хамт тойрон аялал хийх санхүүгийн боломж ч гарч ирнэ.
03 дугаар сарын 11-03 дугаар сарын 20-ны хооронд төрсөн загасныхан. Гэр бүлийн ойр зуурын маргааныг ч хэт хүндээр тусгаж авах хэрэггүй. Ийм сөргөлдөөн байхгүй бол амьдрал уйтгартай шүү дээ. Гэлээ гээд хэрүүл тэмцэл үүсгээд, зөрүүдлээд байх хэрэггүй. Маргаан үүссэн нөхцөлд хамгийн түрүүнд уучлал гуйж, эвлэрч сур.
ЭРҮҮЛ МЭНД
Ирэх жил их унтаж, бага ид. Хорт зуршлаа гээх хэрэгтэй, тэр дундаа тамхи татдаг бол энэ зуршлаасаа салах цаг иржээ.
02 дугаар сарын 20-02 дугаар сарын 28-ны хооронд төрсөн загасныхан. Стресс, ханиад шуухнаа зэрэг таагүй асуудлууд таныг дайрахгүй. Эрүүл мэндэд ямар ч асуудал гарахгүй ч жин нэмэж болзошгүй. Энэ асуудлыг та усанд сэлэлтээр хичээллэснээр шийдэх боломжтой.
03 дугаар сарын 01-03 дугаар сарын 10-ны хооронд төрсөн загасныхан. Эрүүл мэндтэй холбоотой аливаа асуудал гарсан даруйд эмчид ханд. Өөрөө өөрийгөө эмчлэх , эсвэл өвчний шинж тэмдгүүдийг тоохгүй орхисноор өвчин даамжирч магадгүй.
ХҮҮХДИЙН ЗУРХАЙ
Таны хүүхэд загасны ордод төрсөн бол энэ жил түүнээс олон амжилт гарах нь. Бяцхан загаснууд өнөөдөр дэлхий ертөнцийг гайхшруулахаар шийдэх бол маргааш гэхэд л дэлхийгээр тойрон аялахыг хүснэ.
02 дугаар сарын 20-02 дугаар сарын 28-ны хооронд төрсөн загасныхан. Тэд ирэх онд гайхалтай авьяастай, тэр дундаа жүжиглэх авьяас нь илрэх тул энэ төрлийн дугуйланд хамруулаарай. Мөн тэд найрсаг, нөхөрсөг зангаа нээж, бүхий л хөршүүдтэй нөхөрлөн, сайхан харилцаа тогтоохоор шийднэ.
03 дугаар сарын 01-03 дугаар сарын 10-ны хооронд төрсөн загасныхан. Таны хүүхэд гэнэт л гадаа явж байхдаа муур эрхлүүлж, ноходтой тоглох гэж хөөцөлдөж эхлэснийг анзаарч, гэрийн тэжээмэл амьтантай болохоор шийдэж магадгүй. Та зөвшөөрвөл тэдэнд яст мэлхий авч өгөөрэй. Гэрийн тэжээмэл амьтантай байснаар түүний танин мэдэхүйн сонирхол уоам ундарна.
03 дугаар сарын 11-03 дугаар сарын 20-ны хооронд төрсөн загасныхан. Таны хүүхэд энэ жил өөрийнхөө чадлаас хэтэрсэн их хүчийг гаргана. Түүний эрч хүч хичээл сургууль, гэр орон, найз нөхдийн хүрээнд гээд хаа сайгүй зарцуулсан ч дундрахгүй тул түүнээс элдэв ааш ч гарч мэднэ. Тэвчээрээ барж, хүүхдээ шийтгэх гэсний хэрэггүй. Тэд төрөлхийн зөрүүд зантай тул ааш аягийг нь хүчээр дарах гэсэн оролдлогын хариуд хүүхдүүд улам л гэдийнэ.
ЖИЛИЙН ЗУРХАЙ
Хулгана жилд төрсөн загасны ордныхон. Ирэх жилд жилд төрсөн загасны ордныхны ихэнх нь загасчлалтай холбоотой сонин зүүд зүүдлэх вий. Эмэгтэй хүн ийм зүүд зүүдлэвэл хөл хүнд болно. Харин эрэгтэй хүн зүүдлэвэл гэнэтийн орлого, албан тушаал ахих, найз нөхөдтэйгээ зугаалах, эсвэл өв залгамжлагчтай болох гээд олон сайн тал авчирч мэднэ. Ер нь энэ жил та огт уйдахгүй, өөрийгөө азтай нэгэн гэж нэрлэж болно.
Үхэр жилд төрсөн загасны ордныхон. Хүмүүс танд бүхий л нууцаа дэлгэн ярьдаг. Өрсөлдөгчид тань хүртэл хамгийн нууц, далд санаагаа чухамхүү танд л дэлгэн ярих вий. Үхрийн ордныхныг хэт амгалан, сэтгэлийн хөдөлгөөнгүй гэх ч хувийн харилцаан дээр огт өөр. Тэд уянгалж, эрхэлж чадна. Энэ нь ч тэдэнд сэтгэлээ илчилсэн хүмүүст таалагдах бөгөөд энэ харилцаа хуримаар өндөрлөж мэднэ.
Бар жилд төрсөн загасны ордныхон. Дарга байх тавилантай ч даргын суудал хэт уйтгартай. Тиймээс энэ жил үйл ажиллагааныхаа салбарыг солиод үз. Бар жилд төрсөн загасны ордныхон санхүүгийн салбарт амжилт олох магадлалтай. Гэхдээ тоонд муу бол хувийн нягтлан бодогч хөлслөөд авч болно шүү дээ. Хайр дурлалын тал дээр ч бүх зүйл сайхан байна.
Туулай жилд төрсөн загасны ордныхон. Нарийн мэдрэмжтэй, хүлээцтэй тань шиг хүмүүс ямар ч бизнесмений мөрөөдөл байдаг. Тантай өрсөлдөхийн тулд тэд ямар ч золиос гаргахад бэлэн. Боломжтой бол өөрийн ажил хэргээ эхлүүл. Гэр бүлийн тал дээр бүх зүйл сайхан байна.
Луу жилд төрсөн загасны ордныхон. Өндөрт нис, гэхдээ газарт юу болж байгааг байнга анзаар. Өрсөлдөгчид таны араар нууц төлөвлөгөө боловсруулж байгаа юм биш биз? Гэхдээ ирэх жилд өрсөлдөгчдөө нухчин дарах гээд хэрэггүй. Тэд өөрсдөө тантай сөргөөцөлдөхөө болино. Хайр дурлалын тал дээр сэтгэл хөдлөл, шохоорхол дүүрэн. Гэхдээ аз жаргалтай амьдрал бий болгохын тулд хэнийг нь сонгох тал дээр сайтар тунгаах хэрэгтэй.
Могой жилд төрсөн загасны ордныхон. Ирэх жил гэртээ бүгээд суух хэрэггүй. Шинэ танил, харилцаа үүсгэхэд таатай жил байна. Хүчээ дайчлавал хайр дурлал болон мөнгөний тал дээр ч амжилттай байна. Их ажлын дараа амрах ямар таатай билээ дээ.
Морь жилд төрсөн загасны ордныхон. Нохой жилд та өөрөө л аль чиглэлд явахаа мэднэ. Гэхдээ амралт зугаалгад сатаарч удах хэрэггүй. Амжуулах ажил олон гарна, тиймээс цаг үрсэн зугаа цэнгээнээс аль болох хол бай. Санхүүгийн тал дээр амжилттай байна. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна.
Хонь жилд төрсөн загасны ордныхон. Та хүлээх зарчим баримтлаад сурчихсан хүн. Гэнэн өрсөлдөгчид энэ байдлыг хараад таныг гүйцчихлээ гэж боддог. Гэхдээ үгүй, хонь жилд төрсөн загасны ордныхон үргэлжид бүхнээс түрүүнд байх бөгөөд нөхцөл байдлыг тооцоолж чаддаг. Зөн билэг хурц байна, энэ мэдрэмжээ ашигла. Хайр дурлалын тал дээр одтой байж, бүл нэмж ч магадгүй.
Бич жилд төрсөн загасны ордныхон. Та нохой жилд хаа сайгүй гүйх хэдий ч тийм ч амархан ядарч туйлдахгүй. Ажлын талбарт ажиллах чадвараа сайтар ашигла, танай дарга ухаантай л чадварыг тань үнэлнэ. Хайртай хүнтэйгээ харилцах харилцаа шинэ түвшинд гарна.
Тахиа жилд төрсөн загасны ордныхон. Танд далавч, сэлүүрийн аль аль нь байна. Аливаа нөхцөлд дасан зохицох чадварынхаа ачаар эзэнгүй газраас ч ашиг орлого олж чадна. Ирэх жил танд сэтгэл санаагаар унах, шантрах мөч гарахгүй. Гэр бүлийн байдал ч бүх талаар сайн байна. Орон сууцаа шинэчлэх боломж гарч мэднэ.
Нохой жилд төрсөн загасны ордныхон. Ажил хэрэг дээр гэнэтийн бэлэг, урамшууллаар дүүрэн байна. Шинэ албан тушаалд очиж, цалин өсч, сэтгэл ханамжтай амьдрах боломж бүрдэнэ. Гэхдээ шунал хүслээ хязгаарла.
Гахай жилд төрсөн загасны ордныхон. Нохой жилд уйдах шалтаг огтхон ч гарахгүй нь. Жилийн туршид Нохой жил танд төрөл бүрийн бэлэг барина. Шинэ мэргэжил эзэмшихээр шийдэхэд ч буруудах зүйлгүй. Хайр дурлалын тал дээр бүх зүйл тайван амгалан байна.