Хадгаламжийн хэмжээ өсч, валютын нөөц буурчээ

2174reau20da9o86n4gjolil63Монголбанкнаас наймдугаар сарын инфографик буюу эдийн засгийн тойм мэдээллээ гаргалаа. Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 9.4 хувь, нийслэлд 8.4 хувьтай гарчээ. Харин мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өсч, 8410.1 тэрбум төгрөгт хүрчээ. Улсын гадаад валютын албан нөөц 2.7 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 23 орчим хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.29 хувиар буурчээ. Харин хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 29 орчим хувиар нэмэгдэж, 5368.5 тэрбум төгрөг болсон байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 4.8 хувьтай гарчээ. Банкуудын гадаад цэвэр актив нь өмнөх сараас 130.6 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 829.6 тэрбум төгрөгөөр буюу 27 орчим хувиар буурч, 2273.1 тэрбум төгрөг болжээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …