Xmas tree catches fire on New Year’s night in Yuzhno-Sakhalinsk

Оросын Сахалинскт гацуур мод шатжээ

ОХУ-ын Сахалинскт арлын шинэ жилийн баярын ёслолын үеэр гацуур мод шатсан явдал гарчээ.

Баярын үеэр хэдэн 1,000 хүн Лениний талбайд шинэ оноо угтахаар цуглаад байсан ажээ. Үзэхээр сонирхож ирсэн гацуур мод нь шатахыг харсан хүмүүс балмагдаж зогсох үеэр хөгжимчид хөгжмийн аялгуугаа үргэлжлүүлэн тогложээ.

Шинэ жилийн өдөр Сахалинскт гадаа хасах зургаан хэм байсан. Мод шатаад дуусахад төмөр суурь нь л үлдсэн байна. Гал сөнөөгчид ирэх үед мод аль хэдийн шатсан байсан аж. Мод шатсаны дараа хар утаа хэсэг дээш суунагласан. The Siberian Times-ын мэдээлснээр нэг ч хүн шархтаагүй.

Одоогоор цагдаагийнхан гал гарсан шалтгааныг олохоор ажиллаж байна.




Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …