Эрчим хүчний нүүрсний 50-иас багагүй хувийг “Тавантолгой” цахилгаан станцд нийлүүлнэ

uul uurhaaiiii“Тавантолгой” цахилгаан станц” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталжээ.

Тус төслийн нэгжийн захирал М.Энхсайхан зөвлөлийн хурлын эхэнд ерөнхий явц, баримтлах зарчим, санхүүжилтийн тухай мэдээлэл хийжээ. ТЭЗҮ-ийг хэлэлцэх үеэр  Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, зөвлөх инженер Н.Мягмарсүрэн гол хэрэглэгч “Оюу Толгой”-н уурхайн цахилгаан хэрэглээний горимын мэдээллийг нарийн тооцоолж ажиллах хэрэгтэй гэсэн байна.

Харин Диспетчерийн үндэсний төвийн дэд захирал Б.Балжинням нүүрс холих технологи сонгохдоо анхаарахыг зөвлөжээ. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мВт-ын xүчин чадал бүхий цахилгаан станц барина. Ингэснээр эрчим хүчний нүүрсний 50-иас багагүй хувийг шинээр барих цахилгаан станцад нийлүүлэх юм.

эх сурвалж: Ийгл.мн

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …