“Пёончан 2018” Өвлийн Олимпийн видео танилцуулга цацагдлаа

Ирэх 2-р сарын 9-ний өдөр Өмнөд Солонгосын Пёончан хотноо “Пёончан 2018” Өвлийн Олимп болно. Одоогоор тасалбарын ихэнх хувь нь зарагдаад байгааг Олимпийг зохион байгуулах хорооноос зарласан.

Тодруулбал өнгөрсөн сарын сүүлээр 1.07 сая тасалбараас 655,500-г дотоодын болон гадаадын үзэгчид аль хэдийн худалдаж аваад байна. Пара Олимпийн хувьд 37 хувь буюу 220,000 тасалбараас 81,000 ширхэгийг зарсан ажээ гэж мэдэгдсэн.

Олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Ли Хи Бьёом “Бид үзэгчдэд хамгийн шилдэг Өвлийн Олимпийг үзүүлэхийг зорьж байгаа тул тасалбарыг өргөнөөр худалдан авахыг уриалж байна” гэсэн.

“Пёончан 2018” Өвлийн Олимп дэлхийн энх тайвныг бэлгэдэж “Гэрэл бол” уриан дор зохион байгуулагдах бөгөөд олимпийн албан ёсны видео цацагдлаа.




Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …