МАН-ын Шинэчлэлийн хорооныхон13 аймагт ажиллаад иржээ

sumbeeМАН-ыг шинэчлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх, олон ургальч үзлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан МАН-ын “Шинэчлэлийн хороо” орон нутагт ажиллаж эхлээд байгаа. Тэд намын гишүүн, дэмжигчидтэй уулзах, хөдөө орон нутгийн намын анхан шатны байгууллагын ажил байдалтай танилцах  зорилготой  яваа аж.

Шинэчлэлийн  хорооны Бодлогын зөвлөлийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан баг очсон нутаг бүртээ намын гишүүн дэмжигчид болоод нам бус иргэд, олон нийттэй уулзаж аймаг бүрт  “Шинэчлэлийн өргөө”-гөө барьжээ.

Ардын намын өнөөгийн даргын нутгаас  гараагаа  эхлүүлсэн тэд хойд, баруун, хангай бүсийн нийт 13 аймагт ажиллаад намынхаа анхны дарга С.Данзангийн нутгаас Улаанбаатар хотод ирж  байгаа юм байна.

Шинэчлэгчид нийслэл хотод ажилласны дараагаар зүүн болон говийн аймгуудаар ажиллаж, олон түмний санал хүсэлтийг нэгтгээд намын 27 дугаар их хуралдаа оролцох гэнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …