Уран бүтээл эрхэлдэг арслангийнхан азтай байна

ХОНЬ (3/21-4/19)
Эерэг энергитэй өдөр бөгөөд та бүхэн буруу зүйл хийхгүй. Таны оюун бодлын нэг хэсэг нь тайван байхыг шаардах бол нөгөө хэсэг нь хүчтэй хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Та өөрийн амьдрал дахь хүмүүс, хамтрагчидтайгаа ойлголцох болно. Компьютерийн шинэчилсэн программ дээр дөнгөж ажиллаж сурж байгаа хүмүүс шинэ арга барил гайхалтай сайн байгааг мэдэрнэ. Ажил дээрх харьцаа танд аз жаргалтай байна уу, зөв замаар явж байна уу гэдгийг ойлгоход тусална.

ҮХЭР (4/20-5/20)
Түншлэл, хамтын ажиллагааг онцолж байгаа аж. Хэрвээ хамтрагч тань хэтэрхий их зүйл шаардаад байвал үхрийнхэнд хүндрэлтэй байх ба сайхан харилцааны асуудал дахин босно. Үйл хөдлөлөө анхаарч, биеэ зөв авч явахгүй бол байнга авдаг тэр хариу үйлдлийг үзүүлнэ. Магадгүй эсрэг тэсрэг үзэл бодол, үнэ цэнэтэй байдлаас үүссэн байх тул харилцан ойлголцож, нэг нэгнээ илүү ихээр таньж мэдэх хэрэгтэй. Ингэснээр хамтран ажиллаж чадах ба өөрийн тань үзэл бодол ноёлж биелэх боломжтой.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Та зөн билгийнхээ ачаар аливаа гэрээ хэлцэлд буй хууль бус алдаатай зүйлийг илрүүлж чадна. Өөрийгөө хэт их ажил руу бүү түлх. Нэгэнт л удаан хугацааны турш хүлээсэн юм чинь яагаад дахиад хоёр гуравхан хоног хүлээж болохгүй гэж. Гэхдээ тархиа байнга цэнэглэж байж л ажил хийнэ. Зөвхөн өөртөө зориулж цаг гаргаад үз. Нүүрэндээ инээмсэглэл тодруул. Алжаалаа тайл. Гэр бүлээрээ хамт зураг авахуулж жаргалтай мөчүүдээ үлдээ.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Хэрэв хэн нэгэн таны өдөр тутмын ажлын хуваарь, амьдралын хэв маягийн талаар санаа тавин өөрчлөлт хийх гэж тантай ярилцах гэвэл үл ойшоох хэрэггүй. Зөвлөлдөх нь танд ямар нэг болохгүй байгаа зүйл дээр анхаарлаа хандуулахаас илүү дээр байх болно. Битгий бусад хүмүүсийн саналыг үгүйсгэ, учир нь тэд тантай зүгээр л санал нийлдэггүй байж болох юм. Тэдний саналыг хүлээн ав. Бүгдийг сайнаар зохион байгуулахад тэдний тусламж хэрэг болно. Санхүүгийн тал дээр ойлголт сайтай, ухаалаг байх нь ирээдүйд ашиг өгөх болно. Зөв хөрөнгө оруулалт хийж хувьцаа авах талаар судал.

АРСЛАН (7/23-8/22)
Уран бүтээл эрхэлдэг арслангийнхан азтай байна. Хэрвээ та жүжиглэх сонирхолтой бол азаа үзэхэд илүүдэхгүй. Та сошиал сүлжээнд идэвхитэй байж, блог хөтөлж, олон нийтийн өмнө гарах хэрэгтэй. Интернетийн орчинд халдлагад өртөхөөс сэргийл. Таны санхүү шаардаж байгаа ч ихийг амласан нөхцөлийг бүү ашигла. Энэ нь таны хамаг хичээл зүтгэлийг юу ч биш болгоно.

ОХИН (8/23-9/22)
Ямар нэг юм зөв биш байна гэсэн мэдрэмж нь танд ажлын хамтрагчаасаа болгоомжлох зөн совин ч байж болох юм. Таны хамтрагчдаас нэг нь таны араар муулж эсвэл танд буруу мэдээлэл өгч байж болох юм. Бусдаас давуу байх гэсэн эрмэлзэл хэтэрснээс эсрэг үр дүн үзүүлэхийг тооцоол. Энэ өдөр магадгүй мөргөлдөөн болон зөрчлөөр дүүрэн байна. Гэвч эерэг бодол нь ямар ч муу зүйлгүй болгож чадна. Эерэг хандлага болон тактикийн хандлага нь маш хурднаар асуудлуудыг цэгцлэх болно. Хэрвээ амжилтын дарамт шахалт эргээд танд стресс болон зовлонг бүтээх юм бол орой гэртээ тав тухтай байдал, амралтын цагийг бүрдүүлэх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадвал мөнгийг тань дэмий урсахаас сэргийлнэ. Хэрэв одоогийн элдэв шинж тэмдэг асуудал үүсгээд байгаа бол айдсаа дарах цаг. Эмчээс зөвлөгөө авах цаг авч таны эрүүл мэнд хэвийн байгаа эсэхийг шалга. Хэрэв ажилчдынхаа цалинг нэмэлгүй удсан бол цагийн хөлс, зарах үнээ нэмэх зоригтой байх хэрэгтэй. Хямралтай ч үйлчлүүлэгчид чинь таны шийдвэрийг зөвөөр хүлээн авах бололтой.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хуучин нөхдүүд, танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Ирээдүйнхээ тухай бүү бод. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр. Олон хүнд та үгүйлэгдэх болно. Ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдсэнээр хэдэн жилийн туршид яригдсан таны карьер өсөх асуудал тодорхойлогдоно. Иймээс хэрэггүй ажилд цагийг бүү дэмий үр. Хилэнцийн ордны эцэг эхчүүд хүүхдээ асарч халамжлах хэрэгтэй.

НУМ (11/22-12/21)
Та өнөөдөр бусдыг оюун санаа, яриагаараа татаж тэднийг хөгжөөж чадна. Хөршүүдийн хооронд үүссэн аливаа хов жив үнэхээр сонирхол татах болно. Гэсэн хэдий ч сонссон бүхэндээ нэг их итгэх хэрэггүй. Магадгүй зарим нумынхан хөршүүдийнхээ тухай сонирхолтой дурсамжтай үлдэх нь хөнгөн зугаа болно. Хүрээлэн буй орчны асуудлын талаар орон нутгийнхаа түүхийг судалж эхлэхийг ч сонирхож магадгүй. Харилцаандаа идэвхтэй байж бусад хүмүүстэй холбоо харилцаа тогтоо.

МАТАР (12/22-1/19)
Нийцтэй, дундаж өдөр болно гэж бүү найд. Хэдий тийм боловч таны од эрхэс хөдлөх үйлдлийг хамгийн зөв алхам гэж дэмжинэ. Найзуудын дунд зарим нэг сөргөлдөөн үүсэх эсвэл гэр бүлийн зөрүүд нэгэнтэй хүч гарган тэмцэнэ. Аливаа асуудалтай, уур нь оволзсон бухимдсан хүнтэй шууд нүүр тулах, өөрийн бодол санааг илэрхийлэхдээ болгоомжтой бай. Таны төлөвлөж байгаагаас эсрэгээр болж, хатуу ширүүн үгнүүд нь сэтгэлийн түгшүүр болон нийцгүй байдлыг үүсгэнэ.

ХУМХ (1/20-2/18)
Сэтгэл санааны болон санхүүгийн хувьд хэд хэдэн бэрхшээлтэй тулгарна. Зарим хумхийн хувьд гэнэтийн олз эсвэл санхүүгийн боломжууд орж ирнэ. Уян хатан, зохион байгуулалттай байх нь ямар ч сорилтуудтай тулгарсан ч даван гарах сайн арга зам байна. Чухал хэрэгцээт зүйлсээс бусдаар ямар нэг юм худалдаж авахаас зайлсхий. Гэнэтийн зардал гарч ирж, тооцсон төсөвт нөлөөлнө. Томилолтоор явах юмуу илүү цагийн ажил хийж санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж хай.

ЗАГАС (2/19-3/20)
Төвөгтэй асуудлыг тал бүрээс нь хар. Шийдэхэд тийм ч хэцүү биш байх болно. Хэн нэгнээс тусламж гуйхаас бүү ай. Ойрхон байгаа хэн ч гэсэн тусламжийн гараа сунгахад бэлэн байх болно. Та нарын зарим нь хандив цуглуулах, хурал цуглаан зохион байгуулах ажилтай байж магадгүй. Зарим загасынханы хувьд амар амгалан байх нь өнөөдөр чухал ач холбогдолтой байна. Бусдын хэлэх үгийг анхааралтай хүлээн ав.


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …