Өөрийнхөө  амжилтанд хүрэх замд нөлөөлөх цорын ганц хүн нь та өөрөө /сургамжит өгүүллэг/

Нэгэн өглөө ажилтнууд ажил дээрээ иртэл, хаалган дээр нэгэн зарлал тавьсан байлаа. Зарлалд: “Өчигдөр таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Хэрвээ та түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохыг хүсвэл байгууллагын спорт танхимд ирээрэй!” гэжээ.
Эхэндээ ажилчид өөрсдийнх нь хамт ажиллаж байсан нэгэн нь нас барлаа гэж тун их уй гашууд автав. Удалгүй тэд хамт олон хамт олон компанийн ажлыг хойш нь татаж байсан тэр хүн чухам хэн байж болох талаар санал солилцжээ. Спортын танхимд маш олон хүн байсан тул хамгаалалтын ажилтнууд ирж ёслолын ажиллагааг зохицуулж байлаа. Авсанд дөхөж очсон хүмүүс их айж сандарч байлаа. Хүн бүр дотроо “”Миний амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн байдаг билээ. ? Аз болоход тэр нас барсан байна.” хэмээн бодно. Нэгэн тэвдэж сандарсан ажилтан нөгөө шарилын хайрцаг руу ойртов. Хайрцаг доторхийг үзээд тэр дуугаа гэнэт хураалаа. Хажууханд нь гарч зогсоод ямар нэгэн хүч сүнсийг нь зайлуулан авч одсон мэт тэр гүн бодолд автав.
Сонирхолтой нь авсан дотор толь тавьсан байжээ. Доторхийг нь харсан хүн бүр өөрийгөө олж харна. Толины хажууд: “Таны өсөн дэвжихийг боомилж, хязгаарлаж чадах ганцхан хүч байдаг. Энэ бол Та өөрөө шүү дээ!” гэсэн бичиг тавьсан байлаа.
Сургамж:
– Өөрийнхөө амьдралыг өөрчилж хувиргаж чадах цорын ганц хүн нь та өөрөө юм.
– Өөрийнхөө аз жаргал, ухаарал, амжилтанд хүрэх замд нөлөөлөх цорын ганц хүн нь та өөрөө юм.
– Таны эзэн дарга, дайсан чинь алга болох аль эсвэл өөрчлөгдөхөд та өөрчлөгдөхгүй.
– Найз нөхөд чинь өөрчлөгдөхөөр таны амьдралд том өөрчлөлт гарахгүй.
– Эх орон баян тансаг болсон ч, мөн компани чинь амжилтанд хүрч, таны ажлын нөхцөлийг сайжруулсан ч та хичээхгүй бол хөгжихгүй.
– Таны амьдрал зөвхөн та өөрийгөө өөрчилсөн үед л өөрчлөгддөг.
– Бэрхшээл боломжгүй даваа, алдаанаас хэзээ ч битгий айж, зайлсхийж бай.
– Өөрийнхөө бодит байдлыг шударгаар дүгнэж, өөрчлөн, өөрийгөө жинхэнэ ёсоор ялагч болгоорой!

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …