Харумафүжид 500 мянган иений торгууль оногдуулжээ


Нутаг нэгт монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжид  Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган иений  торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь өнөөгийн ханшаар 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм.Харумафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр шийдвэрээ гаргажээ.

Харумафүжи өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29 ны өдөр  өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн талаараа  хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн юм. Тэрбээр  хэвлэлийн бага хурал үеэрээ” Таканоива дүүдээ хандаж хэлэхэд Сумо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг ухамсарлаж яваарай. Би 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Түүнээс хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулах гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ асуудалаас болж багшийнхаа нулимсыг үзэж, итгэлийг нь дааж чадаагүйдээ маш их харамсаж байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно”  гэдгээ хэлсэн юм.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …