Б.Мандахбилэг: “Хар жагсаалт”-д удах тусам манай өрсөлдөх чадвар муудна


Европын холбооны төв Брюссель хотод болсон Европын холбооны Сангийн сайд нарын хурлаас манай улсыг ‘Татварын мэдээлэл нь ил moд биш, татвараас зайлсхийх боломж олгодог” гэсэн шалтгаанаар “Хар жагсаалт”-д оруулаад байгаа. Энэ үйл явдал яг сарын өмнө болсон. Тухайн үед Засгийн газар яаралтай хуралдаж, “Хар жагсаалт”-аас аль болох хурдан гарах арга замуудыг тодорхойлж, холбогдох яамдуудад үүрэг, чиглэл өгсөн юм. Гадаад харилцааны яаманд “Хар жагсаалт”-аас гарах асуудлыг хариуцахаар томилогдсон Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэгтэй ярилцлаа.

-Манай улс яагаад Европын холбооны “Хар жагсаалт”-д орох болов. “Хар жагсаалт” ер нь хэзээ бий болсон юм бэ?

-Европын холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) санаачилсан “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг хөтөлбөрт тус тус нэгдэх, зарим олон талт хэлэлцээрт нэгдэн орох, банк санхүүгийн байгууллагын харилцагчдын мэдээллийг зөвхөн татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг ажлуудыг 2019 оныг дуустал хийх үүргийг Монгол Улс хүлээх учиртай байсан юм.

Гэвч манай Сангийн яамнаас үүнд нь “Арай бэлэн биш байна” гэсэн утгатай хариулт явуулсан юм. Европын холбооны зүгээс манай орныг татварын асуудлаар “Хамтран ажиллах хүсэл, эрмэлзэл дутуу байна” гэж үзээд “Хар жагсаалт”-д оруулчихсан байна билээ. Өнөөдөр бид энэ “Хар жагсаалт”-аас зайлшгүй гарах хэрэгтэй байна.

Ер нь “Хар жагсаалт” гэдэг зүйлийг Европын холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) яагаад санаачилсан бэ гэдгийг тайлбарлахад, Европын холбооны орнуудын томоохон компаниуд үйлдвэрлэл үйлчилгээгээ нутагтаа явуулчхаад, татвараас зугтаж, орлогоо өөр газарт бүртгүүлчхээд байсан юм.

Тиймээс Европын холбооноос татвараа бүрэн бүрдүүлэхийн тулд дэлхийн улс орнуудтай банк, татварын салбарт хамтран ажиллаж, мэдээлэл солилцох тогтолцоо руу орох хүсэлтэй байгаа юм. Энэ санаачилга нь 2009 оноос хойш үндсэндээ эхэлсэн байдаг. Тэгээд энэ шаардлагуудыг хангахыг хүсэж гадаадын улс орнууд руу сүүлийн жилүүдэд идэвхтэй хандсан байдаг.

-Ер нь Европын холбооны шугамаар манайд хэр хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг вэ?

-Европын холбооны орнуудаас сүүлийн 20 гаруй жилд Монголд хийсэн хөрөнгө оруулалт нь статистик мэдээгээр 5.8 тэрбум ам.доллар гэдэг ч 80 гаруй хувь нь “Рио Тинто”-гийн “Оюутолгой’’-д хийгдсэн хөрөнгө оруулалт юм. Дараагийн арав гаруй хувийн хөрөнгө оруулалт нь Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны шугамаар олгосон зээл. Үлдсэн 800 сая ам. долларын хөрөнгө оруулалт нь Европын холбооны 28 орноос 20 гаруй жилийн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт байдаг.

Тэгэхээр Европын холбооны аж, ахуйн нэгжүүд татвараас зугтаж, Монголд ирж орлогоо нуун дарагдуулсан гэж хэлэхэд үнийн дүн нь өчүүхэн байгаад байна даа. Түүнээс гадна энэ “Хар жагсаалт” хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Европын холбооны хоорондын “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн 38 дугаар зүйлийн үзэл санаатай нийцэхгүй байгаа юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …