Амралтын зоог: Бүтэн шарсан тахиа

whole-chicken-resizedОрц:

– Бүтэн тахиа

– 2 цайны халбага давс

– 1/2 цайны халбага нунтаг хар перц 1      нимбэг

– 8 хумс сармис

–  3 шинэ роземэри амтлагч

– 1/2 кг орчим төмс

– 4 хоолны халбага цөцгийн тос

 Хийх арга: 

1. Шарах шүүгээг 200 С орчим халаана. Бүтэн тахианы дотор эрхтэн болон хүзүүг авна. Тахианы дотор эрхтэнг өөр хоолонд хэрэглэж болно. Тахиагаа 1 цайны халбага давс, 1/4 цайны халбага перецеер бүрж амтална. Сармисыг жижиг хэрчиж бэлдэнэ. Нимбэг, сармис, роземэриг дотор нь хийнэ. Тахиагаа шарах шүүгээнд хийх зориулалтын сав эсвэл хавтгай листэн дээр тавьна. Төмсөө тахианы хажууд тавина. Ингээд төмс, тахиагаа үлдсэн амтлагч болох давс, хар перецээр бүрнэ. Дараа хайлуулсан цөцгийн тосоор тахиа болон төмсөө бүрнэ.

Ингээд 1 цаг 30 минут орчим шарах буюу түүхий биш болтол шарна. Илүүдэл хайлсан тосыг авна. Ингээд бага зэрэг хөргөөд таваглан тавьж, бусад амтлагчаар чимэглэнэ. Тахиаг хэсэглэхдээ 8 хувааж хэрэглэнэ.

Нэмэлт:  Дотор эрхтэн болон хүзүүг ус нэмж, давс, перец, сонгино, лууван зэрэг амтлагч нэмж шөл эсвэл зутан шөл хийж болно.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …