Африкийн Сахарын цөлд цас оржээ

Энэ сарын 7-нд Африкийн Алжирын хойд нутгийн Айн Сефрагын хотын ойролцоо байх сахарын цөлд 41 см зузаан цас орсон талаар Алжирын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллээ. Сахарын цөлд орсон энэхүү цас нь сүүлийн 37 жилийн хугацаанд орсон дөрөв дэх цасаар бүртгэгджээ. Өглөө эртхэн орсон цас үдээс хойш таван цаг гэхэд хайлж эхэлсэн байна. Цасны гэрэл зургийг гэрэл хальснаа буулгасан зурагчин Карим Бучеттата “Өглөө цас орсон гэж ярьжээ.

Айн Сефрагын хотод агаарын температур цельсийн 37 градус, өвөл нь 0 градусын хэмтэй байдаг аж. Тус хот нь далайн түвшнээс дээш 999 м өндөрт оршдог. Харин нэгдүгээр сард агаарын температур цельсийн 6-12 градус дулаан байдаг гэнэ.


 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …