УУХҮЯ:Улсын хэмжээнд 115 мянган тонн шатахууны нөөцтэй байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ.

УУХҮЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн “Өнөөдрийн хувьд шатахууны хангамж хэвийн түвшинд байна. Улсын хэмжээнд 115 мянган тонн үлдэгдэл нөөцтэй байна.

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудал байхгүй. Үнийн хувьд ААН-үүд алдагдал хүлээж эхэлсэн талаараа холбогдох байгууллагуудад 12 дугаар сарын 14-нөөс мэдэгдэж эхэлсэн. Үнийн зөвлөл үүнийг хэлэлцээд ААН-үүдийн мэдэгдлийг хэр үнэн бодитойг шалган нягтлах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан байгаа.Импортлогчдын зүгээс 3-4 сарын хугацаанд алдагдал руу орсон, 300 хүртэлх төгрөгийн алдагдалтай үнээр зарж байна гэдэг асуудлыг тавьсан. Энэ асуудлыг нягтлан тогтооно.Үнийг тогтвортой байлгахын тулд ямар хувилбар байж болох вэ гэдэг саналыг боловсруулна” гэсэн юм. Харин УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Өнгөрсөн оны 7 дугаар сараас шатахууны үнэ  дэлхийн зах зээлийн үнэ өсөөд байна. Цаашид ч өсөх төлөв ажиглагдаж байгаа.Нэгдүгээр сарын 9-нд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл байгуулагдаж, ААН-үүдийн тавьсан асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг боловсруулахаар ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …