12 ордны эрүүл мэндийн зурхай


Хонь
Энэ ордонд төрөгсдийн толгой өвдөх хандлага их. Хэт ачаалалтай ажиллахаас сэргийл. Ангина, шүд хорхойтохоос сэргийл. Сэтгэл санаагаар амархан унадаг тул байнга сэтгэлийн шаналгаатай явдаг. Тэд сайтар амарч, мэдрэлийн ядаргаанаас сэргийлэх хэрэгтэй.
Эмчилгээ: С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, мэдрэлийн системээ байнга хяналтад байлга. Хэт шорвог, хүчиллэг хоол хүнснээс татгалз. өтгөн кофе, цай бага ууж бай. Хоолны дэглэм баримтал. Сүүн бүтээгдэхүүн болон, загасан бүтээгдэхүүн хэрэглэ.

Үхэр
Төрөлхийн махруу, хэт ажилсаг тул хэвтэрт орох хүртлээ гүрийсээр л байдаг. Тэд хэтэрхий их ажиллаж, зугаалж цэнгээд амралтаа зохицуулж чаддаггүйгээс нэг өвдвөл сэхэл авахдаа удаан. Гепатит, тархи, аллерги, ханиад тусамтгай.
Эмчилгээ: ажил амралтаа зохицуулж, А витамин хэрэглэж бай. Мөн архи, тамхинаас холуур яв. Биеийн тамир, дасгал сургуулилтаар хичээллэвэл үр дүнтэй. Элдэв янзын эм хэрэглэхийг аль болох тэвчсэн нь дээр.

Ихэр
Энэ ордныхон саа өвчин, уушгины сүрьеэ, амьсгалын замын өвчнөөр өвчлөмтгий. Тэдний ихэнх нь хоол хүнс, эм бэлдмэлээс харшил авч, салхинд цохиулахдаа амархан. Мөн толгойн өвчнөөс байнга сэргийлж байх хэрэгтэй.
Эмчилгээ: хоол хүнсэндээ мах голдуу хэрэглэж, гэр орон, ажлын өрөөгөө байнга цэвэр байлгах хэрэгтэй. Мөн цэвэр агаар хамгаас чухал.

Мэлхий
Эмзэг газрууд нь элэг, шээсний сүв, гэдэс. Цус багадалт, өтгөн хатахаас сэргийл. Архи дарс, усан эмнээс хол бай. Эмэгтэйчүүд нь үр хөндүүлж болохгүй. Хоолны дэглэм барьж, саунд сууж бай.
Эмчилгээ: амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал. Хоол хүнсэндээ илчлэг, тэжээллэг зүйлс хэрэглэж бай.

Арслан
Цоо эрүүл биетэй. Гайхалтай амьдрах чадвартай, үүгээрээ ч бахархдаг. Эмзэг эрхтнүүд нь зүрх, нуруу, тархи. Өвчин тусвал богино хугацаанд эдгэрдэг, хүнд тусаад байдаггүй. Харин маш өндөр халуурдаг. Бага зэргийн, хөнгөн шарх сорви, бэртэл гэмтэл авахдаа амархан ч бас эдгэхдээ хурдан.
Эмчилгээ: Өвсөн цай, сармис тэдэнд хамгийн сайн тохирдог. Витаминлаг хүнс ахиу хэрэглэж байх хэрэгтэй. Мөн сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байвал биеийн дархлаагаа цаашид сайн хэвээр нь хадгалж чадна.

Охин
Тэд өөрсдийгөө байгалийн бүтээгдэхүүн гэж огтхон ч боддоггүй. Тэдэнд хүчтэй энерги, дархлаа байхгүй гэдгээ төдийлөн анзаардаггүй. Амархан ядардаг тул байнга өвчтэй мэт харагдаж байдаг. Тэдний нэг сайн тал нь өвчлөлөө ямар нэг зүйл, хэн нэгэн хүнд тохдоггүй.
Эмчилгээ: хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэж, эрүүл мэнддээ сайтар анхаарч байхад гэмгүй. Гадаад өнгө болон биеийн дархлаандаа анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Жинлүүр
Энэ ордныхон өөртөө итгэлтэй, тав тухтай орчинд дуртай. Иймд сэтгэл хангалуун байж байж эрүүл байдаг. Жинлүүрийнхэн архи дарс, цууны хүчил зэргийг хянуур хэрэглэх хэрэгтэй. Цусны эргэлт, гэдэсний хямралд өртөмтгий. Эдгээр өвчнөөс сэргийлж байх хэрэгтэй.
Эмчилгээ: спортоор хичээллэж, сард нэгээс хоёр удаа иллэг хийлгэж байвал сайн. Мөн химийн эмчилгээ хийлгэх нь чухал.

Хилэнц
Хилэнцийнхэн бараг өвчилдөггүй. Нэг өвдвөл маш хүнд өвддөг. Энэ ордныхны хамар, хоолой, хүзүү, хөл өвдөх нь элбэг. Иймд дээрх эрхтнээ анхаарч байвал зохино. Галын аюул өртөж болзошгүй. Мөн зүрхний өвчнөөс сэргийлж, аль болох уурлахгүй тайван байхыг хичээ.
Эмчилгээ: байгалийн сайханд зугаалж, сэтгэл амар тайван орчинд амар.

Нум
Биеийн эрүүл мэнддээ сайтар анхаараагүйгээс нэлээд хожуу хүндхэн байдалд ордог. Мөн ухаан алдах, айж цочих зэрэг үзэгдлүүд байнга илэрч болзошгүй. Аваар ослоос ямагт сэргийлж бай. Энэ ордныхон ясны өвчнөөр өвдөх тохиолдол их тул эдний дунд зургаан хуруутай болон илүү яс ургасан хүмүүс цөөнгүй тохиолдоно.
Эмчилгээ: хоол хүнсэндээ аль болох сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөж байна. Мөн байгалийн гаралтай хүнс эрүүл байхад чинь тусална.

Матар
Матрынхны гадаад төрх зууван, гурвалжиндуу, гялалзсан нүдтэй, байнга сайхан харагддаг. Цусны шинжилгээ өгч байх шаардлагатай. Мөн энэ ордныхон шүдний өвчин болон хамар хоолойн өвчнөөр ихэвчлэн өвчилдөг. Эмзэг эрхтнүүд нь арьс, ходоод.
Эмчилгээ: хөнгөн чанарын хоол хүнс хэрэглэж, цэвэрт агаарт гарч байх хэрэгтэй. Мөн хэт ачаалалтай ажилласнаас ядаргаанд орж, улмаар хүндээр өвчилж болзошгүй тул ядрахаас сэргийл.

Хумх
Энэ ордныхон эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ихэвчлэн өвдөг, яс, арьс, булчин өвчлөмтгий тул анхаар. Үргэлж кальцийн дутагдалд орж байдаг тул шүдний чулуужих өвчинд өртөж болзошгүйг анхаар.
Эмчилгээ: хоолны дэглэм баримталж, аль болох давс багатай хүнс хэрэглэж, унтахдаа дулаахан цэвэрхэн хувцас өмсөж, байнга иллэг массаж хийж, сайтар унтаж амарч байх хэрэгтэй.

Загас
Энэ ордныхонд эрүүл мэнд хамгаас чухал. Ханиад томуу туссанаа юман чинээ бодолгүй явсаар хүндрүүлчихдэг. Тэд хоол хүнсэндээ тансаг хэрэглээг голчилдог ч эдэнд цагаан хоол хамгийн тохиромжтой нь юм. Тавхайн өвчин, мэнгэтэхээс сэргийлж байхаас гадна сэтгэл санааны гүн хямралд орохоос болгоомжил.
Эмчилгээ: биеийн тамирийн дасгал хийж, байнга далай юм уу, уул устай, сайхан байгальтай зусланд амарч байх хэрэгтэй. Хөл эвэршихээс сэргийл.

 

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …