Ичиг ичиг…
Татвар нэмэгдүүлэхэд хүргэсэн гол эздүүд бол өчигдрийн эрх баригчид өнөөдрийн сөрөг хүчин АН-ынхан гэдгийг иргэд мартаагүй. Эрх барьж байх хугацаандаа ямар ч тооцоо судалгаагүй Чингис бонд, Дим сам бонд гэх зэрэг асар их хэмжээний өр зээлээр Монгол улсыг ороож хаячихаад одоо юу ч болоогүй юм шиг гэмгүй царай гарган татвар бууруул гэж шаардах бичиг өгч сууна. Тэднийг эрх барьж байх үед Монгол улсад урд өмнө байгаагүй их хэмжээний валют өр зээл хэлбэрээр орж ирсэн байдаг ч эсрэгээрээ ядуурал эрс өсөж өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд орсон юм. Тэр их мөнгө хаашаа орсон бэ гэдэг асуудлыг өнөөдрийн эрх баригчид шалгаж нягтлан хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна.
Шантааж…
Ард түмнийг өч төчнөөн өр ширэнд ороож хаячхаад ханаж цадахгүй дээрээс нь ард түмний баялгийг хэрхэн зувчуулах гэж байсан нь ил болсон. Тэд УИХ-ын сонгуулийн өмнө Эрдэнэт үйлдвэрийг нүднээс далд хууль зөрчин хуйвалдан авсан нь баригдсан юм. Харин саяхан У.Хүрэлсүхийн засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг буцаан авч иргэд олон нийтэд хувьцааг нь эзэмшүүлэхээр боллоо. Эрдэнэтийг алдсан АН-ынхан энэ удаад засгаар оролдохгүй бол тэр чигтээ алдана гэдгийг тооцоолжээ. Тиймээс одоо засгийг бужигнуулах гэж МАН руу гаднаас чулуу нүүлгэж эхэллээ. Өөрөөр хэлбэл М.Энхболд дараагийн ерөнхий сайд болох тохироог хийж эхэлжээ гэх тэс хөндлөн мессежийг зохион байгуулалтайгаар тарааж эхэлсэн байна. Үүнээс гадна засгийг огцруулна гэж сүрдүүлж байгаад тойрог тойрогтоо тендер аваад салах тооцоог хийжээ.
Үргэлжлэл бий…