Архангайчууд “Тул” загас хамгаалах аян өрнүүлж байна

taimen_head Архангай аймгийн Тариат сумын иргэд “Монгол тул” нөхөрлөл байгуулж, тул загасыг хамгаалах аян өрнүүлж эхэлжээ.

Аяны хүрхээнд Тариат сумын Мөрөн багийн нутагт урсах Чулуут голын дагуух Баянбулаг хэмээх газраас Равдангийн булаг хүртэлх есөн километр газрыг иргэд хамгаалалтдаа авсан байна. Мөн голын тус хэсэгт байдаг 10 орчим тулыг хамгаалж байгаа ажээ.
Сонирхуулахад, тул загас нэг удаа 20-50 мянган түрс шахдгийн хоёроос гурван хувь л голд өсч, тул загас болдог гэнэ.

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …