Энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал болж “тулгамдаад буй асуудал, түүнээс гарах гарц, цаашид хэрэгжүүлэх ажил болон ирэх дөрвөн жилийн турш зохиолчдыг толгойлон явах удирдлагууд”-аа сонголоо.
Дөрвөн жил тутамд болдог их хурлаар МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгч, зохиолч Ц.Буянзаяа хаалааг нь авчээ.
Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлыг томилох юм байна. Тэгэхээр өдгөө МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажилллаж буй яруу найрагч Г.Мөнхцэцэг огцрох тодорхой юм. Учир нь Г.Мөнхцэцэг тус ажлаа сайн дураараа хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа тухай мэдээлэл гараад байна.
Дашрамд сонирхуулахад, МЗЭ-ийн ээлжит их хурлыг зохион байгуулахад нийт 83 сая төгрөгийн төсөв гаргасан гэнэ. Гэвч 570 гаруйхан зохиолчид ирсэн энэ хурлын үдийн цайг үнэгүй өгөөгүй бөгөөд зохиолчдыг өөрсдөө өдрийн хоол ундаа авч идээ гэсэн аж. 83 сая төгрөгөөр зохион байгуулчихаад хэдхэн хүнд хоол өгчихөж чадаагүйд нь сэтгэл дундуур байсан тухай жиг жуг хийж байна. Учир нь хоёр өдөр хуралдсан тус хурал ихэд ширүүн болсон бөгөөд шөнө дөл хүртэл үргэлжилсэн ажээ.
Г.Сонор ugluu.mn