“Тоска” дуурьт  Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцлоно 


Буриадын дуурь бүжгийн үндэсний театрт энэ сарын 18-нд болох “Тоска” дуурийн гол дүрд Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар, Ө.Уянга нар гоцлохоор болжээ. МУГЖ Ө.Уянга Буриадын театрт 2015 онд тавьсан “Тоска” дуурьт дуулж байсан бөгөөд ОХУ-ын урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авч байжээ.

Гурван бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтдаг Ж.Пуччинигийн алдарт уянгын ариг багтаасан бүтээл юм.

Уг дуурийн үзэсгэлэнт Тоскагийн дүрд МУГЖ Ө.Уянга, Каварадоссийн дүрд ОХУ-ын Буриад улсын жүжигчин Михаил Пигоров, Скарпиагийн дүрд МУГЖ, Г.Ариунбаатар нар тоглох аж.

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …