“МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн зочноор Р.Амаржаргал оролцов 

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужин телевизийн салбарт шинэ төслөөр эргэн ирсэн билээ.

Тэрээр “Монгол кино пикчерс”, “Монголын шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэг”-тэй хамтран “МонГал Товчоон” портрэментари төслийн “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийнхээ эхний дугаарыг өнгөрсөн оны зургадугаар сард үзэгчдийн хүртээл болгосон.

“МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн эхний дугаарын зочноор Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хоёр дахь дугаарын зочноор Кёкүшюзан Д. Батбаяр оролцсон юм.

Тэгвэл гурав дахь дугаарын зочноор Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдийн засагч Р.Амаржаргал уригдан оролцжээ.

Уншигч та бүхэн “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн гурав дахь дугаарыг үзэхийг хүсвэл доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.


Санал болгох мэдээ

“Халуун бороо” киноны дууг МУГЖ Х.Лхагвасүрэн, реппер Desant нар хамтран дуулжээ

“Милл” кино компани ээлжит уран бүтээлээ “Халуун бороо” нэртэйгээр үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод буй. Энэ …