ТЕГ-ын Ч.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

images (1) Татварын Ерөнхий Газрын Хяналт Шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 17 тэрбум төгрөгийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Гансүх, А.Ундрах, Т.Сарантуяа нар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгчдийн мэдээллэж буйгаар Ч.Гансүхийг улсаас шамшигдуулсан гэх 17 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдуулан  шалгаж байх хугацаандаа Төв аймаг болон Зүүн хараагийн хорих ангид саатуулж, улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байнга. Түүнийг ийнхүү гурван хорих анги дамжуулсан нь хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэл тул өмгөөлөгчид нь ХЭҮК-д хандсан байгаа аж. Учир нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “сэжигтнийг өөрийнх нь оршин суугаа газартай ойр хорих ангид саатуулах ёстой” хэмээн заасан байдаг юм байна.

Мөн  Ч.Гансүхийн 17 тэрбум төгрөг болон нууц амрагийнхаа дансанд байршуулсан таван тэрбум төгрөг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй байгаа аж. Тиймээс Чингэлтэй дүүргийн шүүхээс эл хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Мөн ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн өмгөөлөгчдийн хэлж байгаагаар түүнийг одоо тодорхой мөнгөний асуудлаар шалгаж байгаа бөгөөд хоёр хүүхдэд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Л.Бадрах

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …