Лувр музей нь Францын Парис хотод байрладаг, хотын түүхэн бахархалт газруудын нэг юм. Луврын музей нь хамгийн олон жуулчид зочилсон музей бөгөөд 2012 онд нийт 9.7 сая хүн зочилж байжээ. 1793 онд ниит 537 зураг дэлгэн нээгджээ. Өдгөө балар эртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй үзмэрийн 380,000 эд зүйл хадгалагддаг. Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийн бүтээл, эртний судлалын олдворууд байна. Өдөртөө 15,000, жилдээ 8,500,000 үзэгчтэй байдгаас 65% нь гадаадын жуулчид байдаг ажээ.
Лувр Парис хотын нүүр царай болсон гайхалтай барилга байгууламжуудын нэг юм. Лувр гэдэг нь “Чонын ой” (Luparia, Louverie) гэсэн үг бөгөөд энд Францын хаадуудын ангийн шилтгээн байрладаг байжээ. Тавдугаар Карл Парисыг хотын дүр төрхөнд оруулж тэндээ өөртөө зориулан хуучин ордны өмнө талд дахин шилтгээн бариулсан байна. “Франциск I”-ын үед тэр хуучин шилтгээнийг буулгах зарлиг буулгаж оронд нь 1541 онд шинэ өргөн том ордон бариулсан нь өдгөөгийн Луврын музей болжээ.
Шинэ ордны барилгын ажил архитектор Лескогийн удирдлаган доор баригджээ. Их барилгын ажил завсарлагаатайгаар 1857 он хүртэл хэдэн арван жил үргэлжилсэн юм. Архитектрч Лескогийн дараагаар Луврын барилгын үргэлжлэл дээр IV Генрихийн үед Б.Андруе дю Серсо, XIII Людовикийн үед Лемерсье, XIV Людовикийн үед Лево, Наполеонийн үед Персье болон Фонтен, хамгийн сүүлд III Наполеоны үед архитектор Висконти болон Лефюель нар ажиллажээ.
Харин хожмоо 1981 онд Францын ерөнхийлөгч Франсуа Миттераны шийдвэрээр Луврыг шинэчлэн засварлах ажил эхэлсэн байна. Энэ үед музейн эртний хэсгүүдийг нь сэргээн засварлаж, Наполеоны ордны өмнө шинэ хуучин Луврыг холбосон алдарт шилэн пирамидийг барьсан бөгөөд пирамидын зохиогч нь хятад гаралтай америк архитектор Йох Минг Пи байлаа.
Ийнхүү удаан хугацаанд үргэлжилсэн засварын дараа Луврын хэсэг бүр өөр өөрийн онцлогтой болж чадсан бөгөөд гайхалтай энэ барилга Францад төдийгүй дэлхий дахинаа цорын ганц болж чадсан юм. “Хуучин Лувр”, “Шинэ Лувр” нь хоёр хэсэг бүхий 195 мянган кв. метр талбайтай музейн барилга байгууламжаас бүрдэг.
Өдгөө Луврын музейд XIII зууны сүүлээс XIX зууны дунд хүртэлх европын зураачдын зурсан 6000 гаруй зураг байдаг. Урлагийн бүтээл зураг цуглуулах үйл ажиллагаа нь 1791 оноос эхэлсэн бөгөөд Луврын уран зургийн хаадуудын цуглуулга, язгууртан гэр бүлүүдийн цуглуулгууд музейн эх үндсийг нь тавьсан юм. XIV Людовикын нас барсны дараа 1715 онд Лувр болон Версальд 2500 зурагтай байсан гэдэг.
Харамсалтай нь одоо үед шинэ бүтээлүүд нэмэгдэх нь зогсонги байдалд орсон байна. Энэ нь дэлхийн гайхамшигт музейд тавигдах бүтээл байхгүй байгаа гэсэн үг биш юм. Харин музейн худалдан авах хөрөнгө мөнгөний хязгаарлалтаас болж байгаа ажээ. Жишээ нь 1948 онд Импрессионист зураачдын 107 бүтээл ирснээс зөвхөн 7 зургийг улс нь музейдээ худалдан авч өгчээ. Бусад зургууд нь Луврын хандивын архивын цуглуулга руу орсон байна.
Луврын музейг үзэхээр жил бүр жуулчдын хөл тасардаггүй бөгөөд 2009 онд гэхэд л 8,5 сая хүн үзжээ. Хэрэв та бүхэн дэлхийд гайхагдсан энэхүү музейн талаар сонирхож, онлайнаар тасалбарыг нь захиалахыг хүсвэл энд дарж болох юм. http://www.louvre.fr/llv/commun/home.jsp
Лувр дотор байдаг музейнууд
-Эртний Египеийн музей
-Эртний Ассир, Финик /хамгийн их үнэт цуглуулгатай/-ийн музей
-Этрусс, Грекийн ваар (Кампаны цуглуулга)-ын музей
-Эртний гантиг баримлууд /Венера Милосская, Диана Версальская г.м/
-Дундад зууны, Сэргэн мандалтын үеийн баримал хөшөөнүүд. Б.Челлини Диана Фонтенеблоская, Микеланджелогийн бүтээлүүд г.м байдаг
-Шинэ үеийн барималууд /Пюже, Куазево, Куст, Гудон, Шоде, Рюда/ нарын ажлууд
-Зургууд /Дэлхийн төрөл бүрийн зургийн сургуулиудын 2000 жишээ зургууд багтсан
-Алдарт зураачдын эх бүтээлүүд
-Алт мөнгөн эдлэлүүд
-Эртний хүрэл эдлэл
-Дундад зууны үеийн болон сэргэн мандалтын үеийн урлаг
-Этник музей
-Далайн музей г.м олон музейтэй.