ХОНЬ (3/21-4/19)
Танд дэлхий ертөнцийн талаарх тогтсон үзэл санаа хангалтгүй санагдах бөгөөд амьдралыг илүү гүн гүнзгий мэдэрч, өөр улс орон руу аялж шинэ соёл иргэншилтэй танилцахыг хүснэ. Хэрвээ танд аяллаар явж энэ бүхнийг хийх хангалттай цаг байгаа бол бүү хойшлуул. Ажлынхаа амжилтыг хамт олонтойгоо тэмдэглэх нь хөгжилтэй байх бөгөөд та сэтгэл хангалуун байж чадна. Өөрт хэрэгтэй амин дэм хэрэглэж, сайн амраарай.
ҮХЭР (4/20-5/20)
Бодол уралдуулсан мэтгэлцээний багт нэгдэх сайхан боломж ирнэ. Чадвар сорьсон өдөр. Өөрийн амьдралдаа зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө урагшлах, хүсэл мөрөөдлөө бодит болгон биелүүлэх хэрэгтэй. Бусад хүмүүсээр өөрийн энэ эрч хүчийг үгүй хийлгүүлэх хэрэггүй бас тэднийг ч дагуулах хэрэггүй. Ямар нэгэн санхүүгийн болон бизнесийн асуудал гарвал танил талаа дуудахаас бүү эргэлз. Тэдний тусламж хэрэгтэй байсан баттай сайн хэлэлцээрийг бий болгож чадна. Бүгдийг хүчээр авах гэсэн хүсэл тань мэргэжил нэгт хүнтэй тань таагүй харилцааг бий болгож мэднэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахдаа хамтрагчдынхаа үзэл бодлыг харгалзан үз. Ямар ч салбарт ажилласан гадны түншүүдтэй хамтарвал амжилтад хүрнэ. Хилийн чанадаас танд тусална. Гадаад орнуудаас бизнесийн түнш хай. Тэдний ажлын арга барилаас суралц. Тэгвэл таны бүх төлөвлөгөө амьдралд амжилттай хэрэгжинэ. Зарим хүмүүсийн хувьд чимээгүй, нам гүм орчин таалагдана. Интернетээс сонголтуудыг харах нь өөрийн хайж байгаа зүйлээ олоход нэмэртэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хэрэв та шинэ зүйл туршиж үзэхэд бэлэн байгаа бол энэ нь танд шинэ хүмүүстэй харилцаа тогтоох, амьдралын хэв маягийг дээшлүүлэх хувь хүний чадваруудаас суралцахад туслах болно. Ухарч няцахаасаа илүү, өөрийн байр суурь дээрээ баттай зогс. Гэхдээ ингэхдээ тайван мундаг байдлаа хадгалж байхаа санаарай. Бизнесийн хамтрагч тань дарамтанд байж, төсөөлөөгүй хүч таныг байр сууринд тань байлгаж, хүлээх горимонд гацаах хандлагатай байна. Өрсөлдөгч тань улам дүрэлзэн гарч ирнэ. Аливаа асуудалд бодлогогүйгээр үсрэн орохоосоо илүүтэйгээр бусдыг өөрөөр нь ялахаар том хэмжээний боломжийг хүлээ.
АРСЛАН (7/23-8/22)
Одооноос та илүү нарийн, жижиг сажиг зүйлст анхаарлаа хандуулж эхлэх бололтой. Од гаригсийн харилцан үйл явдал танд амгалан тайван цаг үеийг авчрах болно. Өөрийн амьдралаас хэрэггүй асуудлуудаа гарган хая. Төслийнхөө жижиг хэсгүүд дээр ажиллахдаа таатай байх болно. Сайн эргэцүүлж, тунгаах нь хамгийн зөв арга юм. Таны хувьд өөрчлөлт, шинэчлэлд ихэд дуртай нэгэн тул тайван бай.
ОХИН (8/23-9/22)
Та өнөөдөр ажлын амтыг мэдрэх хэрэгтэй. Гэрсэг байдал танд илүүтэй ажиглагдаж байна. Өндөр настнуудын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрхэвч умартаж болохгүй. Тэд таныг шүүмжилж байгаа нь таны л төлөө гэж хэлж байгаа гэдгийг ойлгоорой. Гэр бүлийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд барьцаа хөрөнгө гаргаж мэдэх юм. Өөрийгөө илүү ихээр ойлгож авснаар ирээдүйд ирэх боломжуудыг алдалгүй өнгөрүүлж чадах болно. Гэхдээ сайтар тооцоолж үзэхгүй бол өөрийгөө сүүлд нь харанхуй нүхэнд унагаах зүйл хийх хэрэггүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Олон нийтийн өмнө үг хэлэх, нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцоход тааламжгүй. Өнөөдөр олон хүнтэй газар таны уур уцаарыг хүргэнэ. Олон хүнтэй газар очих хэрэггүй. Хэрвээ танд өр байгаа бол аль болох хурдан салахыг бод. Та нүүдэл суудал хийх, хилийн чанадыг зорих, шинэ хайр дурлалтай учрах алинд нь ч таны хуучин зуршлууд саадын хана босгож магадгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хувийн амьдралд хүндрэл үүсэх өдөр. Та өөрийн багш, зөвлөгч, сайн санаж явдаг хүнээ олно. Сэтгэл гонсойлгосон цохилт авч дайсагнасан ертөнцөөс зугтаах эсвэл ганцаар байж өөрийгөө аврахыг хичээнэ. Гэвч бүтэшгүй хайрын тухай мөрөөдлүүдээ та орхихгүй. Аливаа маргаанаас зайлсхий. Бүх хүч чадлаараа хайрттайгаа сайн харьцаатай байхыг хичээ. Өнөөдөр таны хувьд чухалд тооцогдож байсан олон ажлууд бүтэж та сэтгэл хангалуун байх болно.
НУМ (11/22-12/21)
Өнөөдрийн үзэж харсан зүйлс таны амьдралыг зарим нэг байдлаар өөрчилнө. Хүсэл зорилгоо дагаад аз жаргалтай байгаа л бол сэтгэлээ баясгаж дүүргэ. Бусдад хүсдэг аз жаргалыг та өөрөө мэдэрч байгаа учир тэд танд өөрийн эрхгүй татагдах болно. Ямар нэг маргаантай асуудалд орооцолдохоос сэргийл. Нэг л буруу үг хүмүүсийг таны эсрэг болгох болно. Хэт их зүйлд анхаарал хандуулснаар таны сэтгэл санаа хямрах болно. Тайван байж, гүнзгий амьсгаа ав. Өмч хөрөнгөтэй тань холбоотой худалдаж авах, зарах гэрээ хэлэлцээрүүд дуусна.
МАТАР (12/22-1/19)
Од гаригс таны ажилд нөлөөлсөн хэвээр байгаа бөгөөд хэрэгтэй гэж үзвэл бусдаас тусламж авч ажил төрлөө үргэлжлүүлэн хий. Таны өөдрөг үзэл, өөртөө итгэлтэй байдал тань эрсдэлийг тооцож, шинэ сорилтыг хүлээж авах чадварыг тань зоригжуулна. Хэрвээ та бизнесийн хамтрагч болон санхүүгийн дэмжлэг хайж байгаа бол өөрийнхөө санаа бодлыг зөв илэрхийлэхийг хичээ. Ингэж чадвал амжилтанд хүрнэ. Шашны хурал цуглаанд очсоноор таны итгэл үнэмшил сэргэх болно.
ХУМХ (1/20-2/18)
Од эрхэсийн хөдөлгөөний нөлөөгөөр өнөөдөр таны бие махбодь болоод сэтгэл санаа тогтворгүй болно. Тиймээс гадагш аялалд явах, хол нүүдэл хийх болон шинэ гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй өдөр. Хэцүү үед найз нөхдөөс тусламж, дэмжлэг хэрэгтэй бөгөөд түүнээс өөрийгөө зоригжуулах эрч хүч, урмыг авах болно. Та гэр бүлийнхэн, хайртай хүмүүстэйгээ илүү их цаг өнгөрөөх нь таатай байх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр болж буй таагүй үйл явдлыг аль болох тайван хүлээж авахыг хичээ. Ямар нэгэн цуу яриа өсөн хов жив болсон ч бүү анхаар. Буруу ойлголцлоос сэргийлэн бусдад өгч байгаа заавраа тодорхой байлга. Харин энэ нь таны таамаглал төдий гэдгийг хүмүүс төсөөлөх ч үгүй учир бүү нэрэлх. Анд нөхдийн харилцаа дэлбээлж, ахан дүүсийн харилцаа улам гүнзгийрнэ. Таны амьдарч байгаа орчин ч мөн ялгаагүй ахицтай урагшлах болно. Хүрээлэн буй орчноо урлаг, хөгжмийн ертөнцтэй холбоорой.