Анна Ушенина Хятадын шатарчин Хөү И Фаньд гурав дахиа ялагдлаа

20844Дэлхиин эмэгтэйчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-28 хооронд Хятадын Тайжөү-д болж байгаа билээ.  Ингээд энэхүү оюуны их мастеруудын өрсөлдөөнд Хятадын залуу шатарчин Хөү И-фань  Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь тэмцээнд Дэлхийн аварга Украины шатарчин Анна Ушенинаг ялж гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэрээр Ушенинаг 4 хожиж, 3 хайнцан, 5.5 : 1.5-ын оноогоор хожиж, тэмцээнээ урьдчилан дуусгасан юм.

Энэ удаагийн тэмцээнд хоёр тамирчин 10 удаа тоглосон байна. Шатрын дүрмэндээ эхэлж 5.5 оноо авсан нь ялах дүрэмтэй байснаас Хөү И-фань 7 удаа тоглож аваргалсан байна. Тэрээр 4 жилийн дотор гурав дахь удаагаа дэлхийн аварга болж байгаа нь энэ юм.

Олон улсын шатрын дүрмийн дагуу, 2010 оноос эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэгш тоотой жилд 64 хүн оролцох, харин сондгой тоотой жилд хоёр шатарчныг өрсөлдүүлдэг байхаар тогтсон юм. Тэмцээнд оролцох хоёр шатарчин нь өмнөх жилийн аварга болон олон улсын шатрын холбооны шалгаруулсан аварга байх ёстой юм.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …