Энэ сарын 11-ний өдөр Лос-Анжелесын Санта Моникад “Critics’ Choice” кино урлагийн шагнал гардуулах ёслол болж өндөрлөсөн билээ. Кино шүүмжлэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн киног шалгаруулдаг уг наадмын шилдэг залуу жүжигчин номинацад “The Florida Project” кинонд дүр бүтээсэн долоон настай Брүүклин Принс шалгарсан байна.
Уг кинонд АНУ-ын Орландо мужид байрлах Дисней паркийн ойролцоох жижиг зочид буудалд амьдардаг хүмүүсийн тухай гардаг. Энд бага насны хүүхдүүд ч байх аж. “The Florida Project” кино найруулагч Шон Бэйкэрийн Америкчуудын ядуурлын төвшний талаарх ойлголтыг сэтгэл хөдөлгөм, тод өнгө аясаар харуулсан бас нэгэн бүтээл юм. Киноноос дэггүй охин Мүүни, эвгүй зан авиртай ээж Халли, буудлын шаргуу ажилчин Бобби нар залхуутай урт зуныг хэрхэн өнгөрөөж буйг харах юм. Мүүни найзуудын хамт түгжрэлтэй зам, бохир тал дээгүүр аялан буй нь тэднийг хүүхэд насаа сайхан өрнүүлж байна уу, үгүй юу гэж гайхахад хүргэнэ.
Шагнал авахдаа Брүүклин “Энэ миний хувьд нэр хүндтэй хэрэг. Нэр дэвшсэн бүх хүүхэд үнэхээр гайхалтай байсан. Бид ёслолын дараа хамтдаа зайрмаг идэхээр явах хэрэгтэй” гэжээ.