ХОНЬ (3/21-4/19)
Амьдралд биелүүлэхээр зорьсон тэргүүлэх чиглэлүүдээ дахин хянаж, мөнгөнөөс илүү утга учиртай зүйлд анхаарлаа хандуул. Өөрөө өөрөөрөө байхад тань хэцүү байдаггүй ч одоо энэ асуудал болж мэдэх юм. Ажлын ачаалал, ядарснаас болж зарим нь уцаартай байна. Ажлаасаа хэдэн цагийн өмнө тарж, стрессээ бууруулан богино хугацаанд өөрийгөө сэргээ. Хүмүүсээс ирэх талархлын үг танд урам зориг нэмнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Өөрийнхөө ажлыг үнэлэх, стратеги төлөвлөгөө өөр өөр арга барилаар хэрэгжүүлэхэд тохиромжтой. Одоо танд хаана хувийн харилцаа байх вэ гэдгийг нягталж үзэх боломж гарч байна. Хайртай хүндээ хайр, халамжийг харамгүй өгөх болно. Хайртай хосуудын хувьд энэ нь хурим хийх, бал сараа өнгөрүүлэх, эсвэл долоо хоногийн эцсээр хоёулханаа амрах зэрэгт хамгийн тохиромжтой цаг үе.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Амьдралаа та өөрөө л бүтээнэ. Тиймээс сэрэмж болгоомжтой байж, аливааг гэгээлэг талаас нь бодохыг хичээвэл та баяр баяслыг өөрийн талд оруулж чадах болно. Өөрийн болон бусад хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг тэнцүүлэх гарцыг хай. Гэхдээ энэ нь таныг бусдын ая тухыг хар гэж байгаа юм биш. Таны шинэ хобби тав тухыг тань алдагдуулж мэдэх ч олон улсын хэл соёлтой хүмүүстэй уулзуулна. Дотоод сэтгэлийн хөдлөлөө дарж чадвал та дараа нь харамсах зүйл хийхгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хийх зүйл их байгаа боловч хугацаа давчуу байна. Өнөөдрийн таны яарсан зан ааш нь бизнесийн эсвэл ойр дотны хамтрагчтайгаа санхүүгийн төсвөө өөрчлөхөд хүргэнэ. Зарчмын болон сэтгэлийн түгшүүр бүх л өдрийн турш аажмаар хорогдсоор байх болно. Хайртай хүнтэйгээ маргаан үүсгэхээс ухаалгаар зайлсхий. Энэ чиний амьдралтай сөргөлдөх хүндрэлүүдийг чиний замаас холдуулна. Бодит байдлаас зугтаах эрмэлзэл өндөрсөх тул ердийн, өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд тун их бэрхшээлтэй байх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Зарим нэг бухимдал байгаа ч өнөөдөр өчигдрийнхөөс хамаагүй дээр байна. Бусдын бодлыг сонсох таны амархан хийж чадах зүйл биш. Хэрэв та өөрийгөө авч байгаагаасаа илүү цалин авах чадвартай гэж үзэж байгаа бол одоо хөдлөх цаг нь болжээ. Таны оюун ухаанд тань маш олон ашигтай санаа, төлөвлөгөөнүүдийг авчирна. Гэхдээ та өөрийн эрч хүчээ энд тэндгүй тараах төлөвтэй байна. Мөн хүнд машин техник, хурц зэвсэгтэй харьцахдаа маш болгоомжтой байхыг танд анхааруулж байна.
ОХИН (8/23-9/22)
Өөрөөс ичих байдалд орохгүй тулд дэмий хуурах хэрэггүй. Ингэх нь үнэ цэнээ алдахын нэрмээс бөгөөд хийх хэрэгтэй гэсэн зүйлсээ хий. Бодол санаагаа цэгцэл. Шинэхэн хайр дурлал өмнө нь төсөөлж ч байгаагүй сорилттой учрах болно. Хайртай хүндээ одоо зориулж байгаагаасаа илүү ихийг зориул. Цагаа сайн төлөвлө. Бусад хүмүүсийн сэтгэл санаанд анхаарлаа их хандуулах нь тэдний төлөө ямар нэгэн тодорхой зүйл хийх хүсэл төрүүлэх болно. Гэхдээ тэднийг ойлгож байгаагаа илэрхийлэх цөөхөн үг, инээмсэглэл л тэдэнд хэрэгтэй гэдгийг сана.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр хайр дурлалын гэр бүлийн түншийн харилцаанд таагүй. Өөрийгөө илэрхийлэхэд тохиромжгүй. Хүүхдүүдтэй холбоотой асуудал үүсч магад. Үдээс хойш хүүхдүүддээ анхаарал тавь. Тэдэнд спортын аюултай төрлүүдээр хичээллэх боломж бүү олго. Хоол боловсруулах эрхтнүүдийн хямрал болох магадлалтай. Мөн ходоод нарийн гэдэсний өвчин тусч болзошгүй. Сэтгэл хөдлөлөөс зайлсхий. Хоол хүнснийхээ чанарт анхаар. Хугацаа нь дууссан, лаазалсан бүтээгдэхүүн бүү хэрэглэ. Жимсний шүүс сайн уу.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хуучны асуудлууд сөхөгдөнө. Түнштэйгээ ойлголцоход тун хэцүү болно. Та нар өөр өөр хэл дээр ярьж буй мэт санагдана. Хань тань бүдүүлэг хатуу ширүүн хэмээн таныг буруутгана. Шинэ харилцаанд болгоомжтой харьц. Азгүй дурлалын золиос болж магадгүй. Танаас ямар нэгэн зүйл нууж байгаа мэт санагдана. Ханийнхаа үнэнч байдалд эргэлзэж хардах шалтаг үүснэ. Илэн далангүй ярилцаж нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч бүх зүйлд цэг тавь.
НУМ (11/22-12/21)
Хамтын үйл ажиллагааны салбар, аж үйлдвэр худалдааны салбараас орох орлогыг нэмэгдүүлнэ. Өөрийн бодол санаагаа гээн хоосон мөрөөдлөөс болж цаг өнгөрснийг мэдэхгүй. та нарын мөнгөний асуудлаа дуусгах цаг ирснийг одод илтгэнэ. Олон нийтийн, ухаалаг хүмүүсийн салшгүй хэсэг нь бай. Хамгийн чухал нь найз нөхдийн хүрээ байдаг. Бүтээлч хамтын ажиллагаа дээшилж сэтгэл хөдлөхөд хүрнэ. Гэр бүлийн гишүүдтэйгээ хувийн тооцооноос болж маргалдахдаа, тодорхой ойлгомжтой ярьж хараал бүү хэрэглэ. Эцэст нь гэмээ хуваалцан эвлэрэх орон зай үлдээ.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр харилцаагаа эв нэгдэлтэйгээр шинээр эхлэх хүсэл төрнө. Тэд таны амьдралд буй түншүүд болон бусад хүмүүс байна. Сөрөг оддын энергийн сөргөлдөөн давхцал нь таны энергийг багасгах болно. Өдрийн төгсгөлд хүнд даалгавраа дуусгаж чадахгүй бөгөөд энэ нь таны ажлын хурдыг сааруулах болон бүтэлгүйтлийг дагуулах болно. Энэхүү байдлыг аврах ганц зам бол харилцан буулт хийх эсвэл харилцаагаа дуусгах. Ганц бие хүмүүс өнөө орой онцгой нэгэнтэй учирна.
ХУМХ (1/20-2/18)
Түншүүд болон хамтрагчтайгаа харилцах харилцаа холбоо сайн байна. Бизнесийн өсөлт гарах цаг үе. Магадгүй аз таарна. Хайртай хүндээ зөв ойлголт өгөхийг хичээ. Алдаа оноо аль аль нь чиний хүсэлт байна. Бүх л цаг хугацаанд чи хүн болгоныг баярлуулж чадахгүй. Гэвч өнөөдөр цөөн тооны хүмүүсийг баярлуулах хэрэгтэй. Ихэнх хумхуудад хайр дурлалын аз тохионо.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө сайн байх бөгөөд дараагийн ажлын шинэ долоо хоног гайхалтай эхлэх эхлэлийг одоо тавь. Санаа зовоосон асуудлууд шийдэгдэж, та тайвшралыг мэдрэх болно. Ашигтай харилцаа холбоо танд гайхалтай нөлөө үзүүлэх бөгөөд сайхан боломж олдох болно. Зарим нэг асуудал танаас маш их хүч чадал шаардах бөгөөд ихрийн ордныхон өөрсдийн шинэ чадвараа нээх болно. Эсвэл цэвэрлэгээ хийх өдөр байж магадгүй тул түүнд оролцож шинэ холбоо харилцаа, найз нөхөдтэй болох завшаан гарна.