Нумын орд:Хайр дурлалын холбоо танд аз жаргалыг бэлэглэнэ

ХОНЬ (3/21-4/19)
Буурай настан дээрээ очиж амар мэнд эрэх нь өнгөрсөн дурсамжуудыг тань санагалзуулж, сэтгэл санааг тань хөдөлгөнө. Хэрвээ та сэтгэл санааны хувьд өөрийгөө зөрчилдөөнтэй байгаагаа мэдвэл нээлттэй байхыг хичээгээрэй. Бүх зүйл үнэн зөв байх арга замыг сонго. Гэсэн ч хурдан бодож хөдлөхөөс болгоомжил. Таны төрөлхийн байдал тань танд үргэлж сайнаар нөлөөлж байдаг. Нэгэнт олохгүй байгаа мөнгөний хойноос өнөөдөр битгий шаналаарай.

ҮХЭР (4/20-5/20)
Та энэ өдөр юу болоод өнгөрснийг мэдэхгүй байх тул өдрийг хурдан дуусгахыг хүснэ. Энэрэнгүй хандах, өршөөл үзүүлэх, уучлах, галаар ариутгах ёс үйлдэхэд тохиромжтой өдөр. Хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарах төлөвтэй байна. Аз мэдсэн хэрэг бүтээлч байж чадна. Босоод удахгүйгээр өглөөнийхөө хоолыг идэж байх нь таны эрүүл мэндэд тустайг сана. Бага ч болов зав гаргаж дасгал хөдөлгөөн хийх нь өөрт чинь тустай.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гүн ухаан, шинжлэх ухаанд дурласан нь таныг ирээдүйгээ бусадтай хуваалцаж, хэтийн төлвөө тодорхойлохын хамт шинэ дадал туршлагатай болох гэсэн хүслийг бадраах болно. Таны хайрлаж халамжилдаг хоёр хүн бие биеэ үзэж чаддаггүй болохоор олныг цуглуулах хэрэггүй. Та өөрөө л эвгүй байдалд орно. Таны хэрэг биш учир тоох хэрэггүй. Тэд танд сүүлд нь талархаж ч мэдэх юм. Дотоод сэтгэлээ шууд хуваалцдаг энэ найзуудыг илгээсэн бурхандаа та талархаарай. Харин та олны анхаарлын төвд өртөх болно.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Үрэлгэн, хойрго, тэвчээргүй зан үгүй болно. Урам зоригтой, хөгжилтэй байж хувийн төлөвлөгөөний жагсаалт гарган өмнөх ажлаа дуусгана. Өдөржингөө зочдоор тасрахгүй тул хаалганы хонхоо авах тухай хүртэл бодно. Энэ өдөр романтик уулзалт ихтэй ч одоо дурлаж байх цаг биш, хүмүүс өөрсдийн хувийн байдлаар асуудлаа хэтрүүлэн дэвэргэн ярьж, та юу харж юу сонссондоо л итгэх эсэхээ шийдэж ядна. Гэнэт өдөржингөө дэлгүүр хэсэхийг хүснэ. Гадуур залхсан стресст автах ч гэртээ орох тэр агшинд бүгдийг мартан амрах хэрэгтэй.

АРСЛАН (7/23-8/22)
Тайван байдал тань энэ өдрийг гайхшруулна. Дуртай зочин чинь урилгагүйгээр танай хаалганы гадна ирэх нь илүү ачаалал мөн маш их хайр болон адал явдалтай урт хов живийг авч ирнэ. Дуулж бүжиглэн, хөөрч баясвал сайн. Энэ нь ааш зангаа засч, амьдралынхаа эрч хүчийг нэмэгдүүлэхэд тань тус болно. Тэвчээргүй байдал, ойворгон зан тань өснө. Гэвч дараа нь бага зэргийн дарамт шахалттай байна. Хувийн зорилгын биелэл нь ирээдүйн амжилтын доорх нээлттэй нөхцөл байдлыг авч ирнэ.

ОХИН (8/23-9/22)
Охины ордны эцэг эхчүүд хүүхдүүдээ бүх хүчээрээ хичээхийг шаардах бөгөөд энэ нь тэдний хувьд хэтэрхий хүнд гэдгийг ойлгохгүй байх болно. Таны орд руу зорчиж байгаа оддоос өсч буй өндөр энергийг ямар нэгэн чухал үйлийг бэлэн болгохдоо ашигла. Эдгээр бүх юмс ямар ч саадгүй явах болно. Өнөөдөр танд хүмүүсийг өдөөн идэвхжүүлэх их амархан байна. Яаруу шийдвэр, сэтгэлийн хөдлөлийн тоглоом зэргээс хол бай. Үр хүүхэдтэй болох талаар залуус нухацтай бодож шийдвэр гаргана.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны сэтгэл эмзэг байна. Юм бодолгүй хэлсэн жаахан үгэнд ч тэр эмзэглэнэ. Түүнийг давж байж л ямар ч саадгүйгээр хийж буй ажлаа дуусгаж чадна. Ачаалал бага байх тусмаа өгөөж нь их байдаг. Өөрийгөө хэт их ажил руу бүү түлх. Нэгэнт л удаан хугацааны турш хүлээсэн юм чинь яагаад дахиад хоёр гуравхан хоног хүлээж болохгүй гэж. Гэхдээ тархиа байнга цэнэглэж байж ажил хийнэ. Зөвхөн өөртөө зориулж цаг гаргаад үз. Нүүрэндээ инээмсэглэл тодруул.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр бусад өдрүүдийн адил нэг л хэвийн мэт өнгөрөх боловч үр дүн нь бусад үеийг бодвол хамаагүй өөр байх болно. Од эрхэсийн нөлөөгөөр амьдрал болон ажил төрөлдөө ямар ч өөрчлөлт хийсэн азтай байх болно. Хилийн чанадад амьдардаг найзтайгаа ярилцсанаар гадаад руу аялах аялал тань биелэх болно. Өдөр тутам хийдэг ажил дээрээ тулгуурлан өөрийн хэтийн зорилгыг тодорхойл. Хэрэв ингэж чадвал таны бүтээлч байдал нэмэгдэх болно.

НУМ (11/22-12/21)
Хайр дурлалын холбоо танд аз жаргалыг бэлэглэж хүсэл, баяр баяслаар амьдралаа дүүргэх болно. Та ямар нэгэн үйл ажиллагаа тэмдэглэж найзуудыгаа оройн зоогонд урих магадлал өндөр байна. Та баян ч бай бүтэлгүйтсэн ч бай энэ бол нэг сайхан дурсамж шүү дээ. Шинэ машин худалдан авч өөртөө улам ч итгэлтэй болно. Харин өөрийн нуруун дээр илүү ачаа нэмэхийн хэрэггүй. Хүүхдийнхээ хичээл даалгаврыг нь хийлгэж, дүнг нь дээшлүүлэхэд анхаар.

МАТАР (12/22-1/19)
Олны анхаарлын дунд байна гэдэг сайхан зүйл. Өнөөдрийн оддын нөлөөгөөр нууцлаг матрууд хүртэл сайн талаараа анзаарагдахыг хүснэ. Тиймээс чадах бүхнээ хий, таны хичээл зүтгэлд урамшсан хүмүүс маш сайхан байна. Эцэг эхчүүд, хүүхдүүддээ амлалт өгөхдөө болгоомжтой бай. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавьж бие биеэ сонсохыг хичээ. Шинэ орон сууц авах гэж буй залуус төлөвлөгөөгөө өөрчлөн үнэ өртөг өндөр байвал хүсэн хүлээж буй найдвараа бага зэрэг бууруул.

ХУМХ (1/20-2/18)
Сүүлийн хэд хоног үргэлжилсэн ажлын дарамт арилах бөгөөд гэртээ юу ч хийлгүй зүгээр л амар. Хэрвээ заавал ажиллах шаардлагатай бол гэртээ ажлаа авчраад хий. Юу ч хийсэн өөрийгөө урам зоригоор тэтгэж, өөртөө анхаарал тавь. Үүний төлөө хэн ч чамайг зэмлэхгүй. Од эрхэсийн нөлөөгөөр танд хийсвэр бодлууд төрөх бөгөөд магадгүй зарим зүйлийг нь яагаад туршаад үзэж болохгүй гэж.

ЗАГАС (2/19-3/20)
Хамаатан садан эсвэл гэр бүлийнхэнтэйгээ зөрчилд орно. Буруу үг хэлж, зэмлэл хүртэнэ. Жижиг зүйл дээр сэтгэлээр унах хэрэггүй. Хэрэв буруу зүйл хийсэн мэт санагдвал тэр дор нь засахыг хичээ. Нөхцөл байдлаас шалтгаалан өмч хөрөнгөө хувааж, хадгалах шаардлагатай болно. Ийм байдал хэсэг хугацаанд үргэлжилж магадгүй. Эсвэл баталгаатай сайн газар хадгал. Өнөөдөр танд хүчтэй оюун ухааны чадамж шаардсан өдөр болно. Найз нөхдөө урьж гэрийнхээ хоолоор дайлан, тайвширч амар.


Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …