Энэтхэг зурхайгаар өөрийгөө танихуй

Энэтхэг улс нь өөрсдийн гэсэн зурхайтай бөгөөд үүгээрээ хүмүүсийн онцлог байдал, хувь тавиланг хэлж өгдөг байна. Тэд хүмүүсийг төрсөн өдрөөс нь хамаарч 27 хэсэгт хувааж, тус бүрийг нь амьтны нэрээр нэрлэдэг аж.


Азарга: 4 сарын 13 – 26

Нээлттэй, шударга, бусдын төлөө гэх сэтгэлтэй хүмүүс юм. Энэ зан чанар нь амжилтанд хүргэж, зорилгоо биелүүлэхэд томоохон тус хүргэнэ.

Заан: 4 сарын 27 – 5 сарын 10

Маш хичээнгүй зантай бөгөөд нэг зүйл эхэлвэл, заавал дуусгаж байж санаа нь амардаг. Ирээдүйд олон хүнд бэрх даваатай тулгарч мэдэх ч гэлээ, сэтгэлийн хат, нөр их хөдөлмөрийн хүчээр даван гарч, амжилтанд хүрнэ.

Хонь: 5 сарын 11- 24

Шударга ёс, заль мэх хоёрын яг голыг тааруулж явдаг төдийгүй тун ч сэргэлэн. Ямар ч асуудал тулгарсан байлаа гэсэн, аргыг нь олж, өөрт ашигтай байдлаар эргүүлж чадна.

Хорт могой: 5 сарын 25 – 6 сарын 7

Дулаахан сэтгэлтэй, зөөлхөн хүмүүс бөгөөд аливааг төсөөлөн бодох, мөрөөдөх дуртай. Зөв замаар аажуухан явсаар, өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, олон хүнд аз жаргал бэлэглэж чадна.

Могой: 6 сарын 8 -20

Адал явдал эрэлхийлэгч, зоригтой хүмүүс билээ. Хурц зан араншин нь зарим тохиолдолд саад болж мэдэх ч гэлээ, амжилтанд хүргэх хамгийн гол хөдөлгүүр байх болно.

Нохой: 6 сарын 21 – 7 сарын 4

Нөхөрсөг боловч, бусдыг өөрийн үгээр байлгах дуртай. Төрөлхийн удирдан зохион байгуулах чадвартай бөгөөд давуу талаа ашиглан, амжилтанд хүрч чадна.

Муурын зулзага: 7 сарын 5 – 18

Маш ухаалаг, чадвартай хүмүүс бөгөөд бусдад туслах тал дээр бага зэрэг асуудалтай. Хувиа хичээсэн зан чанар нь амжилтаас хойш татаж мэднэ.

Хуц: 7 сарын 19 – 8 сарын 1

Бүтээлч төдийгүй төсөөлөн бодох чадвар өндөртэй хүмүүс билээ. Хариуцлагаа хүлээж, өөрийн үүргээ ухамсарладаг зөв бодолтой, шударга бөгөөд энэхүү зан чанар нь мөрөөдөл рүүгээ ойртоход тусална.

Муур: 8 сарын 2 – 15

Хошин шогийн мэдрэмжтэй, оюуны чадамж өндөртэй. Тэд бусадтай амархан нөхөрлөж чаддаг ч гэлээ, хувиа хичээсэн зангаасаа болж, алдаж эндэх нь бий.

Харх: 8 сарын 16 – 29

Бусдыг өөрийн үгээр байлгах дуртай ба тун ч зөрүүд зантай. Нэг хүнээ насан туршдаа хайрлаж чадах боловч, хэт хардаж, асуудал үүсгэх аюултай.

Хулгана: 8 сарын 30 – 9 сарын 12

Уужуу тайван сэтгэлтэй хүмүүс билээ. Аливаад буйр суурьтай хандаж, хүн бүхэнд туслахыг хичээдэг байна. Энэ зан чанар нь бусдаас хүндлэл хүлээлгэдэг.

Үхэр: 9 сарын 13 – 25

Хүн бүхэнтэй ижил тэгш харьцаж, нөхөрлөж чаддаг байна. Олон найз нөхөд, танилын ачаар өөрийн зорилгодоо хүрч чадна.

Зэрлэг үхэр: 9 сарын 26 – 10 сарын 9

Өглөгч, сайхан сэтгэлтэй, эелдэг хүмүүс байдаг. Гэвч гэнэн итгэмтгий зангаасаа болж, бусдад хууртаж мэднэ.

Эм бар: 10 сарын 10 – 22

Олны хүрээлэл дунд байх дуртай төдийгүй нэр хүндтэй байхыг эрхэмлэдэг. Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хийж, хичээл зүтгэлийн үр дүнд мөрөөдлөө биелүүлж чадна.

Одос үхэр: 10 сарын 23 – 11 сарын 5

Одоогоор та хүнд хэцүү бүхэнтэй нүүр тулж байж мэдэх ч, ирээдүйд илүү сайхан зүйлсийг мэдрэх болно. Гэнэн цайлган хүмүүс бөгөөд бусдад амархан хууртдаг.

Эр бар: 11 сарын 6 – 18

Нээлттэй, мэдрэмжтэй хүмүүс билээ. Таны ирээдүй гэрэлтэй байх бөгөөд багахан хичээл зүтгэл гаргахад л өөрийн тэмүүлэлдээ хүрэх боломжтой.

Эр буга: 11 сарын 19 – 12 сарын 1

Бусдаас өөр, зөвхөн өөрийнхөө ертөнцөд амьдардаг бөгөөд хэн нэгнээс тусламж гуйх дургүй. Нэгэнт хийнэ гэж шийдсэн бол, заавал эцсийг нь үздэг зантай. Харин эдгээр онцлог байдал нь тэднийг мөрөөдлөө биелүүлэхэд туслана.

Эм буга: 12 сарын 2 – 14

Соёлтой, зөв үзэл бодолтой байх боловч, зарим тохиолдолд сэтгэл санааны байдлаас хамаарч буруу шийдвэр гаргах нь бий.

Нохой: 12 сарын 15 – 27

Адал явдал, сонирхолтой зүйлсэд дуртай бөгөөд нээлттэй хүмүүс байдаг. Тэд эерэг энергитэй, бусдад инээмсэглэл бэлэглэж чаддаг байна.

Эр сармагчин: 12 сарын 28 – 1 сарын 10

Аливаад маш хөнгөмсөг хандаж, алдаа гаргадаг. Бодлогогүй мэт боловч, чин сэтгэлээ гаргаж, хичээвэл, маш чанартай бүтээлийг гаргаж чадна.

Хадны дорго: 1 сарын 11 – 23

Өөрийн үзэл бодолдоо үнэнч бөгөөд хэн нэгний шүүмжлэлийг сонсох дургүй. Хэт өөрийнхөөрөө байдал нь ирээдүйд саад болж, амжилтаас хойш татах аюултай.

Эм сармагчин: 1 сарын 24 – 2 сарын 5

Ухаалаг, шударга хүмүүс боловч, хэт шударга байх гэж хичээсэндээ эргэн тойрон дахь хүмүүсээ гомдоож, үргээж мэднэ. Аливаа зүйлсийн тунг нь тааруулах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Эрслэн: 2 сарын 6 – 18

Эсрэг хүйстэнгээ өөрийн мэдэлд байлгаж, удирдахыг хүсдэг. Гаднаа хатуу, ширүүн мэт боловч, дотроо зөөлхөн хүмүүс байдаг.

Гүү: 2 сарын 19 – 3 сарын 3

Өөрт тохиолдсон зүйлсээ дотроо хадгалж, нууцлаг байхыг эрхэмлэдэг. Хамгийн дотны гэсэн хүмүүстэйгээ л сэтгэлээ хуваалцдаг бөгөөд тийм ч нөхөрсөг биш.

Арслан: 3 сарын 4 – 16

Хүчирхэг, зоригтой хүмүүс билээ. Өөрийн хүч чадалдаа бардаж, буруу шийдвэр гаргах аюултай.

Үнээ: 3 сарын 17 – 30

Мөрөөдөмтгий, маш зөөлхөн бөгөөд даруухан зан чанараар өөрийгөө чимдэг. Ямар ч хүнийг өөртөө дурлуулж, татаж чадах онцгой авьяастай билээ.

Заан: 3 сарын 31 – 4 сарын 12

Дулаахан сэтгэлтэй, нөхөрсөг хүмүүс бөгөөд хэнийг ч ялгалгүй хайрлаж, хүндэлдэг. Тэдний энэ зан чанар нь сайхан амьдрал, гэрэлт ирээдүй рүү хөтөлнө.

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …