Ш.Баярсайхан өвлийн олимпын бамбарыг буухиалсан анхны Монгол хүн боллоо

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн олимп тун удахгүй эхлэх гэж байна. БНСУ-д болох “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпын наадмын бамбар Өмнөд Солонгосын хотуудаар аялсаар байна. Хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх өвлийн олимпын бамбар буухиалах арга хэмжээнд оролцсон “Номин Холдинг” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан өвлийн олимпын бамбарыг буухиалсан анхны Монгол хүн боллоо.


Түүний олимпын галт бамбар буухиалан явахдаа хэлсэн үгийг та бүхэнд хүргэж байна.

“Энэхүү арга хэмжээнд оролцох болсондоо туйлын их баяртай байна. Олимпын бамбар эртний Грекээс ирсэн. Солонгос улсад 101 өдөр аялах бөгөөд 9 муж, 8 том хотоор дамжин явсан. Манай сүлжээ дэлгүүрүүдээр сар бүр үйлчлүүлдэг 1,2 сая гаруй хэрэглэгч, Гадаад, дотоодын нийт 10,000 гаруй харилцагч, “Номин Холдинг” ХХК-ийн 5000 ажилтандаа баярлалаа, энэ боломжийг олгосон “Кока кола”-ын хамт олонд болон аав ээж, гэр бүлийнхэндээ баярлалаа. Ирэх жилдээ Монгол хүн бүр амжилттай байхыг хүсэн ерөөе. Монголчууд мандтугай хурай” хэмээжээ.

“Пёнчан 2018” өвлийн олимпын бамбар Грекээс 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж аялсан бөгөөд Инчеоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очин, цааш буухиалсаар байна.

“Пёнчан 2018” өвлийн олимпын бамбар Грекээс 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж аялсан бөгөөд Инчеоны нисэх онгоцны буудлаас Чэжү аралд хүрч, улмаар Пусанд очин, цааш буухиалсаар байна.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …