Какирюүд түрүүлэх боломж ба хариуцлага

Харүмафүжи зодог тайлсны дараах буюу 2018 оны нэгдүгээр сарын Хацү башё тун сонирхолтой өрнөж байна. Энэ башёд тэрүүлэх боломж бүгдэд бий. Танигдаж амжаагүй залуу бөх ч түрүүлж, цолонд хүрэх боломжууд нээгдсэн байна. Өөрөөр хэлбэл гурван их аварга өрсөлдөж байснаас 4, 5 дахь өдөр их аварга Хакухо, Кисеносато нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхиод байна.

Одоо Какирюү аварга л үлдлээ. Энэ түүнд чимээгүй боловч маш том хариуцлагыг үүрүүлсэн явдал юм. Одоогоор Какирюү ганц ч унаагүйгээр Хацү башёг ганцаараа тэргүүлж байна. Энэ хэвэрэ тэмцээнийг дуусгаж чадвал хоёр аваргын гэмтэлтэй хойгуур түрүүлэх алтан боломжийг ашиглаж чадсан хэрэг болох юм. Гэвч түүний араас нэг унаатай гурван бөх нэхэж байна. Мөн хоёр унаатай хоёр бөх нэхэж байгаа юм. Тэгэхээр Какирюүд гэнэ алдах эрхгүй барилдаанууд өрнөж байгаа юм.

Олон аварга зэрэгцэн барилдах үед түрүүлэх боломж хумигддаг бол нэг аварга ганцаараа барилдаж байгаа үед түрүүлэх боломж нэмэгддэг. Гэвч өрсөлдөөн улам л ширүүсдэг бөгөөд барилдааны явц ч үзэгчдийн сонирхлыг татдаг билээ. Какирюү энэ боломжийг ашиглаж, өөрийн түрүүг нэгээр нэмнэ гэж итгэж, дэмжиж байгаагаа илэрхийлье.


Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …