Бие бялдрын онцлог болон эмнэлэгийн онош зөв тогтоогдсон ч зарим гэр бүл удаан хугацааны турш хүүхэдтэй болж чадахгүй байдаг тухай тайлбарлахаар би амласан.
Урт хугацаа гэдэг нь таныхаар хэдэн жил вэ? Миний ойлгож мэдсэнээр бол наймаас дээш жилийг л урт хугацаа гэж үзэж болно. Хувь заяа /энергийн харилцан үйлчлэлийн хууль/ их ухаалаг мэргэн болохоороо дээд зэргээр тооцоолж төлөвлөн энергээрээ хоёулаа хоорондоо тохирох эцэг эх хоёрт л хүүхэд “хайрлахаар” хараад хүлээж байдаг. Өөрөөр бидний өвөг дээдсийн бүтээсэн энергийн зураг, бидэнд заяагдсан 10% дотроо л өөрчлөгдөх боломжтой. 8 жилийн дотор эцэг эхийн энергийн хувь хүн тус бүрийн нь генератор шаардлагатай “цуурайнд” өртөж, үүний улмаас үр удам нь тааламжтай энергийн зохицолд орохыг нь хүлээж байж болно.
Ийм тохиолдолд хийх ёстой зайлшгүй засаж залруулах шаардлагатай зүйл бол энергийн “цуурайнд” оруулах явдал. Энэ нь хувь хүн тус бүр дээр тусгайлан хийгдэх цаг хугацаа шаардсан хүнд хэцүү ажил хэдий ч заримдаа газар зүйн байрлал, өөр газар нутагт шилжин амьдрах, заримдаа хосуудын хэн нэгнийх нь хүчийг сулруулах, эсвэл идэвхжүүлэх, амьдралын хэв маягаа, ажил мэргэжил, эрхэлж буй ажлаа өөрчлөх, таарч тохирохгүй энергитэй хүмүүсийн орчноос салж холдох гэх мэт олон учир шалтгаан байдаг. Хэрвээ хэн нэгэн хүүхэдтэй болохыг 8-аас илүү жил хүлээж байгаа бол учир шалтгаан нь дор дурьдах энергийн таагүй уур амьсгалтай холбоотой. Магадгүй энергээрээ үнэхээр таарч тохирохгүй хүмүүс хэрвээ хүүхэд төрлөө гэхэд хүүхэд нь бие бялдар болоод сэтгэцийн хувьд өвчин эмгэгтэй байж болзошгүй учир хувь заяа энэ бүгдээс зайлсхийлгэн ийнхүү зохицуулж байж ч болох юм.
Жишээ нь “хэтэрхий сэтгэлийн их тачаангуй байдал” эсрэг тэсрэг хүмүүс бие биедээ татагддаг” гэж ярьдагаар ёс юм шиг эрүүл бус үр хүүхэд заяадаг. “Амьдралд ганцхан тохиох тийм хайр” хайр дурлал, сэтгэл хөдлөлийн оргилох их ундраа” ийм үр дагавартай байна гэдэг ойлгомжгүй, утга учиргүй мэт санагдана. Гэвч энергийн түвшинд ийм гал халуун харилцаа нь ямар ч сайн юманд хүргэхгүй цахилгааны богино холбоос гэлтэй. Биднээс бүр эрт үед ч ийм харилцааг төдийлөн таашаадаггүй байжээ. Тэр үеийн мэргэ төлөгчид ийм хайрыг өвчин, ийм өвчин ёс юм шиг аймшигт халдвартай гэж үздэг байжээ. Ийм эмгэг харьцаанаас өвчин эмгэгтэй хүүхэд л төрөх нь зайлшгүй. Хятадууд ийм тохирохгүй холбоог таашаахгүйн улмаас асуудлыг хүндрүүлэхгүйн тулд “Хятадын зурхайд” ханддаг байжээ. Хүмүүс хоорондоо яагаад ч таарч тохирохгүй гэдгийг өөр хэв шинжээр ойлгуулдаг байсан цаг үе бий. Ийм хүмүүс гэрлэлээ гэхэд өвчтэй хүүхэд төрөөд зогсохгүй, гэр бүлийн хоёрын хэн нэг нь их эрт насан өөд болдог байна. Ийм учраас хувь заяа тэдэнд хүүхэд хайрлахгүй байгаа нь энэ мэтийн зовлон шаналал үзүүлэхээс зайлсхийн өөр хүнтэй гэрлэж, амар тайван аюулгүй аж төрөхийн тулд хагацаж салах хэрэгтэйг нь сануулж буй дохио ч байж болох юм. Дараа нь дахин амьдрал зохиогоод мөдхөн эрүүл сайхан хүүхдүүд төрүүлэн аз жаргалтай амьдарч байгаа хүмүүсийг ойр дойрноосоо хангалттай харж байгаа нь ийм жишээ сая саяараа байдгийг нотолж байгаа юм. Бие бялдрын хувьд хөгжлийн бэрхшээлтэйгээс гадна түгээмэл хоёр учир шалтгаан болон хувь хүмүүстэй холбоотой онцгой тохиолдлууд ч байдаг. Бие бялдартай холбоотой асуудал байгаа тохиолдолд энергийн тэнцвэртэй биш байдал хамгийн анхдагч шалтгаан болдог. Тавьсан ямар ч онош энергийн тэнцвэргүй байдалтай холбоотой байдаг. Гэтэл онош тавихад хүндрэлтэй, байнга өөрчлөгдөж байгаа нь энергийнхээ тухайд нухацтай бодох шаардлагатайг харуулж байгаа юм. Үргүйдэл гэдэг нь энергийн тэнцвэртэй байдал алдагдсан үр дагаваруудын нэг юм. Удам, өвөг дээдсээс үүдэлтэй үргүйдэл хамгийн төвөгтэй байдаг бөгөөд яаж ч хичээгээд тодорхой цаг үед харамсалтай үр дүнд хүрдэг. Харамсалтай нь энд ямар нэг зүйл хийх боломжгүй.
Зарим тохиолдолд нэг гэр бүлийн хоёрын нэгэнд нь өвөг дээдсээс “өвлөгдсөн энэ асуудал” байдаг нь ихэнхдээ удам төрлөөр нь хараасан хар хэл амтай холбоотой байдаг. Удмаар нь хараана гэдэг нь юу вэ? Хань ижил тогтдоггүй, үр хүүхэд олддоггүй, бүтэн эсвэл хагасаар ухаан мэдрэл согогтой болгохоор мэргэжлийн хүний хийсэн хараал юм. Хэрвээ өвөг дээдсээсээ “ийм мэндчилгээтэй” хэн нэгэн өөгүй цэвэр энергитэй хүнийг ханиа болгож гэрлэсэн ч ямар нэг өвчин эмгэгтэй хүүхэд төрөх нь гэм буруугүй нөгөө хүнийх нь хувь заяаг хилсээр шийтгэж буй хэрэг юм. Гэтэл өөрөөр байх аргагүй учир яалтай ч билээ?
Жирэмслэлтийг таслана гэдэг нь нийгэм, олон нийт, ёс зүйн хувьд гэхээс гадна шашны зүгээс ч авч үзэхэд том гэм нүгэл учир миний холбогдох хэрэг биш гэж үзэж байна. Энергийн хуулийн зүгээс авч үзэхэд бүхэлдээ шашны сургаалийн эсрэг учир сайтар бодоод яах эсэхээ шийдэх нь таны хэрэг. Би зөвхөн таньд өөрийн саналаа л хэлж байна. Миний бодож байгаагаар бол аз жаргалтай гэр бүлтэй, хүүхдэд хайртай, үр хүүхэд хүсдэг ч гэсэн “хэвлийд минь байгаа энэ хүүхэд нэг л биш” гэдгийг зөн совингоороо онцгойлон баталгаатай мэдэрч байгаа тохиолдолд хүүхдээ төрүүлэхгүй байх эрх тэр эмэгтэйд бий. Би бүр 100% бүх зүйлийг мэдэж байсан ч жирэмсэн эмэгтэйд хүүхэд чинь цоо эрүүл төрөхгүй нь гэж хэлж үнэндээ чадахгүй тул магадгүй “өөрийнхөө зөн совин, мэдрэмжинд итгээрэй” л гэж цухас сануулж болох юм. “Ийм эмэгтэй яагаад над дээр өмнө нь ирж болоогүй юм бол, эцэг эхийн хоёуланд нь дээд зэргээр тохирох таатай цаг үеийг сонгон эрүүл хүүхэд төрүүлж болох л байсан” гэж би чин сэтгэлээсээ зөвхөн харамсаад л үлдэнэ. Хэрвээ та энэ хүүхдээ төрүүлэхийг хүсэж байгаа ч санхүү мөнгөний боломжгүй байдлаас гэсэн цорын ганц учир шалтгааны улмаас төрүүлэхгүй байхаар шийдсэн бол жирэмслэлтээ таслан зогсоох хэрэггүй гэж би хатуу хориглон хэлнэ. Энергийн нэгэн хууль байдаг бөгөөд энгийн үгээр, хүмүүст ойлгомжтойгоор хэлэхэд: “Бурхан хүүхэд заяадаг. Бурхан тэр хүүхдэд ч хишгээ хайрладаг”… гэж. Хүүхэд энэ хорвоод зүгээр л хэн нэгнээр гэж биш, харин түүнд бүх амьдралынх нь турш хүрэлцэхүйц яг тийм хэмжээний энергитэйгээр ирдэг. Гэвч хүүхдийг 10-12 нас хүртэл нь түүний өөрийн нь энерги хаана байгааг асуугаад ч хаанаас ч хариултаа олохгүй. Гэсэн хэдий ч хүүхэд чинь энэ ачийг чинь урт удаан хугацааны турш хариулах болно. Та хүүхэддээ ядаж талх өгөөд байж чадна биз дээ? Удам залгах үр хүүхэд минь гэж бодоод илүү амттанг өөрөө идэхгүйгээр болоод л, амьдраад байж болно биз дээ?
Хэрвээ та хүүхэд өргөж авахаар шийдсэн бол та хүүхэдтэйгээ хоёулаа харилцан бие биенээ зөн совингоороо ухамсартайгаар “мэдрэхүй” гэдэгтээ сэтгэл дотроо итгэлтэй, бэлэн байх ёстой. Хүүхэд чинь том болохын хэрээр та өөрийн зүгээс илүү их анхаарал, мэдрэмжтэйгээр хандах хүсэл, тэмүүллийг нь ойлгож дэмжиж туслан бүх зүйлд нь өмөг түшиг нь болох хэрэгтэй. Тарьж буй модныхоо доорх газрыг хайрлаж, бордон, “өвдөж” гэмтсэн, хатсан мөчрүүдийг нь тайрч хаян гоё сайхнаар ургуулахыг хичээж буй цэцэрлэгч шиг байхыг зөвлөж байна. Хэрэв та хүүхдээ сонгох хүсэлгүй “дүлий” царайлан, алимын модоо ядаж голт бор цэцгийн бут болгохын оронд гоё сийлбэртэй сандал хийх гэж хичээвэл үр жимс ч үгүй, ер нь юу ч үгүй болно гэдгээ мартаж болохгүй. Хүүхдийг гадаад төрх байдлаар нь дүгнэн үрчилж авах нь олонтаа. Гэтэл ойр төрлийн хүмүүсээс хүүхдийг нь үрчилж авах нь таньтай энергээрээ адил төстэй тул хэн хэнд нь харьцангуй амар хялбар байх болно. Хүүхэд үрчилж авахаасаа өмнө сайтар бодож, судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь аливаа зүйлийг сольж өөрчлөхөд төвөгтэй байх болно. Хүүхэд өргөж үрчилж авна гэдэг өөрийнхөө сэтгэл зүрх, халуун дулаан хайр халамжаасаа “бусдад” өгч буй буянтай үйлс юм.
Оросын зөн билэгч Александр Литвин аравт.мн